ЭЗБХ: Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.16) хуралдаан 10 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв.
Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Иймд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулахаар шийдвэрлэв.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн юм.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27