''Урт нэртэй'' хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс шаардаж, асуулга хүргүүллээ
Олноо ''урт нэртэй'' хууль хэмээн нэрлэгдэх болсон ''Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай'' хуулийг УИХ-аас 2009 оны 7-р сарын 16-ны өдөр батлан гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газар асуудалд хэтэрхий хойрго хандаж, хуулийг хэрэгжүүлэх нь бүү хэл зөрчих хандлагатай байгаа нь Монгол улсын Загийн газар Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэхэд хүргэж байгаа тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн ордонд мэдээлэл хийн, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд С.Батболдод хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлага хүргүүлэхийн хамт энэ хуультай холбоотой тодорхой асуудлаар асуулга тавьж байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ.