Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
20..оны ...сарын ...-ний өдөр Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ (шинэчилсэн найруулга)
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
Эрдсийн нөөц, баялгийг хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн, эрэх, хайх, олборлох, боловсруулах замаар эдийн засгийн үр ашигтай геологи, уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжихэд энэ хуулийн зорилго оршино.
2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологийн тойм судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, цацраг идэвхит ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тэдгээртэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъѐоны тодорхойлолт
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. “ажил гүйцэтгэх зөвшөөрөл” гэж энэ хуулийн 8 дугаар бүлэгт заасан хайгуул, олборлолт, боловсруулалтын ажил гүйцэтгэх зөвшөөрлийн аль нэгийг эсхүл тэдгээрийг хамтад нь;
3.1.2. “ашигт малтмал” гэж:
3.1.2.а. геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу болон түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа хатуу, шингэн, хийн төлөвт байгаа, ус болон газрын тос, байгалийн хийнээс бусад эрдэс, бодисын хуримтлалыг;
3.1.2.б. энэ хуулийн дагуу явагдсан олборлолтын үйл ажиллагааны үр дүнд газар, түүний хэвлийгээс гаргасан ашигт малтмалыг; 2
3.1.2.в. энэ хуулийн дагуу явагдсан боловсруулах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн;
3.1.3. “ашигт малтмал боловсруулах” гэж энэ хуульд заасны дагуу олборлосон цацраг идэвхит ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг цэвэршүүлэх, хайлуулах, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр ашигт малтмалын ашигт агуулга, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой үйлдвэрлэлийн үйл ажиллагааг;
3.1.4. “ашигт малтмал олборлох” гэж зөвшөөрөгдсөн техник эдийн засгийн үндэслэл, төлөвлөгөөний дагуу газрын гадаргуу, түүний хэвлий, үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдал, байгалийн уснаас үйлдвэрлэлийн аргаар цацраг идэвхит ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал гарган авах, угаах, ангилах үйл ажиллагааг;
3.1.5. “ашигт малтмалын орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож анхлан үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эсхүл анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцын дүнд сарнин салж, дахин хуримтлагдаж улмаар үе, давхарга байдалтай байгаа эрдсийн нөөц, баялаг нь үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай болох нь тогтоогдсон эрдсийн хуримтлалыг;
3.1.6. “ашигт малтмалын хайгуул” гэж эрлийн ажлын үр дүнд тодорхойлогдсон талбайд ашигт малтмалын биетийн хэлбэр хэмжээ, байршил, найрлага, баяжигдах чанар, геологийн бүтэц, ашигт малтмал олборлох уул техникийн нөхцлүүдийг нарийвчлан тогтоож, нөөц, баялгийн тоо хэмжээг баталгаатай тооцох, түүнийг цаашид олборлох эсэхийг шийдэх зорилгоор шаардагдах бүх төрлийн геологи, геофизик, өрөмдлөг, лаборатори, гидрогеологийн стандартын дагуу хийж гүйцэтгэх цогц үйл ажиллагааг;
3.1.7. “ашигт малтмалын эрэл” гэж ашигт малтмалын байршил, баялаг, нөөцийн тойм хэмжээг үнэлэх, найрлага, геологийн бүтцийг тогтоож түүнийг цаашид үргэлжлүүлэн хайгуул хийх эсэхийг тодорхойлох зорилгоор бүх төрлийн шаардагдах геологи, геофизик, өрөмдлөг, лабораторийн ажлыг хэтийн төлөв бүхий талбайд стандартын дагуу хийж гүйцэтгэх цогц үйл ажиллагааг;
3.1.8. “дэд бүтэц” гэж олон нийтийн хэрэгцээнд нээлттэй ашиглах боломжтой авто болон төмөр зам, нисэх буудал, цахилгаан, дулаан, цэвэр ус, ариутгах татуургын дамжуулах систем, агаарын болон авто, төмөр замын тээвэр, эмнэлэг, эрүүл ахуй, боловсрол, тэдгээртэй холбоотой үйлчилгээг;
3.1.9. “нөхөн сэргээлт” гэж эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд өртөж унаган төрхөө алдсан байгаль орчныг энэ хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу нөхөн сэргээх цогц үйл ажиллагааг
3.1.10. “сорчлон олборлох” гэж технологийн хувьд олборлох бололцоотой, Техник эдийн засгийн үндэслэлээр тодорхойлогдсон үйлдвэрлэлийн нөөцийг олборлох үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн технологийн дагуу явуулаагүйгээс тухайн ордын нөөцийг бүрэн ашиглаагүй буюу цаашид бүрэн ашиглах боломжгүй болгосон олборлолтын үйл ажиллагааг;
3.1.11. “талбай” гэж энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон, байршил булангийн цэгийн солбицлууд нь градус, минут, секундээр тодорхойлогдсон, шулуун шугамаар холбогдсон, хил нь уртраг, өргөрөгийн дагуух чиглэлтэй, тэгш олон өнцөгт хэлбэртэй талбайг;
3.1.12. “тойм судалгаа” гэж геологи, ашигт малтмалын тухай анхдагч мэдээллийг ашиглан газрын гадаргуу болон гүнийн бүтэц, чулуулгийн химийн найрлага, хөгжлийн түүх, хувьсал, ашигт малтмал байгаа эсэхийг тогтоох зорилгоор газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгийн сорьц, дээж авах, геохими, газрын болон агаарын геофизикийн судалгаа, бүх масштабын геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа хийхийг;
3.1.13. “төрийн захиргааны байгууллага” гэж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг;
3.1.14. “төрийн захиргааны төв байгууллага” гэж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг;
3.1.15. “тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас олгогдсон, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдсон, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулах эрхийн аль нэгийг эсхүл тэдгээрийг хамтад нь;
3.1.16. “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, чулуу, шавар, элс, хайрга зэрэг элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг;
3.1.17. “үйлдвэрлэлийн дэд бүтэц” гэж уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай авто болон төмөр зам, нисэх буудал, цахилгаан, дулаан, цэвэр ус, ариутгах татуургын дамжуулах систем, агаарын болон авто, төмөр замын тээвэр, тэдгээртэй холбоотой үйлчилгээг;
3.1.18. “үйлдвэрлэлийн хаягдал” гэж олборлолт, боловсруулалтын улмаас бий болсон, ашиглахад эдийн засгийн үр ашиггүй болох нь Техник эдийн засгийн үндэслэлээр зөвшөөрөгдсөн чулуулгийг;
3.1.19. “уурхай, үйлдвэрийн эдэлбэр” гэж олборлолтын эсхүл боловсруулалтын үйл ажиллагаанд өртөх олборлолтын, эсхүл боловсруулалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсгийг;
3.1.20. “үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий, дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болох чулуулгийг;
3.1.21. “цацраг идэвхт ашигт малтмал” гэж Цөмйн энергийн тухай хуулийн [_]-д заасан эрдэс баялгийн хуримтлалыг;
3.1.22. “цацраг идэвхит ашигт малтмалын үйлдвэрлэлийн агуулга бүхий илэрц” гэж Цөмийн энергийн тухай хуулийн [_]-д заасныг;
3.1.23. “эрдсийн баялаг” гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу болон түүний хэвлийд үүсч бий болсон эрдсийн хуримтлалыг;
4 дүгээр зүйл. Ашигт малтмалын өмчлөл
4.1. Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.
4.2. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, олборлох, боловсруулах эрхийг энэ хуульд заасан нөхцөл болзлыг хангасан этгээдэд олгох эрхтэй.
4.3. Тусгай зөвшөөрөлгүй эрэл, хайгуул, олборлолт явуулсны үндсэн дээр газар, түүний хэвлийгээс салгасан ашигт малтмал төрийн өмч байна.
4.4. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдал нь газрын салшгүй хэсэгт тооцогдох бөгөөд төрийн өмч байна.
5 дугаар зүйл. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хориглох газар нутаг
5.1. Дараах газар нутагт эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
5.1.1. улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг;
5.1.2. “Усны тухай” хуульд заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн нутаг дэвсгэр;
5.1.3. “Ойн тухай“ хуульд заасан хамгаалалтын бүсийн ойн нутаг дэвсгэр;
5.1.4. “Төмөр замын тээврийн тухай” хуульд заасан төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүйн бүсээс гадагш 200 метрийн нутаг дэвсгэр;
5.1.5. “Эрчим хүчний тухай” хуульд заасан шугам сүлжээний хамгаалалтын зурвасын нутаг дэвсгэр;
5.1.6. “Авто замын тухай” хуульд заасан улсын болон олон улсын чанартай авто замын зурвас газрын нутаг дэвсгэр;
5.1.7. “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуульд заасан ус хангамж, ариутгах татуургын эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн нутаг дэвсгэр;
5.1.8. “Рашааны тухай” хуульд заасан рашааны хамгаалалтын бүсийн нутаг дэвсгэр;
5.1.9. хот, тосгоны эдэлбэр газар, түүний заагаас 5 километрийн зайн дотор;
6 дугаар зүйл. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхлэхийг хориглох
6.1. Дор дурдснаас бусад тохиолдолд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулахыг хориглоно.
6.1.1. ашигт малтмалын тойм судалгаа хийх;
6.1.2. иргэн өөрийн өмчлөлийн газраас түгээмэл тархацтай ашигт малтмалыг худалдан борлуулж ашиг олох зорилгогүйгээр зөвхөн өөрийн ахуйн хэрэгцээнд зориулан олборлох, боловсруулах;
6.2. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд эрдсийн баялгийг газар, түүний хэвлийгээс салгах, олборлох, тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон ашигт малтмалыг цэвэршүүлэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, тээвэрлэх, худалдах, худалдан авах, зуучлахыг хориглоно.
7 дугаар зүйл. Олборлосон, боловсруулсан бүтээгдэхүүнийг бүртгэх, бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээтэй байх
7.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон, боловсруулсан үндсэн болон дагалдах ашигт малтмал, бүтээгдэхүүнийг худалдан авах, борлуулах, боловсруулах, дахин боловсруулахад энэ хуульд заасны дагуу гарал үүслийн гэрчилгээ авсан байна.
7.2. Үнэт метал, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь үйлдвэрлэлдээ ашигласан болон ашиглахаар авсан үнэт метал, эрдэнийн чулууг тухай бүр төрийн захиргааны байгууллагаас батлагдсан маягтын дагуу бүртгэж, уг бүртгэлд тэдгээрийн гарал үүслийг тодорхойлсон баримт бичгийг хавсаргасан байна.
8 дугаар зүйл. Стратегийн ач холбогдолтой эрдсийн баялаг
8.1. Стратегийн ач холбогдолтой эрдсийн баялагт ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулна.
8.2. Усны эрэл, хайгуул, олборлолтын асуудлыг “Усны тухай” Монгол Улсын хуулиар зохицуулна.
