2019.12.19

О.Баасанхүү: Маш олон хэрэг прокурор дээр замхардаг шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хуулийг хэр зэрэг олон хүн мэддэг юм. Сайн мэдэхгүй байна. Олон зовлон байдаг юм. Прокурорт онцгой эрх өгчихсөн байна. Хэрэг бүртгэлийн хэргээс татгалзах саналыг оруулж ирж байхад шууд яллагдагчаар татдаг эрхийг нь прокурорт өгчихсөн байна. Ажлын гурван хоногт прокурорт хүргүүлнэ гэж байгаа юм.

Үүнийг прокурор өөрийн үзэмжээр шийдэх юм байна л даа. Маш олон хэрэг прокурор дээр замхардаг шүү. Хууль, эрх мэдлээ тэгш хуваарилах ёстой. Нэгэнт хэрэг мөрдөж байгаа бол прокурор хяналтаа тавих л хэрэгтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөгч нарт эрх олгооч ээ. Тэгэхгүй бол шалгадаг, үздэг. Тэгээд прокурорт аваачаад өгдөг. Өөр эрх байхгүй.