Ж.Энхбаяр: Урт нэртэй хуулиас болж мөнгөний асар их дарамт ирж байгаа
2011.05.19

Ж.Энхбаяр: Урт нэртэй хуулиас болж мөнгөний асар их дарамт ирж байгаа

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сүүлийн үед "Хууль батдахаас илүү хэрэгжүүлэлтэд нь анхааръя" гэж удаа дараа санал өгөх болсон.Түүнтэй зарим хуулийн хэрэгжилтийнталаар ярилцлаа.

-Байгаль орчин, хөдөөахуйн байнгынхорооныхуралдааны үеэр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бирж байгуулахсуудлыг хэлэлцэх байсан.Гэтэл та одоохондоо энэасуудлыг хэлэлцэхээс илүү зарим хууль тогтоомжийнхэрэгжилтэд анхаараххэрэгтэй гэсэн санал гаргасан.Та Их хурлаас гарч байгаа хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хэрхэн үнэлдэг вэ?

-Бид их олон сайхан хууль үйлдвэрлэж байна. Гэтэл хэрэгжилт хэтэрхий хангалтгүй байна. Их хурал гаргасан хуулиа эргэж хянадаг механизмаа ажиллуулах цаг болсон. Зөвхөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд гэхэд гурван жилийн дотор
гаргасан "Монгол мал" хөтөлбөр, Атрын гуравдугаар аян, малчдын талаар баримталж байгаа төрийн бодлого. Урт нэртэй хууль гээд өчнөөн олон баримт бичиг боловсруулж гаргалаа. Гэтэл үр дүн нь хаана байна. Энэ олон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эргэж харъя, үр дүнг нь хүлээе.Тэгж байж дараагийнхаа ажил руу оръё. Биднийг энд хуралдаж байхад амьдрал, нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Их хурал, байнгын хороогоор хэлэлцэхээр оруулж ирж байгаа зарим хууль, тогтоолууд зайлшгүй тулгамдаж байна уу үгүй юу гэдгийг харъя. Зайлшгүй шаардлагатай биш бол хэлэлцэхээ хойшлуулж яагаад болохгүй гэж. Өмнө нь хийсэн ажлынхаа үр дүнг хараагүй байж дараагийнх руу орж болж байна уу, үгүй юу. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бирж байгуулах нь тийм ч чухал асуудал биш гэж би бодож байгаа. Жишээ болгоод хэлэхэд урт нэртэйгээр алдаршсан хууль бол Монгол Улсын ирээдүйн эрх ашигт үнэхээр нийлсэн хууль. Гэхдээ хэрэгжилт нь хангалттай биш байна. Уг нь энэ хууль сүүлийн хэдэн жилд бид уул уурхайн салбарт төрийн бодлогогүй. замбараагүй ажилласан алдаагаа засах том боломж олгож байгаа юм.

-Урт нэртэй хуулийг эсэргүүцсэн, өөрчлөх ёстой гэсэн саналтай гишүүдцөөнгүй байдаг. Энэхууль өнөөдрийн эрх ашигт нийцсэн хууль атлаа хэрэгжилт нь юунаас болоод хангалтгүй байгаа гэж үзэж байна?

-Урт нэртэй хуулийн зарчим нь зөв. Монгол орныхоо тодорхой хэсэг газрыг авч үлдье, ялангуяа гол, ус, ой модныхоо санг авч үлдье гэдэг зарчим туйлын зөв. Өнөөдөр энэ их өргөн дэлгэр нутагт энэ арвин эрдэс баялаг, эрчим хүчний нөөц байна. Бүх бүс нутагт Монгол орон даяар нэгэн зэрэг замбараагүй хөдлөх нь ирээдүйд асар их аюул учирч болзошгүй. Манай боловсон хүчний нөөц, хүн амын тоо хэд билээ, их зөв бодолтой, зов тооцоотой хөдөлж байж уул уурхайг хөгжүүлнэ.

-Урт нэртэй хуулиар254 лиценз цуцалсантай холбоотой нөхөн олговор олгоно, олгохгүй гэсэн хэрүүл маргаан гарах болсон.Үүнийг яаж шийдэх ёстой юм бэ?

-Ямар ч гэсэн шийдэл хэрэгтэй. Мэдээж нөхөн олговор олгож, бизнесийг хохиролгүй болгох нь зайлшгүй.Түүнийг тооцох, үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж газар дээр нь шалгах ёстой. Цараа нь нөхөн олговрын тухай ярих учиртай, Энэ бол ирээдүйгээс илүү богино, дунд хугацааны л асуудал.

-Уул уурхайн томоохон компаниуд, ялангуяа лиценз нь цуцлагдах болсон компаниуд энэ хуулийг эрс эсэргүүцэж, өөрчлөх ёстой гэсэн шахалтыг торд үзүүлэх болсон.Үүнийг та юу гэж үзэж байгаа вэ?

-Урт нэртэй хуулиас болж бизнес, мөнгөний асар их дарам т ирж байгаа, Гэхдээ яг одоо урт нэртэй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Засгийн газар ч хэрэгжүүлэх ёстой. Одоохондоо энэ хуулийг өөрчилнө гэсэн асуудал ярихгүй байна. Хэрэв өөрчлөхөөр бол юун түрүүнд манай байнгын хороогоор ярина. Одоохондоо орж ирээгүй байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.