2019.10.17
Б.Бат-Эрдэнэ: Төсвийн хэмнэлттэй холбоотой ямар арга хэмжээ авч байгаа вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2017 онд иргэдтэй уулзаж явахдаа Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг ч барилга барьж чадахгүй нь байна шүү гэдэг үнэнээ хэлсэн. Эдийн засагт тодорхой хэмжээний өсөлт гарсан учраас 2018 оноос эхлэн жил болгон төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай бодитой юм болгох тал дээр анхаарах ёстой.
Төсвийн хэмнэлт дээр ямар арга хэмжээг зохион байгуулж байна вэ? Төрийн албан тушаалтны үйлчилгээний машин дээр хаалган дээр стикер наасан байгаа. Тэр нь одоо дуудлагын хэдэн машин дээр л байгаа дарга сайд, албан тушаалтны хаалган дээр наагдахгүй өнөөдрийг хүртэл яваад байгаа. Үүний цаана иргэдийн татвар төлөгчдийн мөнгө урсдаг энэ байдал явж байгаа. Төсвийн мөнгөнд хэмнэлттэй ханддаг болох хэрэгтэй. Тиймээс энэ тал дээр ямар дэвшил гарч байна вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17