2019.12.19

Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуульд сануулах арга хэмжээг авдаг болооч ээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Зөрчлийн тухай хуульд сануулах арга хэмжээг авдаг болооч ээ. Огт сануулахгүй торгоно гээд явчихаж байгаа нь амьдралд нийцэхгүй байна. Зөрчлийн тухай хууль хүмүүсийн хөдөлмөр эрхлэх хуслийг бууруулж байна. Зөрчлийн тухай хуулийг хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргаж байна.