С.Бямбацогт: Шаардлага хангаж байгаа бол зөвшөөрлийн хугацаа урт байх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
"Бидний хэсэг гишүүдийн боловсруулсан хуулийн төсөлтэй холбогдуулан хэдэн санал хэлье. Ажлын хэсгүүд анхаараад явах байх аа.
Гурван төрлийн зөвшөөрөл олгоно. Онцгой, тусгай, энгийн. Онцгой зөвшөөрлийг Монголбанк олгоно. Тэгэхээр хянах зохицуулах, нэгдсэн мэдээлийн санг хариуцан ажиллуулах, тоог нь нэмэх, хасах, хуулийн төсөл санаачлагч ийм субьект нь хяналт тавихаас гадна зөвшөөрөл олгох нь хэр зохимжтой вэ?
Зөвшөөрлийн хугацааны хувьд бидний төсөлд тусгай зөвшөөрлийг 5-аас дээш, энгийн зөвшөөрлийг 3 жилээс дээш гэж доод хугацааг нь заасан байгаа. Харин Засгийн газрын энэ төсөлд онцгой зөвшөөрөл 5 хүртэл, Тусгай 10, энгийн зөвшөөрөл хугацаагүй гэж дээд хугацааг нь заасан байна. Шаардлага хангаж байгаа бол хугацаа урт байх ёстой. Хууль зөрчихгүй бол цааш сунгах боломжтой байх ёстой.
Энгийн зөвшөөрөл хугацаагүй гэсэн байна. Ойгоос мод бэлтгэх, ан агнах гэх мэт. Энийг ажлын хэсэг хугацаатай болгох боломж байна уу?
Жагсаалтын хууль гэж оруулж ирсэн байна. үүнд жагсаалт л байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд энэ жагсаалтын хууль хэр зохимжтой байгаа вэ?
Кодлосон байна. Үүнийг хэрэглэхтэй холбоотой асуудлыг журмаар зохицуулна. Магадгүй өөрчлөлт орох бүрт хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж бодож байна."
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.11
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