О.Баасанхүү: 8 нэрийн дэлгүүрийн эрх олгосоор байгаад төрөөс төрсөн тэрбумтан болчихсон тохиолдол бий
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"Зөвшөөрөл гэдгээ ойлгох хэрэгтэй. Төрийн эрх мэдлээр үйл ажиллагаа явуулах. Төрийн үйл ажиллагаан дотор төрийн эрх мэдлээс гадна тжсгай чиг үүрэг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл мэргэжил мэдлэг шаардсан асуудлар тусгайлан эрх олгох асуудал ялгаатай. төрийн эрх мэдлээр зөвшөөрөл олгох нь улсын бүртгэл бүртгээд татвараа төлсөн бол үргэлжлээд сунгаад явна. Гэтэл тусгай мэргэшил, мэдлэг шаардсан. Жишээ нь уул уурхай, эрүүл мэнд, сургуулийн үйлчилгээнд зайлшгүй тусгай эрх олгож байгаа учраас тусгай мэргэжлийн албадууд хянаж явуулах ёстой. Манайд холиод байдаг. Тэгээд лицензтэй чинь ярина шүү гэдэг. 8 нэрийн дэлгүүрийн эрх олгосоор байгаад төрөөс төрсөн тэрбумтан болчихсон л байгаа.
Төр туслахгүй бол гай болохгүй байх ёстой. Туслахын тулд зөвшөөрөл өгөх ёстой. Гэтэл бөүх эрх мэдэл төрийнх тэнд байгаа нэг жаахан компанид эрх олгож буян болсон юм шиг бодох хэрэггүй.
Бид энэ хуулиар яг тусгай зөвшөөрөл олголт яг бодитоор хөнгөвчилөгддөг байх ёстой. Зөвшөөрөл олгохоо олгож, олгохгүйгээ мөрөөр нь явуулах хэрэгтэй. Шашны байгууллагын зөвшөөрлийг нийслэлээс олгодог. Хэн ямар шашин шүтэх нь нийслэлд ямар хамаатай вэ? Тэгсэн хэрнээ архи, тамхины зөвшөөрлийг нь арын халгаар олгоод байдаг. Тиймээс хуулийн төслийнхөн анхаарч ажиллаарай.
Хуулиар хэзээ ч олгохгүй бизнес бий. Хар тамхи, хүний наймаа, зэвсэгийн наймаа. Харин хуулиар зөвшөөрдөг 3 бизнес бий. Архи, тамхи, эм. Энэ нь мапижчихсан тогтолцоо. Үүнтэйгээ зөв ажиллах боломжтой болгоорой. гарын үсэг бүр үнэтэй болчихоод байна. Үүгээрээ хувиа хүртдэг. "
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