2022.11.03
Банк байгуулах тусгай зөвшөөрлийг Монгол банкнаас олгоно
Монгол банканд "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хангалтыг шалгах ажлын хэсэг ажиллалаа.
Зөвшөөрлийн тухай хууль 2023.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнээр Монгол банк нь хуульд тусгагдсан дараах тусгай болон энгийн зөвшөөрлүүдийг олгох юм. Үүнд:
Тусгай зөвшөөрөл:
- Банк байгуулах
- Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх
- Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх
- Систем ажиллуулах
- Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх
Энгийн зөвшөөрөл:
- Аутсорсингийн үйлчилгээ авах
- Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулах
- Банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах
- Банкийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулах, татан буулгах
- Банкан дахь үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах
- Банк шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц өөрчлөгдөх, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох
- Банкны нэр, байршлыг өөрчлөх
- Банкны үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн үйлчилгээ, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хамаарал бүхий үйл ажиллагаа
- Банк гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах
- Банк гадаад төлбөр тооцоо хийх
- Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх
- Банк зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах
- Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах
- Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх
- Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх
- Банк мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх
- Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх
- Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх
- Банк төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх
- Төлбөрийн хэрэгсэл гаргах, хүлээн авах
- Банк үнэт зүйл хадгалах
- Банк үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах
- Банк өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах
- Банк санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх
- Цахим мөнгө гаргах