Төр бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүй
25 цаг мэдээллийн хөтөлбөрөөр дараах мэдээллийг онцоллоо.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн салбарын эрдэмтдийг оролцуулсан хэлэлцүүлгийг байнгын хороо, ажлын хэсэг хийжээ.
Геологич, Уул уурхайн сайд асан Ч.Хурц:
Нөөц нь тогтоогдсон ордын түүхий эдийн хэвлий дэх үнэлгээг монголчууд тооцох болоогүй юм уу. Европ тив, Америк тивийн орнууд энэ үнэлгээг хийгээд бүр стандартчилсан байна. Үүнийг Монгол улс санхүүгийн бус хөрөнгөдөө оруулаад, хөрөнгө оруулалт босгох арга байж болох юм биш үү.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулахдаа:
Хамгийн сайн үнэлгээг хайгуул, ашиглалтын компани бирж дээр хувьцаа гаргахад тэрийг нь худалдаж авдаг хувьцаа авагчид нь үнэлгээ тогтоодог. Энэ бол дэлхийн жишигт хүрсэн үнэлгээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийг идэвхижүүлэх ажлыг зохион байгуулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт:
Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг цаг үеийн шаардлагад нийцүүлээд батлах хэрэгтэй. Олон жил зогссон хайгуулын ажлаа сэргээе гэсэн зорилго тавьж байгаа. Энэ хуульд хариуцлагатай, уул уурхай байгаль орчныг хамгаалах чиглэлээр их сайн заалтууд их сайн орж өгсөн.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
2019
04.02
2019
03.22
2017
11.07
2015
02.11
2014
05.27