2020.01.03

Ц.Цогзолмаа: Ойлголт, хандлага, үйлдэл бүхэлдээ хуулийн хэм хэмжээнд заах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

"Өнөөдөр нийгмийг бүрдүүлж байгаа иргэдийн ёс зүй, ёс суртахууны асуудлыг хуулийн хүрээнд өндөр түвшинэд байлгах хэм хэмжээг хийхгүй бол хэл ам, үгээрээ охид эмэгтэйчүүд, ажлын байрны дарамтыг үйлдэл бус үгээр хийж болдог гэх буруу хандлага байгаа тул үүнийг ойлголт хандлага үйлдэл бүхэлдээ хуулийн хэм хэмжээнд заагдаж байж шийдэгдэнэ. Нийгэм үүнд бухимдалтай хандаж байгааг харж байгаа биз ээ. Хуулиа хэлэлцээд орж ирэхээрээ 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуультай, 7-30 хоног баривчлах, сургалтанд хамруулх зэрэг ёс зүйн гаргаж боломгүй хэм хэмжээг торгуулиар хариуцлага хүлээлгээд явах нь зөв үү, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай ялын энэ санкцыг жишиж явах хэрэгтэй. Хөшигний цаана үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд далд хэлбэрээр их байгаа энэ үед хуулийн ялын бодлогоо ил тод хийгээд өгчихвөл нааштай үр дүн гарна гэж бодож байна."