2020.08.17

Н.Наранбаатар: Орон нутгийн орлого тасарсан үед төсөвт төвлөрүүлэх мөнгийг багасгах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

“Төсвийн тодотгол дээр ХХОАТ-ыг 57 тэрбум төгрөгөөр бууруулсан. Өмнөговь аймгийн орлогын нилээд хувийг ХХОАТ-аас бүрддэг. Хөнгөлөлт чөлөөлөлтөөс бол аж ахуй нэгжүүдээс орох татвар багассан. Энэ жил 20 тэрбумаар тасарна. Гэтэл Улсын төсөвт төвлөрүүлэх орлого нь хэвээрээ байх жишээтэй. Энэ тооцооллыг хэрхэн нөхнө гэж тооцсон бэ?

Орон нутгийн хөгжлийн сан 4 тэрбумаар бууруулсан. Аймгуудруу хувиарлах шилжүүлэг нь багасч очих уу?”

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.