УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллаж байна
2024.05.10

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллаж байна

Тэрээр 2020-2024 онд Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжийг танилцуулан хэрэгжилтийн талаар санал солилцож тайлангаа танилцууллаа.

Энэ онд Хүдэрчүүд шинэ соёлын төвтэй болох ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлнэ.Уулзалтаар УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн салбарын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгөв. Харин энэ онд Бугантчуудын маань хувьд нэн чухал асуудал болох Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлж, үе шаттайгаар хэрэгжиж дуусах юм.


Сант сумын МАН-ын гишүүдтэйгээ нөхдийн хамт уулзлаа.УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, орон нутагт чиглэсэн онцлох шийдвэрүүд, хөдөө аж ахуйн салбарын бодлого зэргийн талаар мэдээлэл өгөв. Орхонтуул сум болон Рашаант тосгоныхоо МАН-ын гишүүдтэйгээ нөхдийн хамт уулзлаа.Энэ онд тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн ая, тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор сумын төвийн газар доогуурх дулаан, цэвэр усны төв шугам, худгийг шинэчлэх ажил үе шаттайгаар хийгдэж эхлэх юм.


Жавхлант суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заалны барилгын ажил эхлэх юм. Иргэдэд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн салбарын бодлого, онцлох шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Хушаат Сумыг улсын чанартай авто замтай холбох хатуу хучилттай авто замын эхлэлнэ. Төмс, хүнсний ногооны зоорины ажлууд тус тус улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх юм.Мөн 2023 онд сумын эрүүл мэндийн төвийн ажилчдын байрны төсөлд дэмжлэг үзүүлсэн нь өнөөдөр хэрэгжих шатандаа явж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn