2020.01.10
Л.Элдэв-Очир: Малын хулгайн ялын санкцийг нь чангаруулж байгаа
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
Үндсэн хуулинд мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэсэн том заалттай. Хөдөө аж, ахуйн салбар Монгол Улсыг олон жил тэжээж байгаа манай улсын суурь гол салбарын нэг.
Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэргийн асуудал муу үзүүлэлтүүдийг харуулж байна. 2018 оныг 2019 онтой харьцуулбал мал хулгайлах гэмт хэргийн тоо 71.6 хувиар өссөн таагүй мэдээ байна. Тийм учраас Х.Болорчулуун нарын гишүүд бид энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр малын хулгайн ялын санкцийг нь нэмэгдүүлж байгаа. Гишүүд буруу ойлголттой байсан одоо саналууд нэгдэж байна. Мал хулгайлах гэмт хэрэг хэрээс хэтэрч байгаа нь үнэн.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10