2019.11.07
Ж.Эрдэнэбат: Төсвийн бодлогын буруугаас аж ахуйн нэгжүүд хохирох ёсгүй
ТБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
Улсын их хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.07/ хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Төсөв батлах хугацаа хуультай. Хуулийн хугацаанд батлах ёстой байдаг гэтэл төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг татварын чиглэлээр хуулийн асуудал үүсчихсэн үүн дээр шуурхай ажиллах ёстой байхад удаан байна.
Төр өөрийнхөө явуулж буй бодлого үйл ажиллагаанаас хамааралтайгаар хувийн хэвшил аж ахуй нэгж, байгууллагуудаа хохироогоод байж болохгүй. Төсвийн бодлого зөв гарч байж төрийн өмнөөс ажил үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг олгоно.
Улаанбаатар - Дархан чиглэлийн замаас Мандал сум хүртэлх замын санхүүжилтээс 5 тэрбум төгрөгийг хасна гэсэн санал оруулж ирсэн байна. Одоо ажлын гүйцэтгэл 70 хувьтай явж байгаа. Ямар шалтгаанаар хасаж байгаа вэ?
Арьс ширний экспорт дээр бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргаад байх тусам валютын урсгал орж ирэх нь жижиг эдийн засагтай манай улсын хувьд нэмэр болно. Өөрсдөө боловсруулж чадахгүй байж заавал боловсруулж гаргана гээд байдаг. Энэ бүх асуудлуудаа олж хараад гарц гаргалгаа гаргаж ажилламаар байна.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17