8.3. Газрын тос, байгалийн хийн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын асуудлыг “Газрын тосны тухай” Монгол Улсын хуулиар зохицуулна.
8.4. Цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийн олборлолт, боловсруулалттай холбоотой харилцааг “Цөмийн энергийн тухай” Монгол Улсын хуулиар зохицуулна.
9 дүгээр зүйл. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд
9.1. Энэ зүйлд заасан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдэгт Монгол Улсын Их хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан нэр бүхий 15 ордыг хамааруулна.
9.2. Энэ хуулийн 9.1-т заасан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд тус бүрийн хил заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
9.3. Стратегийн ач холбогдолтой ашит малтмалын ордын жагсаалтад аливаа ордыг нэмж бүртгэхгүй бөгөөд ордыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ энэ хуулийн 9.1-т заасан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтаас гаргаж болно.
9.4. Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт явуулах, түүнээс олборлосон ашигт малтмалыг боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд тусгай дэглэм тогтоох зорилгоор, өөрийн санаачилгаар энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Орд ашиглах гэрээ байгуулж болно.
9.5. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эрхтэй бөгөөд төрийн эзэмших хувь хэмжээг энэ хуульд заасан Орд ашиглах гэрээгээр тодорхойлно.
9.6. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт, боловсруулалт явуулах талаар Засгийн газар энэ хуульд заасны дагуу
Орд ашиглах гэрээ байгуулаагүй бол тухайн ордын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг энэ хуульд заасан журмаар явуулна.
10 дугаар зүйл. Орд ашиглах гэрээ
10.1. Засгийн газар энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт явуулах ашигт малтмалыг боловсруулах, борлуулах асуудлаар Орд ашиглах гэрээ байгуулах бол Орд ашиглах гэрээг дараах зарчмаар байгуулна.
10.1.1. Орд ашиглах гэрээний эхний хугацаа нь тухайн ордод олборлолт явуулах Техник эдийн засгийн үндэслэлээр баталгаажигдсан эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай адил байна.
10.1.2. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төлбөр, хураамжаас бусад татварыг зөвхөн Орд ашиглах гэрээний эхний хугацаанд уг гэрээгээр тогтворжуулж болно.
10.1.3. Орд ашиглах гэрээний сунгагдсан хугацаанд аливаа татварыг тогтворжуулах асуудлыг Орд ашиглах гэрээгээр зохицуулахгүй.
10.1.4. Орд ашиглах гэрээгээр аливаа төлбөр, хураамжийг тогтворжуулах, татвар, төлбөр, хураамжаас чөлөөлөх асуудлыг зохицуулахгүй.
10.2. Орд ашиглах гэрээний эхний хугацаа дуусмагц тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж 10 жилээс илүүгүй хугацаагаар нэг удаа сунгаж болно.
10.3. Тодорхой хугацаанд олборлох ашигт малтмал, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг Орд ашиглах гэрээгээр тогтоож болно. Энэ тохиолдолд тогтоосон хэмжээ өөрчлөгдсөн нь Орд ашиглах гэрээний холбогдох бусад нөхцлүүдийг өөрчлөх үндэслэл болно.
10.4. Орд ашиглах гэрээ байгуулах үед урьдчилан тооцох боломжгүй байсан нөхцөл байдал шинээр илэрсэн бөгөөд түүний улмаас гэрээний аль нэг буюу хэсэг бүлэг заалт Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй болсон, эсхүл түүний улмаас гэрээгээр хамгаалахаар тохирсон эрх ашиг, сонирхол хөндөгдөхөөр бол эдгээр нь гэрээг өөрчлөх үндэслэл болно.
10.5. Орд ашиглах гэрээ, түүнийг дагалдан гарсан аливаа бусад гэрээ, тэдгээрийн хуулиар нууцад хамааруулснаас бусад бүх нөхцөл, заалт, нэмэлт, өөрчлөлтүүд олон нийтэд нээлттэй байна.
10.6. Орд ашиглах гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэж буй үйл ажиллагаа, Орд ашиглах гэрээний хугацаан дахь хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүрэгтэй.
10.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах Орд ашиглах гэрээний агуулга, заалтууд нь энэ хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
11 дүгээр зүйл. Ашигт малтмалын тойм судалгаа хийх
11.1. Хуулийн этгээд энэ хуульд заасан журмын дагуу ашигт малтмалын тойм судалгаа хийж болно.
11.2. Энэ хууль, “Газрын тосны тухай” хууль болон “Цөмийн энергийн тухай” хуулиар эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон болон хязгаарласан газар нутаг, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайд тойм судалгаа хийж болно.
11.3. Тойм судалгааны явцад газрын хэвлийг хөндөхийг хориглоно.
11.4. Геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, ашигт малтмалын хуримтлал байж болох хэтийн төлөв бүхий талбайг тогтоох зорилгоор тойм судалгааг шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, аргачлалын дагуу, тодорхой үе шаттайгаар, цогц байдлаар гүйцэтгэнэ.
11.5. Хэрэв тойм судалгаа хийх талбай нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа бол сонирхогч этгээд нь уг газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас тухайн талбайд нэвтрэн орох зөвшөөрөл авсан байна.
11.6. Улсын төсвийн хөрөнгөөр тойм судалгаа хийх тохиолдолд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд урьдчилан мэдэгдсний үндсэн дээр нэвтрэн орж болно.
11.7. Хуулийн этгээд нь тойм судалгаа хийх тухай хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд судалгаа явуулах талбай, түүний байршил, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, хаягийг тодорхой дурдсан байна.
11.8. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасан тойм судалгаа хийх хүсэлтийг бүртгэн авч, зөвшөөрөл олгоно.
11.9. Тойм судалгаа хийх зөвшөөрөл авсан этгээд нь гүйцэтгэсэн тойм судалгааны тайлан, холбогдох баримт бичгийн хувийг төрийн захиргааны байгууллагад өгөх үүрэгтэй бөгөөд уг тайлан, баримт бичгүүд нь Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санд хадгалагдана.
11.10. Тойм судалгаа хийх, тойм судалгааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг хүлээн авах журмыг Засгийн газар батална.
12 дугаар зүйл. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан
12.1. Төрийн захиргааны байгууллага Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сантай байна. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан нь Геологийн мэдээллийн сан, Ашигт малтмалын нөөцийн сан, Газрын тосны нөөцийн сангаас бүрдэнэ.
12.2. Геологийн мэдээллийн санд газрын хэвлийн геологийн тогтоц, гадаргын хэв шинж, эрдэс баялгийн талаарх судалгааны мэдээ, тайлан, анхдагч баримт бичгүүд, эрдэс чулуулгийн дээж, үзүүлэн, хавсралт зураг, эрэл, хайгуулын ажлаар тодорхойлсон ашигт малтмалын геологийн нөөц, тэдгээртэй холбоотой бусад мэдээллийг төвлөрүүлнэ.
12.3. Ашигт малтмалын нөөцийн санд ашигт малтмалын ордын үйлдвэрлэлийн нөөц, нөөцийн хөдөлгөөн, техник эдийн засгийн үндэслэл, бүтээгдэхүүний стандарт, технологи, уурхайн үйл ажиллагааны тайлан мэдээ, үйлдвэрлэлийн хаягдал, үүсмэл ордын бүртгэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээх үйл ажиллагааны талаарх цогц баримт мэдээлэл, тэдгээртэй холбоотой бусад мэдээллийг төвлөрүүлнэ.
12.4. Газрын тосны нөөцийн сан, түүнд төвлөрүүлэх мэдээлэл, холбогдох журмыг Газрын тосны тухай хуулиар тогтооно.
12.5. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлсэн хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байна.
12.6. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, баяжуулах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.
13 дугаар зүйл. Талбайг улсын нөөцөд авах
13.1. Улсын төсвийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн, эрдсийн баялгийг үнэлсэн талбайг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр, тодорхой хугацаагаар улсын нөөцөд авч болно.
13.2. Хувийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн, олборлолт явуулахад эдийн засгийн үр ашигтай эрдсийн баялгийн хуримтлал бүхий талбайг бодит зардлын нөхөх олговор олгосны үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээр, тодорхой хугацаагаар улсын нөөцөд авч болно.
13.3. Улсын нөөцөд авахаар шийдвэр гарсан талбайд өргөдөл хүлээн авах, сонгон шалгаруулалт зарлахыг хориглоно.
13.4. Талбайг улсын нөөцөд байлгах хугацаа дууссан бөгөөд уг хугацаа сунгагдаагүй, эсхүл улсын нөөцөөс гаргах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол бол тухайн талбайд тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгоно.
14 дүгээр зүйл. Ордыг улсын нөөцөд авах
14.1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг бүхэлд нь болон хэсэгчлэн тодорхой хугацаагаар Засгийн газрын шийдвэрээр улсын нөөцөд авч болно.
14.2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордод тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуулын ажил хийж нөөцийг нь нэмэгдүүлсэн бол ордыг улсын нөөцөд авахдаа Засгийн газар уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бодит зардлын нөхөх олговор олгоно.
14.3. Хувийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг Улсын Их Хурлын шийдвэрээр бодит зардлын нөхөн олговор олгосны үндсэн дээр улсын нөөцөд тодорхой хугацаагаар авч болно.
14.4. Ордыг улсын нөөцөд байлгах хугацаа дууссан бөгөөд уг хугацаа сунгагдаагүй, эсхүл ордыг улсын нөөцөөс гаргах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол тухайн ордод олборлолтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгоно.
15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах
15.1. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайг Газрын тухай хуульд заасны дагуу улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.
15.2. Нутгийн өөрөө удирдах байгууллага тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай санал гаргасан бол уг саналыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газарт хүргүүлнэ.
15.3. Засгийн газар энэ хуулийн 15.2-т заасан саналыг үндэслэлтэй гэж үзвэл тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргана.
15.6. Энэ хуулийн 15.3, 15.4-т заасан шийдвэр гарсан өдрөөр улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тухайн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа зогсооно.
15.7. Тодорхой талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд байлгах хугацаа нь 5 жилээс доошгүй байна.
15.8. Талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай ажлын 10 хоногийн дотор нийтэд мэдээлнэ.
15.9. Талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон нөхөх олговор олгосон тухай шийдвэрийг төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Ашигт малтмалын салбар дахь төрийн зохицуулалт
16 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
16.1. Ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
16.1.1. энэ хуульд заасны дагуу Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтаас ордыг гаргах;
16.1.2. хувийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг улсын нөөцөд авах тухай болон үүнтэй холбогдуулан нөхөх олговор олгох тухай шийдвэр гаргах;
16.1.3. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргах;
16.2. Энэ хуулийн 16.1 дэх заалт нь Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор олгосон бусад бүрэн эрхийг аливаа байдлаар хязгаарлах үндэслэл болохгүй.
