Ахмад буурлууддаа гарын бэлгээ хүргүүллээ
2025.03.24

Ахмад буурлууддаа гарын бэлгээ хүргүүллээ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв, Дархан Уул, Сэлэнгэ аймгийн ахмад настнууддаа уламжлал ёсоор өндөр насыг нь хүндэлж сар шинийн баярыг тохиолдуулан гарын бэлгээ хүргүүллээ.

Мөн малчин, ногоочин өрхөд зориулсан цаг тооны бичиг бүхий “Монгол малчин дэвтэр”-ээ 3 дахь жилдээ цар хүрээг нь өргөсгөн Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийнхандаа хүргэж байна. Өрхийн орлого, зарлага, мал төллөлт, үр тарианы тэмдэглэл зэргээ дэвтрээ ашиглан хялбар бүртгэх боломжийг “Монгол малчин дэвтэр” маань олгодог билээ.