2019.10.18
Б.Баттөмөр: Баялгийн менежментээ зөв хийвэл Монгол Улс хөгжинө
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Төсвийн тухай хууль хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд, сайд нар хуралд бүгд оролцох шаардлагатай байна. давхар дээл өмсчихөөд ингээд хариуцлагагүй яваад байж болохгүй. Миний асуусан асуултуудад чиглэл чиглэлийн сайд нар хариулт өгөх хэрэгтэй байна. Хариулах хүн нь байхгүй.
42 сая тонн нүүрс гаргана гэсэн байна. 75 ам.доллараар ихэнхийг нь түүхийгээр нь гаргана. Төмрийн хүдэр 73 ам. доллар гэж байна. Рояалти гэдгийг нэмүү өртөг шингээх бүрт рояалтыг багасгаж, түүхийгээр нь гаргавал өндөр рояалт тогтоох ёстой. Дэлхийн бизнесийн чиг хандлага ийм л байгаа.
Эдийн засаг гэдэг бол тэнцвэрлүүгээ явдаг. Зохицуулалтыг төр хийж өгвөл цаашаа явдаг учиртай. Орлого нэмэх нь уул уурхайгаас л хамаарна. Тогтсон бодлогогүй бол их баялагтай байгаад нэмэргүй. Баялгийн менежментээ сайн хийх хэрэгтэй байна. Их хэмжээгээр гарч байна. Менежмент алга. Эндээс л орлого нэмэгдэнэ.
Манайд ашигт малтмал ашиглах эрх гэж байна. Ямар ч хөрөнгөгүй, мэдлэггүй байж их хэмжээний лиценз авчихсан. тэрийгээ зарна гээд явдаг. Эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй. Чаддагт нь лиценз нь олддоггүй.
Бид баялгийн менежментээ зөв хийж чадвал хөгжинө. Буруу хийвэл дефолт гэдэг юм болно. Тиймээс энийг сайн бодох хэрэгтэй. Ашигт малтмалынхаа үр шимийг Монголын ард түмэн хүртэж чадахгүй байна. Хүртэхийн тулд хайгуулын ажлаа өөрсдөө хийх ёстой. Бэлэн зүйл дээр хөрөнгө оруулалт л орж ирнэ. Ашигт малтмалаа зөөгөөд мөнгөтэй болж байгаа хүн байгаа ч баялгийн эзэд нь ядуу байгаа учраас үүний менежментийг сайн хийх хэрэгтэй байна."
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17