2019.05.17

О.Баасанхүү: Тусгай зөвшөөрөл авсан хүн ямар нэг ААН, байгууллага, өөрийн эрхийг шилжүүлэх тохиолдлыг хэрхэн зохицуулсан бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Эрх шилжүүлэх-Тусгай зөвшөөрөл авсан хүн ямар нэг ААН, байгууллага, өөрийн эрхийг шилжүүлэх тохиолдлыг хэрхэн зохицуулсан бэ?

1991 онд доллар бага, П.Очирбат Ерөнхийлөгч доллар олох боломж гэж дээлээ тосдож байсан. Дараа нь 2006-2007 онд Засгийн газар, эрхээ шилжүүлэх ёстой эрхийг эдлүүлэхгүйгээр АМГТХЭГ-ын дарга Л.Болд эрхийг нь шууд хятадын талд өгсөн. Энэ асуудал стратегийн нилээн том үйлдвэр байгуулах гэж байгаа энэ үед хөндөгдөнө л дөө.

Би энэ талаар нотлох баримтыг гаргана. Тухайн үед ийм зөрчилтэй үйлдэл хийснээс болж улсад их хэмжээний хохирол учирсан. Энэ мэт алдааг энэ хуулиар эргэн харах боломж бий юу?

Газрын тосны зөвшөөрөл дээр хууль буцааж хэрэглэлгүй тусгайлсан эрхүүдийг цуцлаад алдааг засах боломж байна уу?"