2019.11.05

Ц.Цогзолмаа: Сургууль, цэцэрлэгийн тохижилтын төсвийг тодруулна уу?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.11.05/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжтэй болгох асуудал, хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох Засгийн газрын хоёр том хөтөлбөр маш амжилттай явж байгаа. Шинэ сургууль, шинэ цэцэрлэгтэй болмогц дотор нь тавигдах төнөг төхөөрөмж, сандал ширээ зэрэг хүүхдийн орчин бүрдүүлэх тал дээр шаардагдах төсөв хэр тусгагдсан бэ? Эрүүл мэндийн даатгалын сангаас урсгал зардал санхүүжигдэх боломж байдаг уу?