2012.10.02

“Урт нэртэй” хуулийн хэрэгжилт, биелэлтийн талаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан  болж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Өнгөрөгч есдүгээр сард УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос тогтоол гаргаж нэлээд чухал үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.

 Орхон аймгийн Баян-Өндөр сум, Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга сумдад Орхон, Хангал голын бохирдол, усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын байдалд Байгаль орчныг хамгаалах тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж,  дүгнэлт гаргах үүрэгтэйгээр  дээр дурдсан Ажлын хэсгийг байгуулан, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан ахалж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, О.Баасанхүү, Б.Наранхүү, Х.Болорчулуун нар  гишүүнээр  ажиллаж байгаа аж.    

Харин Ажлын хэсэгт  мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгтэй бөгөөд  Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн  сайд С.Оюун уг дэд ажлын хэсгийг ахалж байна.  

Төрийн ордны “А” танхимд нээлттэй болсон уг Ажлын хэсгийн анхны хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх,  эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,  ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар холбогдох газруудын /МХЕГ/  хийсэн ажлын зарим мэдээллийг сонссон юм.

Хуралдаанд  Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга    Д.Энхбат,    Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Батхүү,  МХЕГ-ын ГУУ-н хяналтын хэлтсийн дарга Д.Баатарцогт нарын дэд ажлын хэсгийн гишүүд оролцов

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.