17 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
17.1. Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтаас ордыг гаргах тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх;
17.1.2. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт явуулах, ашигт малтмалыг боловсруулах, борлуулах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй энэ хуульд заасны дагуу Орд ашиглах гэрээ байгуулах;
17.1.3. шаардлагатай гэж үзвэл Орд ашиглах гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэж буй үйл ажиллагаа, Орд ашиглах гэрээний хугацаан дахь хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулан авах;
17.1.4. хувийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн талбайг улсын нөөцөд авах тухай шийдвэр гаргах, үүнтэй холбогдуулан олгох нөхөх олговорын хэмжээ тогтоох, түүнийг олгох;
17.1.5. улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг улсын нөөцөд авах тухай шийдвэр гаргах;
17.1.6. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай нутгийн өөрөө удирдах байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэх, уг саналыг дэмжсэн шийдвэр гаргасан бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох бодит зардлын нөхөх олговорын хэмжээг тогтоох, түүнийг олгох;
17.1.7. улсын хилийн бүсэд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох талбай, сонгон шалгаруулалт зарлах;
17.1.8. хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хор хохирол учруулж болзошгүй ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох;
17.1.9. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журам батлах;
17.1.10. нөхөн сэргээлтийн ажлын зардал байршуулах тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам батлах;
17.2. Энэ хуулийн 17.1 дэх заалт нь Засгийн газарт Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор олгосон бусад бүрэн эрхийг аливаа байдлаар хязгаарлах үндэслэл болохгүй.
18 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
18.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1. Стратегийн ач холбогдол бүхий ордын хил заагийг тогтоох;
18.1.2. улсын төсвийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн талбайг улсын нөөцөд авах тухай шийдвэр гаргах;
18.1.3. тойм судалгаа хийх, тойм судалгааны тайлан, холбогдох баримт бичгийг хүлээн авах журам батлах;
18.1.4. улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх тойм судалгаа, эрэл, хайгуулын ажлын жил бүрийн төлөвлөгөөг батлах;
18.1.5. улсын төсвийн хөрөнгөөр хийх тойм судалгаа, эрэл, хайгуулын ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг хянаж хүлээн авах, зарцуулсан хөрөнгийн хэмжээг тооцох журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
18.1.6. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх аргачлал журам батлах;
18.1.7. эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах талбайг зарлах;
18.1.8. эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам батлах;
18.1.9. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хил тогтоох, шав тэмдэг тавих журам батлах;
18.1.10. ашигт малтмал олборлох, боловсруулах Техник, эдийн засгийн үндэслэл, уурхай болон боловсруулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгох;
18.1.11. уул уурхайн бүтээгдэхүүний стандартыг стандарчлал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран боловсруулж батлах;
18.1.12. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны стандарт, журмыг батлах;
18.1.13. олборлолт, боловсруулалтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх болон тэдгээртэй холбоотой бусад шийдвэр гаргах;
18.1.14. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг хүлээн авах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлах;
18.1.15. уурхай, боловсруулах үйлдвэрийг шинээр бүртгэх, уурхай, үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах комисс томилох журам батлах;
18.1.16. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны аваар устгах онцгой байдлын журам батлах;
18.1.17. аваар устгах сан байгуулах, сангийн ажиллах журам батлах;
18.1.18. олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ахуй хангамжийг бүрдүүлэх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
18.1.19. энэ хуульд заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг томилох журам, үйл ажиллгааны дүрэм, зөвлөлүүдийн гишүүдэд цалин хөлс, урамшуулал олгох, томилолтын зардал тооцох журмыг тус тус батлах;
18.1.20. энэ хуульд заасан Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг томилох;
18.1.21. энэ хуульд заасан бүртгүүлвэл зохих үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, тэдгээрийн сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж батлах;
18.1.22. нэмэгдэл хөлс авах үйлчилгээний төрөл, үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;
18.1.23. геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох журам батлах;
18.1.24. ашигт малтмалын нөөцийн ангилал тогтоох журам батлах;
18.1.25. энэ хуульд заасан бусад эрх;
18.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
18.2.1. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааны стандарт, зардлын доод хэмжээг батлах;
18.2.2. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ тогтоох, үнэлгээ хийх аргачлал боловсруулж батлах;
18.2.3. нөхөн сэргээх ажлын зардлыг байршуулах тусгай данс нээх, уг дансны гүйлгээнд хяналт тавих, барьцааг төвлөрүүлэх, буцаан олгох;
18.2.4. хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг нөхөн сэргээсэн ажлын үр дүнг хүлээн авах журмыг
геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлах;
18.2.5. нөхөн сэргээлтийн зардлын санд төвлөрүүлсэн болон төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх журам боловсруулж батлах, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах;
18.2.6. нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх эрх олгох;
18.2.7. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг энэ хуульд заасны дагуу хянаж, дүгнэлт гаргах,
18.2.8. байгаль орчныг хамгаалах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид тодорхой үүрэг оногдуулах асуудлаар төрийн захиргааны байгууллагад санал оруулах;
18.2.9. энэ хуулийн 5.1-т заасан газар нутгийн хилийн заагийг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран тогтоох, түүнийг баталгаажуулах;
18.2.10. энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдах талбайд санал өгөх;
18.2.11. огтолсон нэг модны оронд 10 мод тарих, ойжуулах зарчмыг хэрэгжүүлэх, хяналт тавих арга, аргачлал, журам гаргах;
18.2.12. энэ хуульд заасан бусад эрх;
18.3. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
18.3.1. олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ахуй хангамжийг бүрдүүлэх журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
18.3.2. энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гадаад болон дотоодын ажиллах хүчний квот (харьцааг) хангах үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
18.3.3. энэ хуульд заасан бусад эрх;
18.4. Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ашигт малтмалын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
18.4.1. улсын хэмжээнд уул уурхайг хөгжүүлэх болон уул уурхайн үйл ажиллагаанд дэд бүтэц, үйлдвэрлэлийн дэд бүтэц, эрчим хүч, хот
төлөвлөлтийг уялдуулах асуудлаар эдийн засгийн хөгжлийн нэгдсэн схем зохиох;
18.4.2. олборлох, боловсруулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Техник, эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж дүгнэлт гаргах, тухайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг бүс нутгийн болон орон нутгийн нэгдсэн төлөвлөлтөд нийцүүлэх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид санал, зөвлөмж гаргах;
18.4.3. энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө өөрчлөх асуудлаар гаргасан саналыг хянан үзэж шаардлагатай бол дүгнэлт, санал, зөвлөмж гаргах;
18.4.4. энэ хуульд заасны дагуу Орон нутаг хөгжүүлэх гэрээний төсөлд санал оруулах;
18.4.5. энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдах талбай, сонгон шалгаруулалтыг үнэлэх шалгуур, нөхцөл, шаардлагын талаар санал өгөх;
19 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
19.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.1.1. энэ хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасан этгээдэд тойм судалгаа хийх зөвшөөрөл олгох;
19.1.2. энэ хуульд заасан ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулах;
19.1.3. сонгон шалгаруулалтаар болон хуульд заасан тохиолдолд өргөдөлийн үндсэн дээр энэ хуульд заасан ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулах эрхийг тусгай зөвшөөрлөөр олгох, цуцлах, тэдгээртэй холбоотой бусад шийдвэр гаргах;
19.1.4. тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, түүнтэй холбоотой бусад шийдвэр гаргах;
19.1.5. тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг шилжүүлэх, нэгтгэх, буцаан өгөх, тэдгээртэй холбоотой бусад шийдвэр гаргах;
19.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчдын хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх;
19.1.7. тусгай зөвшөөрлийн бүртгэлийн нэгдсэн сан хөтлөх;
19.1.8. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх;
19.1.9. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа техник, технологид батлагдсан аргачлал журмын дагуу үнэлэлт, дүгнэлт өгөх;
19.1.10. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлах;
19.1.11. Техник, эдийн засгийн үндэслэлийг зөвшөөрөх эсэх асуудлаар шийдвэр гаргах;
19.1.12. сорчлон олборлолт явуулсан эсэх асуудлаар шийдвэр гаргах;
19.1.13. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрх үүргээ биелүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөгөө, чиглэл өгөх, уурхай, үйлдвэр барьж байгуулах явцад техник, технологийн хяналт тавих;
19.1.14. хайгуулын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх болон тэдгээртэй холбоотой бусад шийдвэр гаргах;
19.1.15. олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олборлосон, боловсруулсан үндсэн болон дагалдах ашигт малтмал, бүтээгдэхүүнийг худалдан авах, борлуулах, боловсруулах, дахин боловсруулахад энэ хуульд заасны дагуу гарал үүслийн гэрчилгээ олгох;
19.1.16. үнэт метал, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийн үйлдвэрлэлд ашигласан болон ашиглахаар авсан үнэт метал, эрдэнийн чулууг бүртгэх маягтын загвар батлах;
19.1.17. нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад мэдээллийг сонирхсон этгээдэд энэ хуульд заасны дагуу гарган өгөх;
19.1.18. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд тавих нэгдсэн хяналтыг улсын мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран гүйцэтгэх;
19.1.19. энэ хуульд заасан бусад эрх, үүрэг;
19.2. Газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
19.2.1. энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдах талбай, сонгон шалгаруулалтыг үнэлэх шалгуур, нөхцөл, шаардлагын талаар санал өгөх;
19.2.2. улсын хэмжээнд өмчлөгдсөн болон газар эзэмших, ашиглах гэрээний үндсэн дээр эзэмшигдэж ашиглагдаж буй газрын кадасртын нэгдсэн зураглал гаргах, түүнийг шинэчлэх, батлагдсан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
19.2.3. энэ хуулийн 5.1-т заасан газар нутгийн хилийн заагийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтоох;
19.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын асуудлаар дараах эрхийг хэрэгжүүлнэ.
