Урт нэртэй хуулийн хэрэгжилтэнд анхаарал хандуулахгүй байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай”хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.
Урт нэртэй хууль хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл их байгаа. Хуулийн хэрэгжилтэнд огтхон ч анхаарал хандуулаагүй гэж гишүүд үзлээ.
“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдан гарсан.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг тогтоох, хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх журмыг тус тус Засгийн газар батлах гаргахаар хуульд зааж өгсөн.
Урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон талбайн нөхөн сэргээлтэнд 500 тэрбум төгрөг шаардлагатай.
Үүний дагуу Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг батлах тухай 299 дүгээр тогтоол, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.
Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон “гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг тогтоох ажлыг зохион байгуулахаар дараах арга хэмжээг авч ажилласан байна.