2022.11.03
"Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хангалтыг шалгах ажлын хэсэг БХБЯ-нд ажиллалаа
Зөвшөөрлийн тухай хууль 2023.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнээр Барилга, Хот Байгуулалтын яам нь хуульд тусгагдсан дараах тусгай болон энгийн зөвшөөрлүүдийг олгоно. Үүнд:
Тусгай зөвшөөрөл:
- Бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
- Бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх
- Даацын хийц, бүтээц, эдлэхүүн, материал, түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх
- Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх
- Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх олгох
- Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох
- Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах
- Бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ
- Бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ
- Бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ
- Бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ
- Бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ
- Зөөврийн ус хангамжийн үйлчилгээ
- Орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ
- Ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ
- Ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ
- Ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ
- Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ
- Хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ
- Цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ
- Цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ
Энгийн зөвшөөрөл:
- Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг хэвлэх