2019.10.17

Б.Батзориг: ХАА-н салбарт төсөв нэмж зогссон хөтөлбөрүүдээ хөдөлгөмөөр байна

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг

Улс орноо хөгжүүлэх иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулах ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлдэг байх ёстой гэж харж байгаа. Төсөв ч гэсэн энд чиглэсэн байх ёстой. Хамгийн их ажлын байр бий болгодог салбар бол хөдөө аж ахуйн салбар. Хөдөө аж ахуйн салбар төрийн дэмжлэггүй явахгүй.

Засгийн газар маш олон хөтөлбөр баталсан. Ноолуур, Эрчимжсэн мал аж ахуй гэх мэт энэ хөтөлбөрүүдээ хөдөлгөөд эхэлбэл экспорт нэмэгдэнэ. Тиймээс энэ дээрээ жаахан хөрөнгө санхүү тавимаар байна. 

Монгол улсын хүн амын 50 хувь нь амьдардаг Улаанбаатар хот. Энд амьдарч байгаа ард иргэддээ анхаарч гэр хорооллын тохижилт гэрэлтүүлэг цахилгаан дээр анхаарч тодорхой мөнгө тавих хэрэгтэй. Хот дээр тавьсан 369 тэрбум төгрөгөө эргэж харах хэрэгтэй. Цаашид санхүүгийн хувьд бие даасан болгох хэрэгтэй.