М.Билэгт: Хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх талаар эргэж хармаар байна
2019.03.26-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулж гишүүд асуулт асууж санал бодлоо илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт
Бид ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар сүүлийн 2 сар нилээн маргаантай байлаа. Аливаа улс орон өөрийн үндэсний онцлогт тохирсон эдийн засгийн бодлогоо боловсруулдаг. Тэгэхээр зэрэг газрын доорх баялагаа буюу алт олборлож байж валютын эх үүсвэрээ бүрдүүлж эдийн засгаа хөгжүүлэе гэж сүүлийн 20-иод жил ярьлаа. Гэтэл Монголчууд бид чинь өөр онцлогтой ард түмэн. Мал аж ахуйн соёл иргэншилээ байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч байна. Бид валютын эх үүсвэрээ бүдүүлэх энэ бодлогоо өөрийн үндэсний онцдлогт тохируулж боловсруулах хэрэгтэй байна. Мал аж ахуйн салбараас эдийн засгаа өсгөх, иргэдээ ашигтай орлоготой болгох бүх боломж нь байна. Энэ дээр засгийн газар цаашид цогц бодлого боловсруулж ажилламаар байна.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27