19.3.1. эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааны явцад археологи, палеонтологийн олдвор, түүх соѐлын дурсгал илэрсэн тухай орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өгсөн мэдээллийн дагуу судалгаа шинжилгээ явуулах, улсын хамгаалалтад авах;
19.3.2. энэ хуулийн 19.3.1-д заасан археологи, палеонтологийн олдвор, түүх соѐлын дурсгалыг хувь хүн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр тэдгээрийн хадгалалт, хамгаалалтад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
19.3.3. энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаар зарлагдах талбай, сонгон шалгаруулалтыг үнэлэх шалгуур, нөхцөл, шаардлагын талаар санал өгөх;
20 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх
20.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
20.1.1. тухайн нутаг дэвсгэрийнхээ тусгай зөвшөөрлөөр олгогдоогүй газар нутагт түүх, соѐлын өв, дурсгалт газар, эсхүл байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн хориглох;
20.1.2. энэ хуульд заасны дагуу хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай саналыг төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан Засгийн газарт гаргах;
20.1.3. төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн сонгон шалгаруулалт явуулах талбайг зарлах тухай мэдэгдлийг хэлэлцэн энэ хуульд заасны дагуу холбогдох шийдвэр гаргах;
20.1.4. хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Хамтран ажиллах гэрээ, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулах, энэ хуульд заасан хугацааны дотор гэрээ байгуулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах;
20.1.5. нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах Комиссын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах;
20.1.6. энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд санал өгөх;
20.2. Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
20.2.1. харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;
20.2.2. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон Хамтран ажиллах гэрээ, Орон нутаг хөгжүүлэх гэрээний талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
20.3. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах шаардлага тавихыг хориглоно.
20.3.1. Хамтран ажиллах гэрээ, Орон нутаг хөгжүүлэх гэрээнд заагаагүй аливаа хөрөнгө оруулалт хийх;
20.3.2. хүмүүнлэгийн зорилгоос өөр зорилгоор аливаа хандив, тусламж шаардах, санхүүжилт хүсэх;
20.3.3. улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор аливаа санхүүжилт гаргах;
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тусгай зөвшөөрөл
21 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдох эрх
21.1. Төрийн захиргааны байгууллагаас энэ хуульд заасан журмын дагуу олгогдсон тусгай зөвшөөрөл нь түүнийг эзэмшигчид энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр тухайн талбайд энэ хуульд заасан үйл ажиллагаа явуулах эрхийг олгоно.
21.2. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гармагц түүнийг эзэмшигчид тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоно.
22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох үндсэн нөхцөл
22.1. Сонгон шалгаруулалтын болон өргөдөлийн үндсэн дээр эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгохдоо дараах нөхцлүүдийг нэгбүрчлэн үнэлэх бөгөөд нөхцөл болзлыг хамгийн сайн хангаж байгаа, энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн этгээдэд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгоно.
22.1.1. тусгай зөвшөөрлөөр эрх олгохыг хүссэн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө;
22.1.2. байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын урьдчилсан төлөвлөгөө;
22.1.3. энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн боломж, чадавхийн баталгаа;
22.1.4. хайгуулын ажлын үр дүнд эрх бүхий байгууллагаар тогтоогдсон ашигт малтмалын ордын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтын зардал, нөхөн сэргээлтийн ажлын болон уурхайн хаалтын зардалд хүрэлцэх эсэх;
22.1.5. тусгай зөвшөөрлөөр эрх олгохыг хүссэн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхлэх талаарх өргөдөл гаргагчийн мэргэжилийн боловсон хүчнээр хангагдсан байдал;
22.1.6. сонгон шалгаруулалтад оролцох болон тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргагч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч иргэн, хуулийн этгээд тус бүрээр эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хууль тогтоомж, дүрэм журмуудыг биелүүлсэн буюу биелүүлж байгаа байдал, тэдгээрийг цаашид биелүүлэх хүсэл эрмэлзлэл, боломж;
22.1.7. сонгон шалгаруулалтад оролцох болон тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргагч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл буюу түүнтэй адилтгах байгууллагын гишүүд нь эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан эсэх, хэрэв байсан бол тэдгээр нь хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаарх тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд авагдсан мэдээлэл;
23 дугаар зүйл. Эрлийн тусгай зөвшөөрөл
23.1. Эрлийн тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зарласан талбайд зөвхөн сонгон шалгаруулалтаар олгоно.
23.2. Эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмалын эрэл хийх эрхтэй.
23.3. Эрлийн тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 150 гектараас багагүй 25 000 гектараас ихгүй байна.
23.4. Төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 23.3-т заасан хэмжээнээс бага талбайг сонгон шалгаруулалт явуулах талбайгаар зарлаж болно.
23.5. Эрлийн тусгай зөвшөөрлийг 4 жил хүртэлх хугацаагаар олгоно.
23.6. Тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий нэг этгээдэд олгох эрлийн тусгай зөвшөөрлийн тоо 5-аас илүүгүй байна.
23.7. Эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр өргөдөл гаргаж, тухайн талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах давуу эрхтэй.
24 дүгээр зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл
24.1. Хайгуулын тусгай зөвшөөрлийг дараах зарчмаар олгоно.
24.1.1. энэ хуульд заасан нөхцөл болзлыг хангасан эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрөө хүсэлт гаргасан бол тухайн эрлийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно.
24.1.2. улсын нөөцөд авсан буюу тусгай зөвшөөрлөөр олгогдоогүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олгож болно.
24.1.3. энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т зааснаас бусад тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зарласан талбай дээр сонгон шалгаруулалтын журмаар олгоно.
24.2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмалын эрэл, хайгуул хийх эрхтэй.
24.3. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 25 гектараас багагүй 12 000 гектараас ихгүй байна.
24.4. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 жил хүртэлх хугацаагаар нэг удаа олгоно.
24.5. Тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий нэг этгээдэд олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй.
24.6. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр өргөдөл гаргаж, тухайн талбай дээр олборлолтын тусгай зөвшөөрөл авах давуу эрхтэй.
25 дугаар зүйл. Олборлолтын тусгай зөвшөөрөл
25.1. Олборлолтын тусгай зөвшөөрлийг дараах зарчмаар олгоно.
25.1.1. энэ хуульд заасан нөхцөл болзлыг хангасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрөө хүсэлт гаргасан бол тухайн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын тусгай зөвшөөрөл олгоно.
25.1.2. улсын нөөцөд авсан буюу тусгай зөвшөөрлөөр олгогдоогүй нөөц нь тогтоогдсон талбайд олборлолтын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалт зарлахгүйгээр олгож болно.
25.1.3. энэ хуулийн 25.1.1, 25.1.2-т тус тус зааснаас бусад тохиолдолд олборлолтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно.
25.2. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд энэ хуульд заасны дагуу олборлолт явуулахаас гадна дараах эрхтэй.
25.2.1. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд эрэл, хайгуул хийх;
25.2.2.тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд уурхай болон олборлолтын үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй шаардлагатай бусад барилга, байгууламж барих;
25.2.3. уурхайн эдэлбэрт олборлолт явуулахад зайлшгүй шаардлагатай үйлдвэрлэлийн дэд бүтэц барьж байгуулах;
25.2.4. олборлолтын үйл ажиллагааны Техник, эдийн засгийн үндэслэлээр зөвшөөрөгдсөн үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдал үүсгэх, т25.2.5. олборлосон ашигт малтмалыг тээвэрлэх үйл ажиллагаа явуулах, ачиж буулгах зориулалт бүхий байгууламж барьж байгуулах, ашиглах;
25.3. Давс болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ нь тал бүр тийш 100 метрээс багагүй, бусад төрлийн ашигт малтмал олборлох талбайн хэмжээ нь тал бүр тийш 500 метрээс багагүй урттай байна.
25.4. Олборлолтын тусгай зөвшөөрлийг 20 жил хүртэлх хугацаагаар олгоно.
25.5. Тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий нэг этгээдэд олгох олборлолтын тусгай зөвшөөрлийн тоо 5-аас илүүгүй байна.
26 дугаар зүйл. Боловсруулалтын тусгай зөвшөөрөл
26.1. Боловсруулалтын тусгай зөвшөөрлийг дараах зарчмаар олгоно.
26.1.1. аливаа этгээд боловсруулалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ энэ хуульд заасан журмын дагуу гаргасан бөгөөд энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан бол боловсруулалтын тусгай зөвшөөрлийг олгож болно.
26.1.2. боловсруулалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож болно.
26.2. Боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу боловсруулалт явуулахаас гадна дараах эрхтэй.
26.2.1. үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших, ашиглах;
эдгээрээс ашигт малтмал ялган авах;
26.2.2. тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон талбайд боловсруулалтын үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй барьж байгуулах шаардлагатай үйлдвэрийн барилга, түүнтэй холбоотой бусад байгууламж барих;
26.2.3. боловсруулах үйлдвэр, боловсруулалт явуулахад зайлшгүй шаардлагатай үйлдвэрлэлийн дэд бүтэц барьж байгуулах;
26.2.4. түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагаа явуулах, ачиж буулгах зориулалт бүхий байгууламж барьж байгуулах, ашиглах;
26.3. Боловсруулалтын тусгай зөвшөөрлийн хугацааг үйл ажиллагааны техник эдийн засгийн үндэслэл, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан төрийн захиргааны байгууллага тогтооно.
26.4. Тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий нэг этгээдэд олгох боловсруулалтын тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй.
26.5. Боловсруулалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдох талбай нь геологи, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон газар нутагт, хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байна.
26.6. Энэ хуулийн 26.7-д зааснаас бусад тохиолдолд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх газрын асуудлыг Газрын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу газар эзэмших, ашиглах гэрээгээр зохицуулна.
26.7. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч боловсруулалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан бол түүний саналыг үндэслэн олборлолтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээр боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгож болно. Энэ тохиолдолд газар эзэмших, ашиглах гэрээ байгуулахгүй.
27 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүчинтэй байх
27.1. Тусгай зөвшөөрөл нь тусгай зөвшөөрлийн анх олгосон хугацаа болон сунгасан хугацааны дотор хүчин төгөлдөр байна.
27.2. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дараах тохиолдолд дуусгавар болно.
27.2.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг энэ хуульд заасны дагуу бүхэлд нь буцаан өгсөн;
27.2.2. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд, ашигт малтмалын орд болон тодорхой талбайг улсын нөөцөд авах тухай эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасны дагуу шийдвэр гарсан;
27.2.3. тусгай зөвшөөрлийн анх олгосон буюу түүнийг сунгасан хугацаа дуусгавар болсон;
27.3. Тусгай зөвшөөрлийг энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр цуцалж болохгүй.
28 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг сунгах хугацаа
28.1. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
28.2. Олборлолтын тусгай зөвшөөрлийн хугацааг төрийн захиргааны байгууллага тухайн ордын нөөцийг харгалзан үзэж 20 хүртэлх жилээр 2 удаа сунгаж болно.
28.3. Боловсруулалтын тусгай зөвшөөрлийг сунгах хугацааг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны Тенхик, эдийн засгийн үндэслэлийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
29 дүгээр зүйл. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах
29.1. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах гэж байгаа тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу мэдэгдэнэ.
29.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 15-aaс доошгүй хоногийн өмнө түүнийг сунгуулахаар өргөдөл гаргана.
29.3. Энэ хуулийн 29.2-т заасан хугацаанд гаргаагүй тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллага хүлээн авахаас татгалзана.
