2022.06.17

Н.Наранбаатар: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд саад учруулсан малчдад ял оноох нь хүний эрх зөрчсөн хэрэг

УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Энэ хуулийн төсөлд нэг аюултай заалт орж ирсэн байна. Хэдэн малчдаа бариад шоронд хийчихээр заалт байгаа юм. Тодруулбал, хуулийн 20.18 дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд саад хийсэн бол торгохоос эхлээд 3 жил хүртэлх хугацаанд хорино гэнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь уул уурхайн компани, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл орно. Манай улсад тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгодог олон тохиолдол бий. Нутгийн иргэд нь санал гомдол гаргаад, шүүх дээр очоод хүчингүй болсон асуудал их.

Тусгай зөвшөөрлийг олгож байгаа эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгохдоо тухайн газар нутагт амьдарч байгаа иргэдийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, булаг шанд гол мөрний эхийг бохирдуулсан газарт олгодог.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн жишээ их бий. Ялангуяа уул уурхай ихтэй Өмнөговь аймагт тусгай зөвшөөрөл замбараагүй олгогдсон, малын бэлчээр, хөрсний доройтол үүсгэж, ан амьтныг үгүй хийсэн зэрэг маш олон хариуцлагагүй зүйл гарч ирдэг. Үндсэн хуулиараа иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эргээд байгаль орчноо хамгаалах иргэн бүрийн журамт үүрэг байна. Хэрвээ энэ хууль батлагдсан иргэдийг саад учруулсан гэх нэрийдлээр ял өгөх гэж байна. Бэлчээр нутгийнхаа төлөө тэмцсэн, үгээ хэлэх эрх нь хязгаарлагдаж байгаа юм уу? Саад учруулсан гэдэгт ямар ямар үйлдлийг хамааруулах вэ?

Түүний асуултад ХЗДХ-ийн Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn