Б.Бат-Эрдэнэ: Өөрчлөлт оруулах хуулийн ард Д.Зоригт сайд зогсож байгаа
2011.06.14

Б.Бат-Эрдэнэ: Өөрчлөлт оруулах хуулийн ард Д.Зоригт сайд зогсож байгаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Урт нэртэй гэж ад үзэгдээд байгаа хуульдөөрчлөлт оруулахааргишүүдтөсөл санаачилсан.Та үүний эсрэг байр суурьтай байгаагийн шалтгаан юу вэ?

-Хууль гарсан л бол хэрэгжих ёстой. Энэ хууль маш тодорхой зохицуулалттай.Тиймээс өөрчлөлт хийгээд байх шаардлагагүй. Өнөөдөр байгаль орчин хэрхэн бохирдож, монгол хүний уух ус, амьсгалах агаар, гишгэх газар ямар болсон байгааг хүн бүр мэднэ. Ирээдүйгээ бодож, эко системээ хамгаалах зайлшгүй шаардлага гарч байна. Энэ ч утгаараа Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан  бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан  бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг боловсруулж, парламентаар хэлэлцүүлэн батлуулсан юм. Гэтэл батлагдчихсан хуульд өөрчлөлт оруулж,дахин байгаль орчноо бохирдуулъя гэж байгааг нь ойлгохгүй сууна. Захиалгаар л өөрчлөлт оруулах төсөл санаачилсан гэж бодож байна.

-Компаниудад нөхөн олговор өгөхдөө ялгавартай хандах талаар заасан гэж байсан?

-Хуулийн гол зорилго нь усан болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайж, олборлолт явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоох. Гэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашгийг хохироохгүй байхаар тусгаж өгсөн.Тодруулбал, нөхөн олговор өгөх зарчмаар асуудлыг шийдэж, тухайн аж ахуйн нэгж Монгол Улсын хууль журмын дагуу ажиллаж чадсан эсэхийг нь харгалзах юм. Нэг үгээр хэлбэл нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийж чадаж уу гэдэгт анхаарна.Үүнийг хийх ёстой Засгийн газар маань хууль батлагдсанаас хойш дээрх ажлаа хийсэнгүй.

-Огт ажил хийгээгүйгэх нь хэр оновчтойбол. Хууль гарснаасхойш нэлээд их ажиламжуулсан гээдбайгаа шүү дээ?

-Ямар ч ажил хийгээгүй гэж хэлж болохгүй байх л даа. Холбогдох яам тамгын газар, агентлагууд ой, усны сан бүхий газрын хилийн заагаа тогтоож, тодорхой болгосон байгаа. Ганцхан нөхөн олговор олгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлахад буруу аргаар ажиллаад байгаа хэрэг.Хуульд    заахдаа байгаль орчны болон нөхөн сэргээх ажлаа ямар төвшинд хийж гүйцэтгэснийг шалгах талаар тодорхой заачихсан байхад огт хяналт тавихгүй, үйл ажиллагаагаа нь хуулийн хүрээнд байна уу гэдгийг үзэхгүйгээр зөвхөн нөхөн төлбөр өгөх асуудлыг нь урьтал болгоод байна.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг хуулийг хэрэгжих боломжгүй хэмээн хойш тавьсаар ирсэн.Үүний шалтгаан нь хөрөнгө мөнгөтэй холбоотой юу?

-Уг нь, хэрэгжүүлэхэд нэг их хүндрэлтэй зүйл байхгүй.Түрүүн хэлсэн шүү дээ, хууль журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулсан уу гэдэг. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд олборлолтоо явуулаагүй, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн газар дахин тийм ажил хийж байгаа бол нөхөн төлбөр өгөөд байх шаардлагагүй юм. Энэ асуудлыг л газар дээр нь очоод шалгачихвал маргаан өрнөхгүй. Ерөнхийдөө хуулиа хэрэгжүүлэхгүй байх сонирхол цөөн хэдэн хүнд байх шиг.Тэд л нөхөн төлбөрт асар их хөрөнгө мөнгө өгнө тиймээс эргэж харах хэрэгтэй гэсэн тайлбар хийж, хүмүүсийн тархийг угаагаад байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсвөөс давсан, дааж давшгүй мөнгөн дүн гаргаж ирэн сөргүүлж тавьчхаад байгаа хэрэг. Мөн нинжа нартай холбож тайлбарлах болсон. Хууль батлагдсаны дараа нинжа нар гарч ирээгүй. Анх алт олборлож эхлэх үед л бий болсон шүү дээ. Гар аргаар алт олборлож буй хүмүүсийн асуудлыг тусад нь авч үзэн, ямар зохицуулалт хийх нь засаг төрийн шийдэх зүйл.

-Тусгай зөвшөөрөл цуцалснаар ажилгүйчүүдийн эгнээ тэлж, компани, иргэд хохирох юм биш үү?

-Ийм зүйл бас гаргаж тавих болсон. Аливаа асуудлыг шийдэх гарц заавал байдаг.Үүнд Засгийн газар санаа тавьж, шийдэх боломжтой гэсэн байр суурьтай байгаа.

-Яаж?
 

-Тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулж буй компаниудад хуульд харшлахгүй газарт лиценз олгож болно. Мөн өмнийн говьд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөр рүү оруулбал асуудал шийдэгдчих юм. Иргэдийн эрх ашиг ч хохирохгүй. Цаашлаад бүтээн байгуулалтын ажилд ч татан оролцуулж болно. Ийм санаачилга гаргахгүй бүхнийг эсрэгээр хийж байна. Яах вэ наанаа хэрэгжүүлэх гээд байгаа мэт харагдавч, цаанаа ямар аргаар хэрэгжүүлэхгүй байх, унагах вэ гэдгийг бодож суугаа.

-Уг нь,Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон асуудал гэсэн?

-Тийм. Сонгуулийн дараа байгуулагдсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 13-т энэ талаар заачихсан байгаа. Улс төрийн хүчнүүд ард түмэндээ амлаж, газар нутгаа хамгаалж, замбараагүй хөгжиж байгаа уул уурхайг цэгцэлнэ гэсэн. Энэ үгийг нэр дэвшигчид ч хүртэл ярьж явсан санагдана. Парламентад суудал авахын төлөө сайхан амлалт өгч, гарсан хойноо хэрэгжүүлэхгүй байх нь утгагүй. Иймэрхүү маягаар хоёр нүүр гарган, улс төр хийж болохгүй биз дээ.

-Урт нэртэй хуулийгбатлуулах гэж иргэдамь насаараа дэнчинтавьж байсан санагдана. Өөрчлөлт оруулах төсөл санаачилсан гишүүд тухайнүед иргэдийгдэмжижл байсан байх?

-Тухайн үед иргэд өлсгөлөн зарлаж,газар нутгаа хамгаалсан хууль гаргах шаардлагатай гэж байсан. Гишүүд ч тэдний  саналыг дэмжиж, хууль гаргахыг зөвшөөрснөөр бий болгосон. Өнөөдөр төсөл санаачлаад явж байгаа гишүүд бүгд дэмжсэн санал өгсөн. Үүний ард ЭБЭХ-ний сайд зогсож байгаа болов уу.Тэр хүн хуулийг хэрэгжүүлэхгүй байх талаас нь бүх арга хэмжээг авч байна. Аливаа зүйлийн эрч хүчийг сулруулахдаа мэргэшсэн хүн юм байна.

-Яагаад Д.Зоригтсайд үүнд хамаатайгэж?

-Хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан гишүүд Засгийн газраас буюу сайд Зоригт шахалт үзүүлж, гуйсан болохоор боловсруулсан гээд байгаа. Нэгэнт батлагдаад гарчихсан хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахгүй ийм байдлаар хандаж болохгүй биз дээ. Ер нь огцруулах хүсэлт гаргана.

-Энэ хүнийг огцруулахаар хоёр ч удаанэр бүхий гишүүдхүсэлт илэрхийлээдамжилт олоогүй.Намын бүлгүүддэмжихгүй байгаа?

-Өмнө нь,өмгөөлж хамгаалаад авч үлдсэн.Ямар ч гэсэн бид гурав дахь удаа түүнийг огцор гэсэн асуудлыг тавина. Уг нь, түүнийг огцруулах үндэслэл нь маш тодорхой байгаа. Энэ төр засгийг чинь ард түмэн байгуулсан л юм бол иргэдийнхээ өмнө улайх нүүр байх л ёстой. Хариуцлага  алдсан  сайд огцрох нь зүй ёсны хэрэг, Ерөнхийдөө эцсийг нь үзнэ гэсэн байр суурьтай яваа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.