29.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 29.2-т заасан хугацаанд өргөдөл гаргасан бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан эсхүл сунгахаас татгалзсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарах хүртэл уг тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
29.5. Дараах тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана.
29.5.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 22, 66 дугаар зүйлд тус тус заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаагүй буюу хангахгүй болсон;
29.5.2. зөвшөөрөгдсөн Техник, эдийн засгийн үндэслэл, батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, ажил гүйцэтгэх зөвшөөрлийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
29.5.3. олборлолт явуулж буй ордын нөөц дууссан;
29.6. Энэ хуулийн 29.45-т зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.
29.7. Тусгай зөвшөөрлийг сунгасан хугацаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн буюу сунгасан хугацаа дууссан өдрөөс эхлэн тоологдоно.
29.8. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа дараах шийдвэрийг дагалдуулан гаргаж болно.
29.8.1. тусгай зөвшөөрлийн хугацааг тодорхой болзлын үндсэн дээр сунгах;
29.8.2. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээг багасгаж тусгай зөвшөөрлийг сунгах;
29.9. Энэ хуулийн 29.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргаагүй эсхүл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл бүрдсэн бол төрийн захиргааны байгууллага уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж буй, энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэгдсэн бусад этгээдэд энэ талаар нэн даруй мэдэгдэнэ.
30 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэсэгчлэн шилжүүлэх
30.1. Эрэл, хайгуул, боловсруулалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно.
30.2. Дараах тохиолдолд олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бусдад хэсэгчлэн шилжүүлж болно.
30.2.1. шилжүүлэн авч байгаа этгээд олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд;
30.2.2. шилжиж байгаа талбай нь шилжүүлэн авч байгаа этгээдийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай газар зүйн хувьд хиллэж байгаа;
30.3. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэсэгчлэн шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авсан бол төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд энэ тухай уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.
30.3.1. тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой барьцааны гэрээ бүртгэгдсэн;
30.3.2. тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрхэд ашиг сонирхол үүсгэх, ашиг сонирхлын хувь хэмжээг хамтран эзэмших болон хувь хэмжээг шилжүүлэх гэрээ бүртгэгдсэн;
30.4. Талбайг хэсэгчлэн шилжүүлэх тухай гэрээг энэ хуулийн дагуу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно.
30.5. Талбайг шилжүүлэн авч байгаа этгээд энэ хуулийн 30.22-т заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй бол талбайг хэсэгчлэн шилжүүлэх тухай гэрээг төрийн захиргааны байгууллага бүртгэхгүй.
30.6. Энэ зүйлд заасны дагуу шилжиж байгаа талбай нь уг талбайг шилжүүлэн авч байгаа этгээдийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай нэгтгэгдэж зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдэх бөгөөд шилжүүлж байгаа талбайд тусад нь тусгай зөвшөөрөл олгохгүй.
30.7. Энэ зүйлд заасны дагуу талбайг хэсэгчлэн шилжүүлэн авсан этгээд нь нэгтгэгдсэн талбайн хилийн солбицол, шав тэмдгийг шинэчлэн тогтоож, төрийн захиргааны байгууллагаас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд олборлолтын ажлын төлөвлөгөө, Техник, эдийн засгийн үндэслэлд зохих өөрчлөлтийг оруулж батлуулна.
30.8. Талбайг хэсэгчлэн шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болсноор:
30.8.1. талбайг шилжүүлсэн этгээдийн хувьд тухайн талбайтай холбоотой хуульд заасан болон тусгай зөвшөөрөл олгоход төрийн захиргааны байгууллагаас оногдуулсан үүрэг хүчингүй болно;
30.8.2. талбайг шилжүүлэн авсан этгээдийн хувьд тухайн талбайтай холбоотой хуульд заасан болон тусгай зөвшөөрөл олгоход төрийн захиргааны байгууллагаас оногдуулсан үүргийг хүлээнэ;
31 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг нэгтгэх
31.1. Эрэл, хайгуул, боловсруулалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг нэгтгэхгүй.
31.2. Төрийн захиргааны байгууллага нэг этгээдийн нэр дээр 2 буюу түүнээс дээш олборлолтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, газар зүйн хувьд хиллэж байгаа талбайг тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчлан мэдэгдсэний үндсэн дээр тэдгээрийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж болно.
31.3. Энэ хуулийн 31.2-т заасны дагуу нэгтгэгдсэн талбайн хувьд тусгай зөвшөөрлийн хугацаа нь сүүлд олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно.
32 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцаан өгөх
32.1. Төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөл гаргаж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцаан өгч болно.
32.2. Талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцаан өгөх тухай өргөдөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүснийг нотлох баримт, нөхөн сэргээлт хийсэн гэрчилгээг хавсаргана.
32.3. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 32.1-д заасан өргөдлийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 32.2-т заасан нотлох баримтыг хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
32.3.1. нөхөн сэргээлт хийсэн гэрчилгээг үндэслэн тухайн талбайг хүлээн авах;
32.3.2. нөхөн сэргээлт хийгдээгүй, зохих ѐсоор хийгдээгүй бол тухайн талбайд нөхөн сэргээлт хийх талаар үүрэг оногдуулж, хугацаа тогтоож өгөх эсхүл талбайг хүлээн авч, нөхөн сэргээлтийн ажлын зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээгээр бүрэн төлүүлэх шийдвэр гаргах;
32.4. Төрийн захиргааны байгууллагаас энэ хуулийн 32.3.2-д заасан шийдвэр гарсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь буцаан өгснөөс хойш байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон үүрэг, хариуцлага тэдгээрийг бүрэн биелүүлэх хүртэлх хугацаанд хэвээр хадгалагдана.
32.5. Эрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд үлдэх талбай нь энэ хуулийн 23.3, хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд үлдэх талбай нь энэ хуулийн 24.3, олборлолтын талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд үлдэх талбай нь энэ хуулийн 25.3-т заасан шаардлагыг тус тус хангасан байна.
32.6. Төрийн захиргааны байгууллага нь талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж хүлээн авсан тухай холбогдох байгууллагад мэдэгдэж, олон нийтэд мэдээлнэ.
33 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх
33.1. Эрлийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй.
33.2. Хайгуулын тусгай зөвшөөрлийг түүнийг анх олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд шилжүүлж болохгүй бөгөөд энэ хугацаанд түүнийг шилжүүлэх талаар хийсэн аливаа гэрээ хүчин төгөлдөр бус байна.
33.3. Энэ хуулийн 33.1, 33.2-т тус тус зааснаас бусад тохиолдолд энэ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу тусгай зөвшөөрлийг зөвхөн эрх борлуулах гэрээ, хэлцлээр шилжүүлж болно.
33.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэж байгаа тухай ийнхүү шилжүүлэх гэрээ, хэлцэл хийхээс 30 хоногоос доошгүй хугацааны өмнө төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
33.5. Хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит хуулийн этгээд эрх борлуулах гэрээ, хэлцлээр шилжигдэх гэж байгаа тусгай зөвшөөрлийг эрх борлуулах гэрээ хэлцлийн үнийн дүнгээр нэн түрүүнд авах давуу эрхтэй байна.
33.6. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг энэ хуулийн дагуу төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно.
33.7. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагч нь энэ хуулийн 22, 66 дугаар зүйлд тус тус заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаагүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг түүнд шилжүүлэх гэрээг бүртгэхгүй.
33.8. Төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлт хүлээн авсан бол энэ тухай уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдэд дараах тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй.
33.8.1. тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой барьцааны гэрээ бүртгэгдсэн;
33.8.2. тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрхэд ашиг сонирхол үүсгэх, ашиг сонирхлын хувь хэмжээг хамтран эзэмших болон хувь хэмжээг шилжүүлэх гэрээ бүртгэгдсэн;
33.9. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг төрийн захиргааны байгууллага бүртгэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүх эрх, үүрэг тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагчид шилжинэ.
33.8.2. тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрхэд ашиг сонирхол үүсгэх, ашиг сонирхлын хувь хэмжээг хамтран эзэмших болон хувь хэмжээг шилжүүлэх гэрээ бүртгэгдсэн;
33.9. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг төрийн захиргааны байгууллага бүртгэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүх эрх, үүрэг тусгай зөвшөөрөл шилжүүлэн авагчид шилжинэ.
34 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг барьцаалах
34.1. Тусгай зөвшөөрөл нь барьцааны зүйл болж болно.
34.2. Тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээг тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгүүлэх тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагад гаргана.
34.3. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээг бүртгүүлэх тухай өргөдөл хүлээн авмагц тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд өмнө нь бүртгэгдсэн уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж буй бусад этгээдэд мэдэгдэнэ.
34.4. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 34.2-т заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэж, бүртгэсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид тодорхойлолт гаргаж өгнө.
34.5. Барьцааны гэрээ дуусгавар болсны дараа тусгай зөвшөөрөл барьцаалсныг тусгай зөвшөөрлийн бүртгэлийн сангаас хасуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагад гаргана.
34.6. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч барьцааны үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг барьцаалагч талын нотолсноор тусгай зөвшөөрөл барьцаалсан барьцааны гэрээ дуусгавар болсныг тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэнэ.
34.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол барьцаалагч тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
34.8. Барьцаалагчийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар санал болгосон этгээд нь энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах шаардлага, нөхцөлийг бүрэн хангаагүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг татгалзана.
34.9. Тусгай зөвшөөрлийг барьцаалагч этгээд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа үүрэг хүлээхгүй.
34.10. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг барьцаалсан барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах талаар аливаа үүрэг хүлээхгүй.
35 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрхэд ашиг сонирхол үүсгэх
35.1. Тусгай зөвшөөрөл нь энэ хуульд заасны дагуу олгогдож бүртгэлийн санд бүртгэгдсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн дагуу хуулиар оногдуулсан үүргийг биелүүлснээр уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч этгээддээ эдийн бус хөрөнгийн эрх үүсгэнэ.
35.2. Тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрх нь зөвхөн уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх баталгаа болно.
35.3. Тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрхэд бусад этгээд тухайн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанаас үр шим хүртэх зорилгоор дараах байдлаар ашиг сонирхол үүсгэж болно.
35.3.1. хөрөнгө оруулах;
35.3.2. хамтран ажиллах;
35.3.3. ажил гүйцэтгэх;
35.4. Тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрхэд ашиг сонирхол үүсгэсэн, ашиг сонирхолын хувь хэмжээг шилжүүлэх зорилготой гэрээ, хэлцэл нь төрийн захиргааны байгууллагаас батлагдсан нөхцөл шаардлагын дагуу хийгдсэн бөгөөд энэ хуулийн дагуу төрийн захиргааны байгууллагад бүртгэгдснээр хүчин төгөлдөр болно.
36 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах
36.1. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцалж болно.
