Ж.Батсуурь: Тооцоо судалгаа муутай болохоор нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай
2011.06.15

Ж.Батсуурь: Тооцоо судалгаа муутай болохоор нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай

"Урт нэртэй" хууль хэмээн алдаршсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, оруулахгүй гэсэн маргаан гишүүдийн дунд үүсээд байгаа билээ. Энэ талаар Ж.Батсуурь гишүүний байр суурь.

Энэ хууль 2009 оны зургадугаар сарын 16-ны өдөр УИХ-аар батлагдсан.Тухайн үед би байгальтайгаа зөв харьцаж, хамгаалах ёстой гэдэг утгаар дэмжиж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хууль яагаад хэрэгжихгүй байна гэхээр нэн тэргүүнд тооцоо судалгаа шаардлагатай. Түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа, үйл ажиллагаа явуулж буй хэчнээн компани байна вэ. Харин хууль
хэрэгжсэнээр хэчнээн хүн ажлын байргүй болох, хамгийн гол нь нөхөн олговор олгож, компаниудын үйл ажиллагааг зогсоох гэсэн.Түүний дараа юу болох вэ гэдгийг нарийн тооцож байх ёстой. Нөхөн олговрыг хэд хэдэн үе шаттай олгоно гэж байгаа. Ингэхийн тулд хэдэн их наяд төгрөг хэрэгтэй. Энэ компаниудын олонх нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хамаг хүч хөрөнгө, амьдралаа зориулчихсан, гадаад дотоодын маш их хөрөнгө оруулалтыг олоод авчихсан байдаг юм билээ. Нөгөөтэйгүүр, энэ чиглэлийн компаниуд бүгдээр Монголын бүх арилжааны банкнуудаас зээл авсан байдаг юм байна.

Хууль батлагдаж гарсан 2009 оноос хойш ашигт малтмал олборлох зөвшөөрлийг огт өгөхгүй гэж өмнөх хуульд заасан нь хэвээрээ байна. Харин зөвшөөрлөө ном журмын дагуу авчихсан компаниудын үйл ажиллагаа хэвийн цааш үргэлжилж, дахин лиценз олгохгүй гэсэн л хуулийн төслийн агуулга оршиж байгаа юм. Зөвшөөрөл авсан компаниудад хяналтаа тавиад, татварыг нь авч нөөц нь дуустал үлдээе гэсэн санаа. Өмнөх хуульд заасан нөхөн олговор гэгчийг угаас төрөөс өгч чадахгүй юм байна. Өнөөдөр манай улсад эдийн засгийн өсөлт гарч байгаа нь хөрөнгийн чадвар бий болж байна гэх боловч өдөр бүр бид зээл авч, бонд гаргаж байна шүү дээ. Гэтэл тийм их хэмжээний нөхөн олговор олгох боломж байхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.