2020.08.17

Ж.Мөнхбат: Нийгмийн өмнө хүлээлттэй байгаа том асуудлуудыг зоригтой шийдэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.08.17\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Ард түмэн хэдхэн л зүйл хүсэж байна. Хөдөөгийн малчид малын гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх хүсэлтэй байгаа ч үйлдвэрийг барьж боловсруулахгүйгээр үнийг өсгөх боломжгүй. Энэ 300 гаруй мянган иргэнтэй холбоотой.

Ипотекийн зээлийг 6% хүргэнэ гэж бид амласан. НДШ-ээ төлж байгаа иргэн анх байр авбал 30% төлөхгүй байр авна гэж байгаа. Үүнийг төсвийн бодлогодоо хэрхэн уяж шийдэх вэ? Зоригтой шийдвэр авах хэрэгтэй. Орон нутгийн иргэдтийн орон сууцжуулах, малчдаа дэмжих чиглэлд байгалийн баялгаа барьцаалаад зээл аваад иймэрхүү зүйлдээ зарцуулаасай гэж хүсэж байна. Нийгэмд олон жил хүлээлт үүсгэсэн асуудлыг шийддэг парламент, Засгийн газар байгаасай гэж хүсэж байна. Тодотгол хийхээд ийм зүйл орох боломжгүй ч 2021 оны төсөвд үүнийг анхаараарай. 5-10 жилийнхээ байгалийн баялгаас орох орлогоо тооцоод ийм хэмжээний мөнгийг урьдчилан босгоод иргэдийн өмнө хүлээлттэй байгаа ажлуудаа хийж болно шүү дээ. Төр л юм бол ийм хүнд үед иргэд рүүгээ гараа сунгах ёстой. Манайх ч биш дэлхий даяараа гараа сунган өгч байгаа. Тиймээс тодотгол бил хийж байна.”