36.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 22, 66 дугаар зүйлд тус тус заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй буюу хангахгүй болсон;
36.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн байгууллагаас олгосон холбогдох бусад зөвшөөрлийн дагуу оногдуулсан үүргийг биелүүлээгүй буюу биелүүлэхгүй байгаа нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, шийдвэрээр тогтоогдож тухайн байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар мэдэгдэл ирүүлсэн;
36.1.3. ашигт малтмалыг сорчлон олборлосон талаар төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарсан;
36.1.4. энэ хуулийн 114.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн цуцлуулах талаар мэргэжлийн хяналтын эрх бүхий улсын байцаагч дүгнэлт, саналаа төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн;
36.1.5. хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ажил гүйцэтгэх зөвшөөрөл авснаас хойш энэ хуулийн 93.5.1-т заасан хугацаанд хайгуулын ажлыг эхлээгүй;
36.1.6. эрэл, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө нь тухайн жилд энэ хуульд заасан эрэл, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрээгүй;
36.1.7. олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарснаас хойш 24 сарын хугацаанд олборлолтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл авах тухай хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй;
36.1.8. олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгогдсноос хойш энэ хуулийн 94.5.1-т заасан хугацааны дотор олборлолтын ажлаа эхлээгүй;
36.1.9. төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 96.1-т заасны дагуу тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч уг хугацаанд түдгэлзүүлсэн нөхцөл шаардлага, оногдуулсан үүргийг биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүйн улмаас түүнийг түдгэлзүүлснээс хойш 6 сарын дотор ажил гүйцэтгэх зөвшөөрлийг сэргээгээгүй;
36.1.10. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээр болон ойролцоо ажиллаж байгаа ажилчид, тухайн орчин тойронд нь байгаа ард иргэдэд аюул занал учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн болохыг холбогдох байгууллагаас тогтоосон;
36.1.11. тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуульд заасан түүнийг төлбөл зохих хугацаанд төлөөгүй бол;
36.1.12. энэ хуулийн 100.6-д заасны дагуу нөхөн төлбөр төлөх гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагаас авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд заасан нөхөн төлбөр, алдангийг төлөөгүй бол;
36.1.13. энэ хуулийн 145.2, 145.3 дахь хэсэгт тус тус заасан хариуцлага хүлээсэн бол;
36.2. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 36.1-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдэд энэ тухай мэдэгдэл хүргүүлэх бөгөөд мэдэгдэлд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлүүдийг тодорхой дурдана.
36.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тайлбараа холбогдох нотлох баримт, материалын хамт мэдэгдлийг хүлээн авсан буюу хүлээн авсанд тооцох өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хугацаанд нотлох баримт материалаа ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална.
36.4. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн тайлбар, нотлох баримт, материалыг 30 хоногийн дотор хянан үзээд үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг хүчинтэй хэвээр үлдээнэ.
36.5. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн тайлбар, нотлох баримт, материалыг үндэслэлгүй гэж үзвэл энэ хуулийн 36.4-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргана.
37 дугаар зүйл. Олон нийтэд мэдээлэх
37.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан, тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл хүлээн авсан, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээг өөрчилсөн, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан бол тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд мэдээлнэ.
37.1.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайн хэмжээ, байршил, тусгай зөвшөөрлийн төрөл;
37.1.2. тусгай зөвшөөрлөөр олгосон буюу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээг өөрчилсөн бол уг талбайн хэмжээ, байршил, тусгай зөвшөөрлийн хугацаа;
37.1.3. тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан бол сунгасан хугацаа;
37.1.4. тусгай зөвшөөрлийг цуцалсан буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж өгсөн бол чөлөөлөгдсөн талбайн хэмжээ, байршил, тусгай зөвшөөрлийн төрөл;
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт
38 дугаар зүйл. Сонгон шалгаруулалт явуулах талбайг зарлах
38.1. Төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалт явуулах талбайг жил бүрийн 2 дугаар сарын эхний 7 хоногт зарлана.
38.2. Сонгон шалгаруулалт явуулах талбай нь энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас санал авсан бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн талбайд сонгон шалгаруулалт зарлахыг зөвшөөрсөн буюу зөвшөөрсөнд тооцогдсон байна.
38.3. Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд сонгон шалгаруулалт явуулах талбайг сонгохдоо энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасан төрийн байгууллагуудаас санал авсан байна.
38.4. Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд сонгон шалгаруулалт явуулах талбайг сонгохдоо аж ахуйн нэгж, байгууллагаас санал авч болно.
38.5. Төрийн захиргааны төв байгууллагаас дараах талбайд сонгон шалгаруулалт явуулахаар зарлаж болно.
38.5.1. тусгай зөвшөөрлөөр олгогдоогүй болон энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн аваагүй талбайд;
38.5.2. тусгай зөвшөөрөл хүчингүй болсны улмаас чөлөөлөгдсөн талбайд;
38.5.3. тусгай зөвшөөрөл цуцлагдсны улмаас чөлөөлөгдсөн талбайд;
38.5.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь хүлээлгэн өгсний улмаас чөлөөлөгдсөн талбайд;
38.5.5. улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн талбайд;
38.5.6. улсын нөөцөөс чөлөөлөгдсөн талбайд;
38.6. Төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалт явуулах энэ хуулийн 38.5.2-38.5.6-д заасан талбайг нэгтгэх буюу нэг талбайг хуваан зарлаж болно.
38.7. Төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, улсын нөөц, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутагт сонгон шалгаруулалт явуулах талбай зарлаж болохгүй.
38.8. Энэ хуулийн 59.2-т заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд өргөдөл гаргагч өөр этгээдийн нэрийг дэвшүүлэх 90 хоногийн хугацаанд төрийн захиргааны төв байгууллага тухайн талбайг дахин сонгон шалгаруулалт явуулахаар зарлахгүй.
38.9. Эрэл, хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах талбай нь тэгш, олон өнцөгт хэлбэртэй, хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхцсан шулуун шугамаар хязгаарлагдсан байна.
38.10. Талбайн давхцал гаргахгүйн тулд сонгон шалгаруулалт явуулах талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно.
38.10.1. улсын хил;
38.10.2. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон буюу хязгаарласан газар нутаг;
38.10.3. улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд, улсын нөөцөд авсан талбай;
38.10.4. эрэл, хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц;
39 дүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагаас санал авах
39.1. Төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалтыг зарлахаас өмнө тухайн талбай байршиж байгаа орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ зүйлд заасны дагуу санал авсан байна.
39.2. Төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалт явуулах боломжтой гэж үзсэн талбай байрших орон нутгийн өөрөө удирдах байгууллагад дараах байдлаар сонгон шалгаруулалт явуулах тухай мэдэгдэл хүргүүлнэ.
39.2.1. сонгон шалгаруулалт зарлах талбай нь нэг сум, дүүргийн нутаг дэвсгэр дээр байгаа бол тухайн сум, дүүргийн ИТХ-д;
39.2.2. сонгон шалгаруулалт зарлах талбай нь 2 буюу түүнээс дээш сум, дүүрэг, аймаг нийслэлийн нутаг дэвсгэрийг хамарсан бол тухайн сум, дүүрэг тус бүрийн ИТХ-д;
39.3. Энэ хуулийн 39.2-т заасны дагуу ирүүлсэн мэдэгдлийг орон нутгийн өөрөө удирдах байгууллага хүлээн авсан, хүлээн авсанд тооцогдсноос хойш ажлын 35 өдрийн дотор хэлэлцэн тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулахыг дэмжсэн эсхүл татгалзсан шийдвэр гаргана.
39.3.1. хэрэв татгалзсан шийдвэр гаргасан бол үндэслэлийг уг шийдвэртээ тодорхой дурдана.
39.3.2. тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 39.3-т заасны дагуу гаргасан шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллагад 21 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлнэ.
39.3.3. орон нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуульд заасан хугацаанд төрийн захиргааны төв байгууллагын мэдэгдэлд хариу ирүүлээгүй бол тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулахыг дэмжсэн гэж үзнэ.
39.4. Тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага сонгон шалгаруулалт явуулах тухай төрийн захиргааны төв байгууллагын саналд татгалзсан бол тухайн талбайд сонгон шалгаруулалт зарлахгүй бөгөөд ийнхүү татгалзсан хариу ирүүлснээс хойш 4 жилийн хугацаанд тухайн талбайд сонгон шалгаруулалт зарлахгүй.
40 дүгээр зүйл. Төрийн байгууллагуудаас санал авах
40.1. Төрийн захиргааны төв байгууллага энэ хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах гэж байгаа талбай, сонгон шалгаруулалтаар олгох тусгай зөвшөөрлийн төрлийн талаар дараах төрийн байгууллагуудад сонгон шалгаруулалт зарлахаас өмнө мэдэгдэж санал авсан байна.
40.1.1. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
40.1.2. хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
40.1.3. газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
40.2. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа тухай мэдэгдлийг энэ хуулийн 40.1-т заасан байгууллагуудад мэдэгдэхээс гадна эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
40.3. Энэ хуулийн 40.1, 40.2-т тус тус заасан төрийн байгууллагууд тухайн сонгон шалгаруулалт зарлах талбайн асуудлаар тухайлан өгөх саналтай бол мэдэгдэл хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад саналаа ирүүлэх бөгөөд санал ирүүлсэн асуудлаар төрийн захиргааны төв байгууллага нь тухайн төрийн байгууллагатай зөвлөлдөх үүрэгтэй.
41 дүгээр зүйл. Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газарт сонгон шалгаруулалт явуулах талбай зарлах
41.1. Иргэнд өмчлүүлсэн, газар эзэмших, ашиглах гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа газарт “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” болон “Газрын тухай” хуульд заасны дагуу тухайн сум дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгохоос татгалзсанаас бусад тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага тухайн газарт өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрлийг үндэслэн сонгон шалгаруулалт явуулах талбай зарлаж болно.
42 дугаар зүйл. Улсын хилийн бүсэд сонгон шалгаруулалт явуулах талбай, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлах
42.1. Улсын хилийн бүсэд сонгон шалгаруулалт явуулах талбай, эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Засгийн газрын шийдвэрээр зарлана.
42.2. Улсын хилийн бүсэд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад энэ хуулийн 22 дугаар зүйл, 66.4-т тус тус заасан нөхцөл шаардлагыг хангасан этгээд оролцоно.
42.3. Улсын хилийн бүсэд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг явуулахад Засгийн газар тусгай дэглэм тогтоож болно.
43 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлах
43.1. Төрийн захиргааны төв байгууллагаас сонгон шалгаруулалт явуулах талбайг зарласнаас хойш 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын товыг өдөр тутмын сониноор нийтэд зарлана.
