2019.11.05
Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчин, уур амьсгалын санд хэдий хэмжээний мөнгө төсөвлөсөн бэ?
БОХХААБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.05/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Цалин урамшуулал Хөдөө аж ахуйн яам 15 хувиар, БОАЖЯ-ны төсөв 23 хувиар нэмэгдэж байна. Мөн томилолт, зочны асуудалтай холбоотой хоёр яамны төсөв нэмэгдсэн байна. Энэ дээр тайлбар өгөөч.
Цэвэр агаар сантай холбоотой асуудал нэр хүнд нь унасан учир агаарын бохирдолтой холбоотой асуудал шийдэгдэх нь битгий хэл энэ тухай ярихаас ч зайлсхийдэг байсан. Бид 2017 оны 12 сард удаа дараа шаардлага тавьж ажлын хэсэг байгуулаж Их хурлаас тогтоол шийдвэр гарч хуулинд өөрчлөлт оруулж ажиллаж байгаа. Сайжруулсан түлш бол үүний нэг ажил шүү дээ. Цэвэр агаар сан одоо байгаль орчин, уур амьсгалын сан нэртэй болсон. Одоо энэ санд хэдий хэмжээний мөнгө төсөвлөсөн бэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17