2015.08.06
Эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
Товчхон
- Эрүүгийн хуулийн төслийг эсэргүүцсэн гишүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв
Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Эрүүгийн хуулийн төслийг буцаахыг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Лүндээжандан, Ц.Нямдорж, Л.Цог, Б.Чойжилсүрэн, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин нар шаардаж, УИХ-ын даргад албан тоот хүргүүлжээ.
Тэд дээрх хуулийн төсөлд баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүдийг 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татах, ял шийтгэлийн бодлого гэмт үйлдэлд нь тохирсон байх нөхцөлийг хангаагүй, тооцооны нэгж гэх хаа ч байхгүй зүйлийг торгох ялын хэмжүүр болгосон, эд хөрөнгө хураах, баривчлах ялыг байхгүй болгохоор тусгасан зэрэг нь олон нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэн, хуулийн төслийг санаачлагч Засгийн газарт нь буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10