Үнэт цаас үйлдвэрлэх зөвшөөрлийг Сангийн яам олгоно
2022.11.03

Үнэт цаас үйлдвэрлэх зөвшөөрлийг Сангийн яам олгоно

"Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хангалтыг шалгах ажлын хэсэг Сангийн яаманд ажиллалаа.

Сангийн яам хуульд тусгагдсан дараах тусгай болон энгийн зөвшөөрлүүдийг олгоно. Үүнд:

Тусгай зөвшөөрөл:

  • Аудитын үйл ажиллагаа эрхлэх
  • Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх
  • Үнэт цаас үйлдвэрлэх
  • Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх
  • Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах
  • Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх

Энгийн зөвшөөрөл:

  1.  Үнэлгээчний эрх олгох
2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнээр иргэд болон аж ахуй нэгж Сангийн яамнаас дээрх тусгай болон энгийн зөвшөөрлүүдээс бусад үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй, үйл ажиллагаагаа стандартад нийцүүлэн эрхэлнэ.