2019.05.03
Б.Дэлгэрсайхан: Нөөц ашигласны татварын 30 хувийг орон нутгат нь үлдээх ажлыг хийх ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Ашигт малтмалын тухай хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэдэн хэдэн чухал асуултыг салбарын сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуусан юм.
Түгээмэл ашигт малтмал нэрээр баахан алт, зэсний орд авчихсан гэж салбарын сайд хэллээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс энэ хуулийг гарахаар тэр зөвшөөрлүүд автоматаар ашигт малтмалын зөвшөөрөл болно гэж үзэж байгаа юм байна лээ. Үүн дээр тайлбар өгөөч...Мөн элс, хайргын зөвшөөрлийг орон нутагт нь өгчихвөл ямар вэ? Бичил уурхай нэртэй бүхэл бүтэн бүлэг бий болсон. Тэд Ашигт малтмалын газраас зөвшөөрөл, лиценз авахаар үүн рүү дайрдаг болсон байна. Жишээлбэл, хэдхэн хоногийн өмнө Дорноговь аймагт алтны илрэл гарсан гэхэд Баянхонгор аймгаас 10 машинтай алтныхан гэсэн бүлэг 24 цагийн дотор очиж байна. Ийм мэт бүлэглүүд аймаг, сумдыг дамжаад явж байна. Тэднийг яах вэ?
Ашигт малтмалын нөөц ашигласны татварын 30 хувийг орон нутагт үлдээгээч ээ. Үүнийг орон нутагт үлдээхгүй байхаар орон нутаг бухимдаад байгаа юм. Үүнийг үлдээдэг болчихвол тэр орон нутагт амьдарч байгаа хүмүүс чинь ашиг, орлогоо хүртээд, өнөөдрийн асуудлууд үүсэхгүй шүү дээ.
Салбарын сайд Д.Сумъяабазар "30 хувийг үлдээх нь маш чухал асуудал. Санал нэг байна. Бид Сангийн яамтай ярилцаж байгаа. 50 хувийг үлдээсэн ч болно шүү дээ. Энэ бол шударга ёс шүү дээ"
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27