БСШУС-ын байнгын хороо 2020 оны нэгпдсэн төсвийн тодотголыг хэлэлцлээ
2020.08.25

БСШУС-ын байнгын хороо 2020 оны нэгпдсэн төсвийн тодотголыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаан боллоо.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй.

Хуралдаан даргалагч төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэг заасан Байнгын хороо хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэнэ гэсний дагуу хэлэлцэхээр танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. 

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг төслийн заалттай холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.