2020.01.16

Ц.Даваасүрэн: Малыг буудах асуудлыг хүндрүүлж үзэх хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.16) хуралдаанаар   Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр би хэлсэн гойд ашиг шимтэй малыг хулгайлсан бол ял хүндрэх гээд байгаа юм. Үүний оронд галт зэвсэг ашигласан бол эсвэл ядарсан нэгний амжиргаанд нь нөлөөлсөн бол гэж оруулах санал гаргасан. Энэ хоёр зүйл заалт хоёулаа байхгүй юм шиг байх юм. Галт зэвсэг нь угаасаа өөр хуулиар зохицуулагдаад байгаа юм уу, ямар учиртай юм.Амьжиргааны төвшинд нөлөөлснийг тооцож чадахгүй гээд байгаа юм уу? Ер нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гэж гарснаас хойш хууль эрхзүйн орчинд маш их ноцтой үр дагаврууд бий болсон. Энэ бол зөвхөн нэг хэсэгт нь л бид өөрчлөлт оруулж байна.

“Тэнэгийн ухаан хойно” гэж ийм зүйл гаргахгүйгээр бид зохицуулах ёстой байсан. Малчин иргэд аргаа бараад, асуудал үүсэж байж бид хуулийг засаж байна шүү дээ. Сая бас нэг заалт орж ирсэн. Тэрнийг олигтой засаж чадаагүй байна лээ. Би гайхаад байгаа юм. Хүн гүтгэх асуудлыг өнгөрсөн Их хурлаар торгодог болгоод зүгээр зөрчил болгосон. Иргэн гүтгэх юм бол 2.5-хан сая төгрөгөөр торгодог болсон. Хуучин бол онц ноцтойгоор гүтгэхэд хоёроос гурван жил ч байл уу, Эрүүгийн ялтай байдаг байсан. Одоо бол үгүй. Хүн амины хэрэгт холбоно уу, хүнийг яаж бол яаж гүтгэдэг болсон. Зөрчлийн хууль болгосон байна лээ.

Сая тэгээд ярьж байгаад энийг оруулж ирсэн. Хүн гүтгэнэ гэдэг чинь нэлээд ноцтой зүйл байхгүй юу. Нийгмийг зөрчилтэй байлгах, хоорондоо үл итгэлцэл бий болгох, нийгмийг тогтворгүй болгоход энэ гүтгэлэг гэдэг зүйл нөлөөлдөг учраас бусад соёлжсон ертөнц гүтгэлэгт хатуу ялтай байдаг юм.

Эрүүгийн хуулиар шийтгэгддэг. Манайд бол үгүй. Манай хэвлэл мэдээлэл дээр зарим нь шийтгэх гэлээ гэж ойлгоод байдаг. Гүтгэхгүй л байвал шийтгэхгүй шүү дээ. Заавал гүтгэе гээд байх ямар хэрэг байна. Би бүр гайхаад байдаг юм. Гүтгэхгүй байвал хэнийг ч яллахгүй байхгүй юу даа. Эрүүгийн хууль дээр яагаад тавьчихаж болдоггүй юм. Гүтгэнэ гэдэг хамгийн ноцтой, хамгийн аюултай зүйл. Хүн ноцтойгоор гүтгэхийг өнөөдөр Монголд яллахгүй байгаа. Энэ бол аймшигтай зүйл