Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцлээ
2025.05.23

Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг байнгын хороод дээр хэлэлцсэн. Гишүүд санал, дүгнэлтүүд болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан бөгөөд Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг саналаа нэгтгэх шаардлагатай байгаа учраас таван өдрийн завсарлага хүсэхэд Байнгын хорооны дарга Р.Сэддорж холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн. Ийнхүү завсарлагын хугацаа дуусснаар өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. 

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа