2010.12.14

Б.Бат-Эрдэнэ: Нөхөх олговроор далимдуулан давхар ашиг олохыг эрмэлзэгсэд байгааг үгүйсгэхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б. Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Гол мөрний урсац бүрэлдэх эх ,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ,ашиглахыг хориглох тухай хуулийг батлахад мэргэжлийн байгууллагын саналыг авч тусгаагүй гэсэн яриа гарсан үнэхээр мэргэжлийн хүмүүсийг оролцуулаагүй юмуу?Амьдралаас тасархай хууль болсон гэсэн шүүмжлэл ч бий.

-Хуулийн төслийг боловсруулахдаа олон хууль тогтоомж, хөтөлбөрийг үндэс болгосон. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, УИХ-ын 2008 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн гурван зорилтыг баримталсан. Уг хөтөлбөрийн 10.1-т "байгалийн нөөц баялгийг тогтвортой ашиглах, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, хамгаалах урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх", 10.2-т"байгалийн нөөцийг үр нөлөөтэй ашиглах, эрх зүйн орчныг бүрдүүлэх",11,10 -т "голын ай сав газар, ойн . сан, говийн баянбүрд байгалийн онцгой тогтоц бүхий газрууд, түүний хамгаалалтын бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдлыг үе шаттайгаар зогсоож эхлэх" гэж заасан. Энэ бол төрийн бодлогын гол баримт бичгүүдэд зорилт болон туссан бидний амьдралд тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал. Мөн миний бие нэр бүхий гишүүдийн хамт 2004-2008 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Ногоон бүсийн тухай хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлж байсны үргэлжлэл нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль юм. Төслийг боловсруулахад байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, иргэд, эрдэмтэн судлаачдын санал хүсэлтийг харгалзсан. УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэн ажлын хэсэг байгуулахад Ой, усны хэрэг эрхлэх газар, ЭБЭХЯ, Кадастр, геологи уул уурхайн газрын ажил хариуцсан мэргэжлийн хүмүүс оролцсон. Гурван сарын хугацаанд төсөл дээр хамтарч ажиллаж байж чуулганаар батлуулсан шүү дээ.

-Хууль батлагдсан хэрэгжихгүй хугацаа алдлаа Бүтэн жилд хэрэгжсэн нааштай гэхээр зүйл заалт ахиц дэвшил гарав уу?

-Усны сав ойн сан бүхий газрын .хил хязгаарыг тогтоож ,үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хэрхэн дэс дараатайгаар шийдвэрлэхийг Засгийн газар журам гаргаж биелүүлэх үүрэг хүлээсэн Харамсалтай нь цаг хугацаа их алдлаа хууль батлагдсанаар эхний үр дүн гарсан гол мөрний урсац бүрэлдэх эх ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах нэгч тусгай зөвшөөрөл олгоогүй. Энэ бол том амжилт. Эдгээр газрын хил хязгаарын зураглалыг нарийвчлан гаргаж, холбогдох төрийн байгууллагууд нэгтгэсэн нь бас том амжилт хуулийг санаачилж батлуулсан гишүүдийн зүгээс хэрэгжилтийнх нь явцын талаар ерөнхий сайдад асуулга тавьсан.

-Алтны шороон ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуй нэгжүүд эсэргүүцпээ илэрхийлж байна. Уг хуулийн төсөлболовсруулж байх үед ийм зүйл ажиглагдаж байсан уу?

-Бидэнд ирсэн мэдээллээр Засгийн газрын хуралдаанаар усны сав, ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж буй 243 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах урьдчилсан төлөвлөгөө гарсан юм билээ. Голдуу алтны шороон орд эзэмшигчид гэсэн. Хуулийг эсэргүүцэгчид хоёр шалтаг, шалтгаан хэлдэг юм. Нэгдүгээрт, нөхөх олговор гэж их хэмжээний мөнгө нэхдэг, хоёрдугаарт, нинжа буюу гар аргаар алт олборлогчид тусгай зөвшөөрлөө хураалгавал нинжа нар тус газар уруу зөрж орно гэдэг. Энэ нь санамсаргүй зүйл биш. Уул уурхайн компаниуд нинжа нарыг зохион байгуулалттайгаар орд газар уруу оруулдаг. Зөвхөн Монголд гарсан үзэгдэл биш, бусад улс оронд хэрэглэдэг технологи л доо. Уул уурхайн баялгийг ашигладаг компаниуд нутгийн иргэдийг хүртэл талцуулдаг. Нэг хэсгийнх нь rap аргаар алт олборлох хүсэл зорилго дээр тоглож байхад нөгөө талд байгаль орчин, газар нутгаа хамгаалах гэсэн иргэдийг өдөөж хооронд нь зөрчилдүүлж, дундаас нь байгалийн баялгийг цөлмөдөг. Гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын компаниудад ч ийм зүйл бий. Тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа соёлтой нинжагийн төрхөөр алтны орд уруу орохыг санаархагчид ч цөөнгүй. Тусгай зөвшөөрлийг нь цуцалж нөхөх олговор өгөх сургаар нэр дурдсан компаниудын ард хэдэн жилийн өмнө үйл ажиллагаа явуулж байгаад хаагдсан компаниуд хуучин эрхээ сэргээсэн нь бий. Тусгай зөвшөөрөл эзэмших үедээ хайгуул хийгээд баялаг олоогүй, эсвэл алт олоод авдгаа авсан компани ч байна. Хуулийн зохицуулалтын хүрээнд нөхөх олговроор далимдуулан их хэмжээний давхар ашиг олохыг эрмэлзэгсэд байгааг үгүйсгэхгүй. Ер нь ийм нөхцөлд ажлын хэсэг гаргаж бодит байдалтай танилцан хуулийн хүрээнд татвар төлсөн, нөхөн сэргээлт бүрэн хийсэн эсэхийг нарийвчлан шалгуулж эцэслэх шаардлагатай. Уг нь хуульд нөхөн сэргээлт бүрэн хийсэн, хуулийн дагуу ажилласан аж ахуйн нэгжид нөхөх олговор олгоно гэж заасан.

-Нөхөх олговрын хэмжээ улам бүр өсөх бололтой. Бүрэн бус мэдээллээр 7-8 их наяд төгрөгт хүрэх таамаглал бий.

-Ний нуугүй хэлэхэд, эдгээр аж ахуйн нэгж олон улсын жишигт нийцсэн хэмжээнд нөхөн сэргээлт хийдэггүй. Алтыг нь авч сэндийлсэн газраа шороогоор тэгсхийгээд орхисноо нөхөн сэргээлтэд тооцдог. Тухайн газарт үйл ажиллагаа явуулж эхлэхэд ямар хэмжээнд байсныг тооцох л учиртай. Ийм тохиолдолд монголын төр, ард түмэн тэдгээр компанид их хэмжээний нөхөх олговор өгөх биш харин ч авлагатай болж хувирна шүү дээ. Ийм ажлыг хийх хүсэл сонирхол байна уу гэдэг нь эргэлзээтэй. Засгийн газар, салбарын яам энэ талаар хариуцлагатай ажиллах ёстой.

-Тэгвэл та нинжа нарыг турхирдаг хүмүүс бий гэж хэлэх гээд байна уу?

-Нинжа нар бол нийгэмд өмнө нь бий болсон тусдаа асуудал. Уул уурхайнхан, мэргэжлийн нөхөд турхирхаа болимоор. Байгаль орчноо одоо л хамгаалж, баталсан хуулийг хэрэгжүүлж шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол бүрэн сүйрэх аюултай. Эрдэс баялгийн салбарт гарсан эл гажуудлыг газар аваагүй дээр нь засч залруулъя гэхээр маш их эсэргүүцэлтэй тулгарч байна. Уул уурхайн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын нөлөө их бий. Орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцоогүйгээр байгалийн баялгийг нь ашиглах шийдвэрийг дээрээс нь гаргадаг. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн цоорхойг ашиглаад тусгай зөвшөөрлийг эмх замбараагүй олгосон. Эцэстээ экологи, эдийн засгийн том cүйрлийг авчрахад бэлэн боллоо. Нэг хэсэг нөхөд тусгай зөвшөөрлийг 200, 300-гаар нь авч хар захын наймааны хэрэгсэл болгож арилжсан. Нөгөө талд гадаад, дотоодын нөхөд гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргаж хөрөнгө босгож, баялгийн эзэн болох ард түмэн юу ч хүртэж чаддаггүй тохиолдол гарсаар байгаа нь үнэн. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж томоохон ордын 34 хувийг төр эзэмшиж, 10 хувийг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж ард түмэнд эзэмшүүлэх заалт хуульд оруулсан ч хэрэгжсэн зүйл алга.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.