Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө ЗТХЯ-аас авна
2022.11.03

Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө ЗТХЯ-аас авна

"Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хангалтыг шалгах ажлын хэсэг Зам, Тээврийн Хөгжлийн яаманд  ажиллалаа.

Зөвшөөрлийн тухай хууль 2023.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнээр Зам, Тээврийн Хөгжлийн яам нь хуульд тусгагдсан дараах тусгай болон энгийн зөвшөөрлүүдийг олгох юм. Үүнд:

Тусгай зөвшөөрөл:

  • Авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх
  • Суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах
  • Тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх
  • Төмөр замын суурь бүтэц ашиглах
  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх
  • Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх
  • Иргэний агаарын хөлгийн засвар, үйлчилгээ эрхлэх
  • Иргэний агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх
  • Иргэний нисэхэд ашиглах аэродром, нисэх буудлын үйлчилгээ эрхлэх

Энгийн зөвшөөрөл:

  1. Барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар төрийн өмчийн авто замыг сэтлэх, орц, гарц гаргах
  2. Олон улсын нислэг үйлдэх
  3.  Монгол Улсын иргэний нисэхийн зориулалтаар ашиглаж буй агаарын зай болон агаарын замд буудлага, дэлбэлэлт хийх, пуужин харвах зэргээр нислэгт аюул учруулж болзошгүй үйл ажиллагаа явуулах
  4. Авто зам, замын байгууламжаар зайлшгүй тохиолдолд даац хэтэрсэн, зөвшөөрөгдсөнөөс илүү овор хэмжээтэй буюу тусгай хамгаалалтгүйгээр гинжит дугуйтай тээврийн хэрэгслээр зорчих

2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнээр иргэд болон аж ахуй нэгж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас олгодог дээрх тусгай болон энгийн зөвшөөрлүүдээс бусад үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй, үйл ажиллагаагаа стандартад нийцүүлэн эрхэлнэ.