2020.08.17
Х.Баделхан: Хүүхдийн 100.000 төгрөгийг олгосон нь тогтмол орлогогүй малчдад их дэм болж байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
“Төсвийн тодотголыг дэмжиж байна. Иргэд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэр дундаа хүүхдийн 100,000 төгрөг олгож байгаа сайшаалтай хандаж байна. Ялангуяа хөдөөгийн орлогогүй байгаа иргэдэд их дэм болж байна. Харин хөрөнгө оруулалтын арга хэмжээ буюу 119 төсөл арга хэмжээ эхлээгүй учраас эдгээрийг хасч байгаа юм байна. Угтаа энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болж төсөлд тусгасан. Иргэдэд ч мэдэгдэж байсан. Гэтэл эдгээр төсөл арга хэмжээ хасагдаж байгаа юм бол дараагийн оны төсөвт тусгагдах уу?
Мэдээж зураг, газар нь бэлэн бус байсан учраас хассан юм байна. Цаашид зураг төсөлтэй, газрын зохион байгуулалт хийгдсэн ажлыг л төсвийн хуульд оруулж, хөрөнгө оруулалт тусгаж байх нь зүйтэй.
Засгийн газар эхний 100 хоногт багтааж цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх юм байна. Үүнийг таатай хүлээж авлаа. Харин хэрхэн хэрэгжүүлэх вэ?”
Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2020
08.28
ТБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
2020
08.17