Хэрэгжүүлж үзээгүй байж хуулиа буруутгах хэрэггүй
Ашигт малтмалын арвин нууцад тулгуурласан уул уурхай манай улсын тэргүүлэх салбар болсон. Нинжа гэх хэллэгийг одоо бол бичил уурхайчин хэмээн тодотгож байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор бичил уурхайн хууль эрх зүйн орчин үндэсний форум болсон юм. Тус форумд бүх аймаг сумдын засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлж, бичил уурхайн хууль тогтоомжтой танилцлаа.
Форумыг нээж УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар үг хэлсэн. Тэрээр ярихдаа: “Бичил уурхайн эрх зүйн орчныг танилцуулах үндэсний форумд оролцож байгаа хүмүүсийн санал их чухал, хуулийн зарим зүйл заалтуудад өөрчлөлт орох шаардлага байгаа юу, үгүй юу гэдгийг харах боломж бүрдэх байх. Гэхдээ мэдээж хууль эрх зүйн бүх баримт бичиг бол гарсан харин түүнийг хэрэгжүүлэх шатанд хэр үр дүнтэй байгаа нь их эргэлзээлтэй байна. Хуулийг хэрэгжүүлж үзээгүй, хэрэгжүүлэхийг оролдоогүй байж хууль уруу бурууг чихэх ямарч асуудал байхгүй” хэмээн ярьсан юм.
Түүнчлэн бичил уурхайг хэрхэн яаж, зөв зохион байгуулалтанд оруулах талаар гадны туршлагийг судлах ажил одоогоор хийгдэж байгаа ажээ. Мөн зөв бичил уурхайг хөгжүүлж байгаа баг хамт олныг дэмжих, өшөө сайн зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй гэдгийг ч онцолсон. Харин хууль зөрчиж, удаа дараа тавьсан шаардлагийг хүлээн аваагүй хувь хүн, албан байгууллагатай хатуу хариуцлага тооцож ажиллах ёстой гэдгийг сануулсан юм.
Иргэдийн оролцоо их чухал
Бичил уурхайн хууль эрх зүйн орчныг танилцуулах үндэсний форумын үеэр аймаг сумдын засаг дарга нараас олон асуудлыг хөндөн ярилцаж байснаас төв аймгийн заамар сумын багийн засаг дарга А.Ганцэцэг ашиглалтын лиценз өгөхгүй байх тал дээр асуудал дэвшүүллээ.
-Ашигт малтмалын шинэ хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Та энэ хуулиас юуг илүү зохицуулж өгөөсэй гэж хүсч байгаа бэ?
Ашигт малтмалын шинэ хуулинд иргэдийн оролцоог түлхүү тусгаж өгсөн
Төв аймгийн Заамар сумын багийн засаг дарга А.Ганцэцэг
байгаа нь их таалагдаж байна. Одоо мал нь хүнээсээ ухаантай байна шүү дээ. Иргэдийг нүүлгэлээ гэхэд 30 жил идээшилсэн мал нь эргэн бэлчээртэй хүрч ирээд байна. Тиймээс нутгийн иргэдийг оролцуулж нутгийн иргэдээс санал авах нь маш чухал.
Өнөөдөр ард түмэн өөрсдөө хэндээ юугаа ашиглуулахаа мэддэг байх, цаашлаад хариуцлага тооцох механизмыг сайжруулж өгөөсэй гэж хуулиас хүсч байна. Ашиглалтын лицензтэй уул уурхайн компани нутгийн иргэдтэй хамтран ажилдаг, ашгийн тодорхой хувийг аймаг, сумын дэд бүтэцийн асуудал, хөгжилд зарцуулдаг байхыг л нутгийн иргэд хүсч байгаа юм.
- Суманд тулгараад байгаа асуудал юу байна бэ?
Суманд цэцэрлэг, сургуулийн багш нар, захиргааны ажилтанууд, бизнес хийдэг дэлгүүр хоршооны эзэд, малчид л орлоготой байдаг. Ажилгүй залуучууд зөндөө байгаа тэд нэгдэж хөдөлмөрлөхийг хүсдэг. Суманд жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөд ажлын байртай болвол алт ухаж шороотой хутгалдахыг хэн ч хүсэхгүй.
Нэгэнт уул уурхайн салбар хөгжиж байгаа учир уурхай дээр нутгийн иргэдээс ажиллах нь маш сайн туршлага гэж хэлж болно. Заамар суманд ашиглалтын 87, хайгуулалтын 22 лиценз байгаа. Хэдийгээр лиценз нэмж олгохгүй гэж байгаа ч цуцлах үгүйг мэдэхгүй байгаа юм. Мөн уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийх тал дээр хойрго байгааг анхааруулж одоогоор заамар суманд туул голоос бусад нь шигэж алга болсон юм.