2020.08.28

Б.Бейсен: Түргэн тусламжийн машины төсвийн асуудал орон нутагт хамгийн хүндрэлтэй байна

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.28) хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

УИХ-н гишүүн Б.Бейсен:

Бүх аймгуудад түргэн тусламжын асуудал байгаа. Бензины төсөв нь хязгаарлалттай байдаг. Аймаг тус бүрт очиж км, байрлалыг тогтоож төсөв батлахгүй л бол түргэн тусламжийн асуудал хүнд хэвээрээ байна. Энэ талаар сайн ярилцаж, хэлэлцэж оруулах нь зөв.