43.2. Сонгон шалгаруулалт явуулах тухай зар нь сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагын талаар энэ хууль болон төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журамд заасан мэдээллийг агуулах бөгөөд холбогдох мэдээллийг бүрэн агуулаагүй бол хүчингүйд тооцогдоно.
43.3. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тойм судалгаа, эрлийн ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлалын илрэл бүхий талбайд зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлана.
43.4. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон талбайд зөвхөн олборлолтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлана.
44 дүгээр зүйл. Үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдалд хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлах
44.1. Төрийн захиргааны байгууллага байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор энэ хууль батлагдахаас өмнө үүссэн бөгөөд энэ хууль батлагдах үед тусгай зөвшөөрлөөр олгогдоогүй байгаа талбайд хаягдаж орхигдсон үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдалд хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлаж болно.
44.2. Энэ хуулийн 44.1-т заасан үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдалд хайгуул, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлахад энэ хуулийн 39, 40.1.1, 40.1.3-т тус тус заасан санал авахыг шаардахгүй.
44.3. Энэ хуулийн 44.1-т заасан үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдалд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээс, олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нөөцийн төлбөр төлөх үүргээс тус тус чөлөөлж болно.
45 дугаар зүйл. Төрийн байгууллагуудаас санал авах
45.1. Энэ хуулийн 40.1, 40.2-т тус тус заасан төрийн байгууллагууд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад тавигдах үнэлэх шалгуур үзүүлэлтүүд, нөхцөл шаардлагын талаар тухайлан өгөх саналтай бол төрийн захиргааны төв байгууллагаас сонгон шалгаруулалт явуулах талбайг зарласнаас хойш 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад саналаа ирүүлэх бөгөөд санал ирүүлсэн асуудлаар төрийн захиргааны байгууллага нь тухайн төрийн байгууллагатай зөвлөлдөх үүрэгтэй.
46 дугаар зүйл. Сонгон шалгаруулалт зарлахыг эсэргүүцэх
46.1. Аливаа этгээд дараах байдлаар сонгон шалгаруулалт зарлахыг эсэргүүцэх эрхтэй.
46.1.1. сонгон шалгаруулалт зарлахыг эсэргүүцэж байгаа этгээд ийнхүү эсэргүүцэж байгаа үндэслэлээ тодорхой гаргаж төрийн захиргааны байгууллагад бичгээр хүргүүлнэ.
46.1.2. сонгон шалгаруулалт зарлахыг эсэргүүцэж байгаа этгээд сонгон шалгаруулалт явуулах талбайг төрийн захиргааны төв байгууллагаас зарлаж, олон нийтэд мэдээлснээс хойш 14 хоногийн дотор эсэргүүцлээ гаргана.
46.2. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт зарлахыг эсэргүүцсэн нь үндэслэлтэй гэж үзвэл сонгон шалгаруулалт зарлахгүй байж болно.
46.3. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт зарлахыг эсэргүүцсэн үндэслэл, эсэргүүцлийн бичгийг уг сонгон шалгаруулалтыг зарлах эсхүл зарлахаас татгалзсан эцсийн шийдвэр гарах хүртэл олон нийтэд нээлттэй байлгаж сонирхогч аливаа этгээд үзэж танилцах боломжоор үнэ төлбөргүй хангана.
47 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтад оролцох өргөдөл гаргах эрх
47.1. Энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан, тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий этгээд сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.
48 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтад оролцох өргөдөл хүлээн авах
48.1. Сонгон шалгаруулалтад оролцох өргөдөл хүлээн авч эхлэх хугацаа нь энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт зарлагдснаас хойш 30-аас багагүй хоног байх бөгөөд өргөдөл хүлээн авч дуусах хугацаа нь эхэлснээсээ хойш 14-өөс багагүй хоног байна.
48.2. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтад оролцох өргөдөл хүлээн авах хугацаанд ирсэн өргөдлийг хүлээн авч, бүртгэн өргөдөл, өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, битүүмжлэн, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгнө.
48.3. Сонгон шалгаруулалт оролцох тухай өргөдөл гаргах, баримт бичиг хүлээн авах бусад үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмаар зохицуулна.
48.4. Өргөдөлд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллагаас тухай бүр зарлана.
48.5. Сонгон шалгаруулалтад оролцох өргөдөл нь энэ хууль болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан өргөдөл гаргах журамд заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаагүй бол төрийн захиргааны байгууллага уг өргөдлийг хүлээн авахаас татгалзана.
49 дүгээр зүйл. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг үнэлэх
49.1. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтад ирүүлсэн бичиг баримтыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тухай бүр урьдчилан зарлах бөгөөд дараах нөхцлүүдийг сонгон шалгаруулалт бүрт үнэлнэ.
49.1.1. энэ хуулийн 22, 66 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл олгох үндсэн нөхцөлүүд;
49.1.2. байгалийн нөөц ашигласны төлбөрийг сайн дураараа нэмэгдүүлэх санал;
49.1.3. энэ хуулийн 86.1, 86.2-т тус тус заасан Хамтран ажиллах гэрээ болон Орон нутаг хөгжүүлэх гэрээний нөхцлүүдийн талаарх санал;
49.1.4. улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцогчийн хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг улсын төсөвт буцааж нөхөн төлөх хэмжээг сайн дураараа нэмэгдүүлэх санал;
49.2. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.1-т заасан нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үнэлж хамгийн өндөр оноо авсан нэг оролцогчийг сонгон шалгаруулалтын ялагчаар зарлана.
49.3. Энэ хуулийн 49.1.1-т заасан тусгай зөвшөөрөл эзэмших үндсэн нөхцөлийг хангаагүй сонгон шалгаруулалтын оролцогчийг сонгон шалгаруулалтын ялагчаар зарлахгүй.
50 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтын ялагчийг зарлах
50.1. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтын ялагчийг тодруулсан бол энэ талаар сонгон шалгаруулалтын ялагчид болон бусад оролцогчдод нэн даруй бичгээр мэдэгдэнэ.
50.1.1. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтын ялагчаас бусад сонгон шалгаруулалтад амжилтгүй оролцсон оролцогчдод энэ тухай мэдэгдэл хүргүүлэхдээ мэдэгдэлд тэдний сонгогдоогүй үндэслэлийг тодорхой дурдана.
50.2. Сонгон шалгаруулалтын ялагч энэ хуулийн 50.1-д заасан мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор сонгон шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
50.3. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтын ялагчийг тодруулсан талаарх мэдээллийг дараах байгууллагуудад бичгээр мэдэгдэнэ.
50.3.1. тухайн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
50.3.2. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
50.3.3. газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
50.4. Олборлолтын ба боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын ялагч тодорсон тухай мэдэгдлийг энэ хуулийн 50.3-т заасан байгууллагуудад мэдэгдэхээс гадна эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
50.5. Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтын дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдож байгаа талбай, тусгай зөвшөөрлийн төрөл, сонгон шалгаруулалтын ялагчийн талаарх мэдээллийг сонгон шалгаруулалтын ялагчийг зарласнаас хойш 7 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.
51 дүгээр зүйл. Сонгон шалгаруулалтын ялагч тодроогүй тохиолдол
51.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 49.3-т заасан үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцогсдоос хэнийг ч ялагчаар тодруулахгүй байж болно.
51.2. Сонгон шалгаруулалтын ялагч тодроогүй бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд дахин сонгон шалгаруулалт зарлах эсхүл дахин сонгон шалгаруулалт зарлахгүй байж болно.
51.3. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 51.1-д зааснаар сонгон шалгаруулалтын ялагчийг тодруулах боломжгүй гэж үзсэн бөгөөд энэ хуулийн 51.2-т заасны дагуу аль нэг шийдвэр гаргасан бол энэ тухай сонгон шалгаруулалтад оролцогсдод нэн даруй бичгээр мэдэгдэнэ.
52 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтын ялагчид тусгай зөвшөөрөл олгох
52.1. Сонгон шалгаруулалтын ялагч энэ хуулийн 52.3-т заасан үүргээ биелүүлсэн бол төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын ялагчийг олон нийтэд зарласан өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ялагчаар зарлагдсан этгээдэд дараах зарчмаар тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож бүртгэнэ.
52.1.1. эрлийн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ялсан этгээдэд эрлийн;
52.1.2. хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ялсан этгээдэд хайгуулын;
52.1.3. олборлолтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ялсан этгээдэд олборлолтын;
52.1.4. боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ялсан этгээдэд боловсруулалтын;
52.2. Энэ хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлагдсан талбайд сонгон шалгаруулалтад ялагчаас өөр этгээдэд тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.
52.3. Сонгон шалгаруулалтын ялагч төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалтын ялагчийг зарласнаас хойш энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр, энэ хууль болон холбогдох бусад хуульд заасан урьдчилан төлөхөөр заасан бусад төлбөрүүдийг хугацаанд нь төлнө.
52.4. Энэ хуулийн 50.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдээгүй, урьдчилан төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүй нь тусгай зөвшөөрлийг олгохгүй байх, сонгон шалгаруулалтын үр дүнг хүчингүйд тооцох үндэслэл болно.
52.5. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн хэмжээ, булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд тусгай зөвшөөрөл нь уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.
52.6. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэснээс хойш ажлын 3 хоногийн дотор дараах байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгосон тухай бичгээр мэдэгдэнэ.
52.6.1. тухайн орон нутгийн засаг, захиргааны байгууллага;
52.6.2. татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага,
52.6.3. мэргэжлийн хяналтын алба
ТАВДУГААР БҮЛЭГ
Өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох
53 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх
53.1. Дараах этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй.
53.1.1. энэ хуулийн 24.1.1-д заасан эрх бүхий этгээд хайгуулын;
53.1.2. энэ хуулийн 25.1.1-д заасан эрх бүхий этгээд олборлолтын;
53.1.3. энэ хуулийн 26.1.1-д заасан эрх бүхий этгээд боловсруулалтын;
54 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах
54.1. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирмэгц хүлээн авч, өргөдөл бүртгэх анхдагч бүртгэлийн дэвтэрт бүртгэн өргөдөл, өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгнө.
54.2. Өргөдөлд хавсаргах материалын жагсаалтыг төрийн захиргааны байгууллагаас батална.
54.3. Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч анхдагч бүртгэлд бүртгэснээс хойш ажлын 10 өдрийн дотор өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг хянаж өргөдлийг хүлээн авах эсэх талаар өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.
55 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авахаас татгалзах
55.1. Дараах тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авахаас татгалзана.
