2019.10.18

Н.Цэрэнбат: 2020 оны төсөв бол Монгол Улсын хөгжлийн ирээдүйн төсөв болно

Улсын Их Хурлын чуулганы /2019.10.17/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

"2016 онд Засгийн газар авснаас хойш өмнөх жилүүдийн алдааг засч, чамбайруулсаар орж ирсэн төсөв. тусдаа 5 төсвийг нэг болгоод, сахилга хариуцлага бий болгосон. Гэтэл хуулийн шахаанд орж концессын гэрээгээр царцсан барилгыг гүйцээж, ялгаагүй л монгол төрийн өмч учраас ийм зүйл хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гишүүддээ хэлэхэд,  Төрд данхаагаад байна гэдэг үгийг хэлмээргүй байна. Тийм бол яагаад төрийн үйлчилгээ иргэддээ хүрэхгүй байгаа юм бэ? бид зохистой харьцаанд очмоор байна. Нэг юм ярих гэж нөгөөгөө муу муухай болгодогоо одоо болимоор банйа. Энэ төрд ажиллах хүнгүй боллоо. Төрийн үйлчилгээг л иргэдэд түргэн шуурхай хүргэмээр байна. төрийн албан хаагчидтай холбоотой олон асуудлыг сайжруулах ёстой. 2017 оноос хойш төрийн албан хаагчид шинэчлэл хийгээгүй. Бүх төр захиргааны байгууллага мэргэжлийн хяналтын дүгнэлттэй байгууллагуудаар ажиллаж байгаа. нурах, чөлөөлөх гэсэн. гэтэл улс төр хийсээр байгаа төрийн албыг үнэгүйдүүлж, хүчгүйдүүлсэн. Ингээд далимдуулж хулгай хийсэн. Тэгчихээд дараа дараагийн төрийн албан хаагчид байнга хулгайч нар байх юм шиг байдлаар хандахаа хязгаарлах ёстой.

Бодлого боловсруулаад хэрэгжүүлэх мөнгөгүй өрөө төлсөөр байгаад энд ирсэн. Тиймээс бид одоо бид нар ажил хэрэгчээр 2020 оны төсөвт хандах ёстой.

2020 оны улсын төсөв бол Монголын хөгжлийн ирээдүйн төсөв. Өмнө гарсан алдааг засаж байгаа учраас үүнийгээ өөрсдөө л ярих ёстой. Бүх төрийн алба муу, данхар биш шүү. Тиймээс ажил хэрэгчээр, эрүүлээр, системтэйгээр энэ төсвийг "