2019.11.06
Б.Баттөмөр: Улаанбаатар Дарханы автозамын хэдэн хувь нь ашиглалтад орсон бэ?
ЭЗБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Улаанбаатар Дарханы авто замын хэдэн хувь нь ашиглалтад орсон бэ? Хатуу хучилт нь хэдэн хувьтай байна 11 сарын 1-нд хүлээлгэж өгнө гэсэн өнөөдөр 11 сарын 6 болчихлоо. Хэзээ ашиглалтад орох вэ? Маш тодорхой хариулт авмаар байна.
Ажиллах хүчний оролцоо гэж дэлхийн эдийн засгийн үзүүлэлтийн гол үзүүлэлт байдаг. Монгол улсын хувьд 10 хүний 5 нь ажил хийдэг. Ажил хийдэг хүнгүй болчихсон. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ?
Монгол улсад маш олон хөгжлийн эрсдэл байна. Нэг нь өрийн эрсдэл. Монгол улсын өр 29,9 тэрбум. Энэ мөнгө Монголоос гарна. Аж ахуйн нэгжүүдийн өрийг хянаж байна уу? Өрийн эрсдэлийг бууруулах хянах тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
Санхүүгийн зохицуулах хорооны төсөв дээр хөгжлийн бодлогын оролцоо маш бага харагдаж байна. Ялангуяа нэг хоёр хүний өмч байгаа банкийг олон нийтийн болгох тал дээр юу хийх вэ?
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17