2019.12.19
М.Билэгт: Малчид Монголын гурван сая хүн амыг хүнсээр хангаж байгаа
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Эрүүгийн хуулинд малын хулгайн асуудлыг хэлэлцэх үеэр
УИХ-ын гишүүн М.Билэгт
Малчид бол Монгол Улсын уламжлалт аж ахуйг эрхэлж байгаа хүмүүс. Монголын өргөн дэлгэр газар нутагт эзэн нь болж буй. Монголын гурван сая хүн амыг хамгийн гол хүнсээр хангаж байгаа ийм хөдөлмөр эрхэлж байгаа ард түмэн. Мал маллах гэдэг хэдхэн цагийн ч юм уу, хэдхэн өдрийн ажил биш.
Нэг мал төллүүлэхийн тулд хамгийн багадаа гурван жил маллаж байж, төлөө авдаг. 24 бог, найман бодоос дээш, 12 бог, дөрвөн бодоос дээш гэснийг тус тус хасах гээд ороод ирлээ. Энэ ямар заалт болоод явчихав аа. Уг нь таван бог, нэг бод гэж байх ёстой. Засгийн газраас өргөн барьсан нь 24 бог байсныг 12 болгоод найман бод байсныг дөрөв болгосон байна. Гэтэл ажлын хэсэг үүнийг хэд болгох юм бэ. Буурахгүй л байна даа.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Болорчулуун гишүүний өргөн барьсан төсөлтэй нэгтгэж хэлэлцээд өнчин ишиг хулгайлсан ч гэсэн ялтай болгоно гэж оруулсан. .
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10