2022.06.02

Б.Энхбаяр: Газар болон байгалийн баялгийг дуудлага худалдаагаар өөр ямар арга хэлбэрээр ард иргэдэд хүртээмжтэй өмчлүүлж болох вэ

УИХ-ын чуулганы нэгдсэн  /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Дуудлага худалдаа эсвэл сонгон шалгаруулалтын журмаар олгох дотор ашигт малтмалын лиценз, газар эзэмших эрхийн асуудал яваад байна. Уг нь газар эзэмшлийг яаж олгох, ашигт малтмалын лицензийг ямар зарчмаар олгох уу гэдэг энэ хуулийн биш, газар болон ашигт малтмалын тухай хуульд хамааралтай байгаа юм. Энэ хууль дээр газрыг дуудлага худалдаагаар олгох юм шиг болоод байна. Ингэхээр мөнгөтэй хүмүүс л авна шүү дээ.

Засгийн газраас газрын багц орж ирж байна. Байгалийн баялгаа ямар арга хэлбэрээр эргэлтэд оруулж ард, иргэддээ хүртээх үү гэдэг асуудлыг юу хураах гэж байгаагаа мэдэхгүй санал дотор оруулаад байна. Энэ асуудал дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа юм? Ашигт малтмалын лицензээ энэ хоёроор л олгоё гэж байгаа юм уу.