Зөвшөөрлийн хуулийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд анхаарч ажиллана
2022.11.07

Зөвшөөрлийн хуулийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд анхаарч ажиллана

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлийн зөвшөөрлүүдийг олгох эрх бүхий байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллалаа. 

Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага, яамд бэлтгэл ажлаа хэрхэн хангаж буй явцтай танилцаж, холбогдох чиглэлийг өгч ажилласан юм.

Аливаа үйл ажиллагаа эрхлэхийн тулд төрөөс шаардлагагүй олон зөвшөөрөл авдаг байсныг цөөлж, зөвшөөрөл олгох тодорхойгүй процесс, урт хугацаа, үндэслэлгүй олон баримт материал нэхдэг төрийн хүнд суртлыг халах зорилгоор батлуулсан хуулиа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллах болно гэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг онцоллоо.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуульд тусгагдсан дараах зөвшөөрлүүдийг олгоно. Үүнд:

Тусгай зөвшөөрөл:

  • Арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэх
  • Мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэх
  • Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх
  • Олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх
  • Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх
  •  Өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх
  •  Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах
  •  Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх
  •  Сансрын холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх
  •  Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх
  •  Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх
  •  Дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэх
  •  Төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэх
  •  Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх

Энгийн зөвшөөрөл:

  • Радио давтамжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах