Ж.Батсуурь: Урт нэртэй хуулийг хэрэгжих боломжтой болгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.09.06

Ж.Батсуурь: Урт нэртэй хуулийг хэрэгжих боломжтой болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Танай намынхан ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага тавьчихсан. Ээлжит бус чуулган хэзээ хуралдах шинжтэй байна вэ?

-Мэдэхгүй ээ. Ерөнхий сайдын ярьж байгааг сонсч байгаа биз дээ. Бүх юм сайхан байна л гээд байгаа шүү дээ.

-Урт нэртэй хууль гарснаар алтны экспорт буурахад нөлөөлсөн гэдэг зүйл яригдаж байна. Та энэ хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан гишүүдийн нэг. Төсөл юу болсон бэ?

Өөрөөр хэлбэл Урт нэртэй хууль арагшаа биш урагшаа үйлчлээд эхэлсэн. Монголросцветмет нэгдэл гэх мэт олон компанийн үйл ажиллагааг зогсоосон шүү дээ.

-2010 онд урт нэртэй хуулийг гаргасан. Эх дэлхий, уул, усаа хайрлалгүй яахав. Гэхдээ асуудалд бодитой хандах ёстой. Урт нэртэй хуулийг батлах үед би хэлж байсан. Гадаад, дотоодын алтны компаниудыг хүндрэлтэй байдал руу түлхэх вий гэж сануулж байсан. Гэтэл энэ таамаг одоо батлагдаж байна. Үнэхээр энэ хуулийг гарахаас өмнө хайгуулын лицензээ авч, ажлаа эхлээд хөрөнгө оруулалтаа хийгээд үйл ажиллагаагаа явуулж байсан компаниудыг урт нэртэй хуулийн дагуу зогсоочихсон. Өөрөөр хэлбэл Урт нэртэй хууль арагшаа биш урагшаа үйлчлээд эхэлсэн. Монголросцветмет нэгдэл гэх мэт олон компанийн үйл ажиллагааг зогсоосон шүү дээ. Тиймээс энэ хууль хэрэгжих боломжгүй болсон учраас өөрчлөх шаардлагатай гэж үзсэн.

-Урт нэртэй хууль гадаадын хөрөнгө оруулалт буурахад нөлөөлсөн байх?

-Тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн. Урт нэртэй хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоосон компаниудад төрөөс нөхөн олговор олгохоор хуульд заасан. Энэ заалтын дагуу тооцоод үзэх юм бол олон их наяд төгрөг байгаа. Үүнийг төрөөс гаргах ямар ч боломжгүй. Энэ асуудлыг тойроод тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлүүд явж байсан л даа. Нэг ёсондоо уул уурхайн олборлолт явуулаад шатчихсан компаниуд төрөөс мөнгө авч шархаа нөхүүлэхийн тулд захиалгаар Урт нэртэй хуулийг гаргуулсан мэтээр бичиж байсан. Чухам тийм байсан үгүйг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна гэж үзээд төсөл өргөн барьсан.

-Та нарын энэ хуульд хийх гэсэн гол өөрчлөлт нь юу байсан юм?
Уул уурхайн олборлолт явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлтээ ягштал хийж байвал бусдаар хавчиж боогоод байх шаардлагагүй байх.

-Хуулийг урагшаа биш арагшаа үйлчилдэг зарчим руу оруулах гэсэн санаа байсан. Нэгэнт лицензээ аваад, үйл ажиллагаа эхэлчихсэн компанийн ажлыг урт нэртэй хуулийн дагуу зогсоох хэрэггүй л гэж үзсэн. Хэрэв зогсоолоо гэхэд төрөөс тухайн компаниудад тэр их хэмжээний нөхөн төлбөр өгч чадахгүй шүү дээ. Ер нь аливаа хууль хэрэгжих үндэслэлтэй, боломжтой байх ёстой. Энэ зарчимд нийцсэн хууль болгоё л гэсэн юм. Уул уурхайн олборлолт явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлтээ ягштал хийж байвал бусдаар хавчиж боогоод байх шаардлагагүй байх. Нөхөн сэргээлтээ хэр хийж байна гэдэг улсаас маш сайн хяналт тавихад л болно шүү дээ.

-Нөхөн сэргээлтээ хийнэ гэж лиценз аваад газар нутгаа сэндийлчихсэнийхээ дараа “зугтаачихдаг” юм биш үү?

-Нөхөн сэргээлт хийх хуультай шүү дээ. Нөхөн сэргээх зардлаа тусгай дансанд төвлөрүүлэх хуультай. Тэгээд нөхөн сэргээлтээ хийж чадахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох заалттай. Үүнд нь хяналт тавьдаг улсын байцаагчид ч байгаа. Хүмүүс Ашигт малтмалын тухай хуулийг их шүүмжилдэг. Ёсоор мөрдөөд биелүүлээд явбал харин ч энэ хуульд бүх зүйлийг тодорхой заачихсан байдаг.

-Одоо Засгийн газраас урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа юм билээ. Та нарын өргөн барьсан төслөөс юугаараа өөр вэ?

-Засгийн газар УИХ-д өргөн бариагүй. Өргөн барьсных нь дараа тодорхой болох байх. Миний хэлдэг агуулгаар явах байлгүй гэж бодож байна.