55.1.1. тухайн этгээдэд эрлийн тусгай зөвшөөрлөөр өмнө олгогдоогүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн;
55.1.2. тухайн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлөөр өмнө олгогдоогүй талбайд олборлолтын тусгай зөвшөөрөл хүссэн;
55.1.3. эрлийн тусгай зөвшөөрлөөр өмнө олгогдсон талбайд тухайн эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өөр этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн;
55.1.4. хайгуулын тусгай зөвшөөрлөөр өмнө олгогдсон талбайд тухайн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс өөр этгээд олборлолтын тусгай зөвшөөрөл хүссэн;
55.1.5. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцсан талбайд боловсруулалтын тусгай зөвшөөрөл хүссэн;
55.1.6. төрийн захиргааны төв байгууллагаас сонгон шалгаруулалт явуулахаар зарласан талбайтай ямар нэг байдлаар давхцсан талбайд тусгай зөвшөөрөл хүссэн;
55.1.7. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон буюу тусгай хэрэгцээ, улсын нөөцөд авах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан газар нутагтай ямар нэг байдлаар давхцсан талбайд тусгай зөвшөөрөл хүссэн;
55.1.8. сонгон шалгаруулалт явуулах тухай төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд нутгийн өөрөө удирдах байгууллагаас өмнө нь өгсөн татгалзсан шийдвэр гарснаас хойш 4 жилийн дотор тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн;
55.1.9. энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу хаагдсан уурхай, үйлдвэрийн талбай, түүний эдэлбэр газарт тусгай зөвшөөрөл хүссэн;
55.2. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь энэ хууль болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журамд заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангаагүй бол төрийн захиргааны байгууллага уг өргөдлийг хүлээн авахаас татгалзана.
55.3. Төрийн захиргааны байгууллага ирсэн өргөдөлд энэ хуулийн 55.1-т заасан өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг уг өргөдлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хянаж, тийм үндэслэл байж болзошгүй гэж үзвэл тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан этгээдээс уг асуудлаар нэмэлт мэдээлэл, тодруулга авч болно.
55.4. Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 55.3-т заасан нэмэлт мэдээлэл, тодруулга авах тухай хүсэлтийг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр гаргах бөгөөд уг бичигт өргөдөл гаргасан этгээдээс хариу авах хугацааг тодорхой заана. Энэ тохиолдолд энэ хуулийн 55.3-т заасан хугацааг мөн хугацаагаар сунгагдсанд тооцно.
55.5. Өргөдөл гаргасан этгээд тогтоосон хугацааны дотор нэмэлт мэдээлэл, тодруулгыг ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага уг өргөдлийг хүлээн авахаас татгалзаж болно.
55.6. Энэ хуулийн 55.1.3, 55.1.4-т тус тус заасан өргөдлийг тухайн талбайд хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага хүлээн авч болно.
55.7. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасан өргөдөл хүлээн авахаас татгалзах үндэслэл байвал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ.
55.8. Энэ хуульд заасан өргөдөл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авч энэ талаар өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шилжүүлэхийг хориглох
56.1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бусад этгээдийн нэр дээр шилжүүлэхийг хориглоно.
57 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг буцаан авах тухай хүсэлт гаргах
57.1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргагч өргөдөлөө буцаан авах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргасан бол түүнийг буцаан авсанд тооцно.
57.2. Өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн эх хувь нь төрийн захиргааны байгууллага үлдэх бөгөөд тэдгээрийн хуулбарыг өргөдөл гаргагчид үнэ төлбөргүйгээр олгоно.
58 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэх
58.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 55.8-д заасны дагуу өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан үндсэн нөхцөлүүдийг нэгбүрчлэн үнэлнэ.
58.2. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 58.1-д заасны дагуу нөхцлүүдийг үнэлэхдээ өргөдөл гаргагчаас нэмэлт мэдээлэл, тодруулга авах талаар бичгээр хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд уг нэмэлт мэдээлэл, тодруулга гаргаж өгөх хугацааг тодорхой заана.
58.3. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөлүүдийг хангаж буй этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзэх бөгөөд энэ талаар өргөдөл гаргагчид болон дараах байгууллагуудад бичгээр мэдэгдэнэ.
58.3.1. тухайн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;
58.3.2. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
58.3.3. газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
58.4. Олборлолтын болон боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгох гэж байгаа тухай мэдэгдлийг энэ хуулийн 58.3-т заасан байгууллагуудад мэдэгдэхээс гадна эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
58.5. Энэ хуулийн 58.3, 58.4-т тус тус заасан төрийн байгууллагууд уг мэдэгдэлийн хариуд тухайлан өгөх саналтай бол мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад саналаа ирүүлэх бөгөөд санал ирүүлсэн асуудлаар төрийн захиргааны байгууллага нь тухайн төрийн байгууллагатай зөвлөлдөх үүрэгтэй.
59 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзэх
59.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцлүүдийг бүрэн хангаагүй этгээдэд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзэх бөгөөд энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэлд уг шийдвэрийн үндэслэлийг тодорхой заана.
59.2. Төрийн захиргааны байгууллагаас энэ хуулийн 59.1-т заасны дагуу өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн шийдвэр гаргасан бол шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор өргөдөл гаргагч энэ хуульд заасан болзол, нөхцлийг хангасан өөр этгээдийн нэрийг дэвшүүлэн тусгай зөвшөөрлийг олгуулахаар төрийн захиргааны байгууллагад нэг удаа бичгээр хүсэлт гаргах эрхтэй.
60 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгохыг эсэргүүцэх
60.1. Аливаа этгээд тусгай зөвшөөрөл олгохыг эсэргүүцэх эрхтэй. Энэ тохиолдолд энэ хуулийн 46 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
61 дүгээр зүйл. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлаар шийдвэр гаргах
61.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 55.8-д заасны дагуу өргөдлийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
61.1.1. тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах;
61.1.2. тусгай зөвшөөрөл олгох;
61.2. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан бол уг шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоно.
62 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах
62.1. Төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана.
62.1.1. энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа этгээдэд;
62.1.2. энэ хуулийн 58.3-т заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас тухайн өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж шийдсэн талбайд түүнээс өөр этгээдэд;
62.1.3. эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч бичгээр хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд тухайн эрлийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд өөр этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл;
62.1.4. хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч бичгээр хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд тухайн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд өөр этгээдэд олборлолтын тусгай зөвшөөрөл;
62.1.5. олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бичгээр хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд тухайн олборлолтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд боловсруулалтын тусгай зөвшөөрөл;
62.1.6. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай аливаа байдлаар давхцсан талбайд;
62.1.7. тухайн талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл өмнө нь хүлээн авсан бөгөөд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох болон олгохгүй талаар аливаа шийдвэр гаргаагүй байгаа талбайд;
62.1.8. энэ хуульд заасан эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газар нутагт;
62.1.9. энэ хуульд заасны дагуу улсын нөөц, тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гарсан талбайд;
62.2. Геологи, уул уурхайн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон газар нутагт тухайн хориглосон төрлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохгүй.
62.3. Эрэл хийгдэж, эрлийн ажлын тайланг эрх бүхий байгууллага хүлээн авсан талбайд эрлийн тусгай зөвшөөрөл олгохгүй.
62.4. Хайгуул хийгдэж энэ хуульд заасны дагуу нөөц нь тогтоогдсон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй.
62.5. Энэ хуульд заасны дагуу нөөц нь тогтоогдоогүй талбайд олборлолтын тусгай зөвшөөрөл олгохгүй.
62.6. Энэ хуулийн 60 дугаар зүйлд заасан эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзвэл төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж болно.
63 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахаас татгалзах
63.1. Энэ хуульд заасны дагуу өргөдлөөр болон сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсны дараа өргөдөл гаргагч эсхүл сонгон шалгаруулалтын ялагч уг тусгай зөвшөөрлийг авахаас татгалзаж болно.
63.2. Энэ хуулийн 63.1-т заасан этгээд тусгай зөвшөөрөл авахаас татгалзаж байгаа тухай мэдэгдэлээ бичгээр гаргаж төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд төрийн захиргааны байгууллага уг мэдэгдлийг хүлээн авснаар тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож, хүчингүй болгосон шийдвэрийг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэнэ.
64 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгохдоо тодорхой болзол тавих
64.1. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо энэ хуулийн 58.3-58.5-д заасны дагуу холбогдох төрийн байгууллагатай зөвлөлдсний үндсэн дээр, эсхүл өөрийн санаачлагаар дараах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид тодорхой болзол тавьж, үүрэг оногдуулж болно.
64.1.1. нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн зардал, түүний барьцаатай холбогдсон асуудлаар;
64.1.2. байгаль орчныг хамгаалах;
64.1.3. тусгай зөвшөөрлөөр олгогдох талбайд эсхүл өөр газар нутагт байгаль орчны төлөв байдлыг дүйцүүлэн сайжруулах,
64.1.4. гүний усыг хамгаалах;
64.1.5. газар зохион байгуулалт, газар ашиглалттай холбогдсон асуудлаар;
64.1.6. түүх соѐлын дурсгалт зүйлс болон нийтийн эзэмшлийн өмч хөрөнгө, тэдгээртэй харьцах болон тэдгээрийг хамгаалахтай холбогдсон асуудлаар;
64.2. Төрийн захиргааны байгууллага 64.1-т заасан асуудлаар болзол тавьж, үүрэг оногдуулсан эсэх асуудлыг тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрт тодорхой заана.
64.3. Төрийн захиргааны байгууллага 64.1-т заасан асуудлаар болзол тавьж, үүрэг оногдуулахдаа тусгай зөвшөөрөл авч байгаа этгээдтэй харилцан санал солилцож болох бөгөөд ийнхүү үүрэг оногдуулсан тухай 58.3, 58.4-т тус тус заасан байгууллагуудад бичгээр мэдэгдэнэ.
64.4. Төрийн захиргааны байгууллагаас 64.1-т заасан асуудлаар оногдуулсан үүрэг нь биелэгдэх боломжтой байхаас гадна дараах зүйлүүдийг тодорхой тусгаж тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд хавсаргана.
64.4.1. ямар үүрэг оногдуулж байгааг нэгбүрчлэн тодорхой заах;
64.4.2. үүрэг биелүүлэх хугацаа;
64.4.3. үүрэг биелэгдсэнд тооцох нөхцөл;
65 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлөөр оногдуулсан үүрэг, болзол, нөхцөл, шаардлагыг өөрчлөх
65.1. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 64.1-т заасан тусгай зөвшөөрлөөр оногдуулсан үүрэг, нөхцөл шаардлагыг өөрчлөх, хугацааг хойшлуулах, хүчингүй болгох, эсхүл нэмж үүрэг оногдуулж болно.
65.2. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг өөрчлөх талаар тохиролцоо хийх буюу уг хугацааг өөрчлөх эрхгүй.
65.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 65.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлөөр оногдуулсан үүрэг, нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцохдоо дараах зарчмыг баримтлана.
65.3.1. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын үр дүн, үйл ажиллагааг илүү сайжруулах,
65.3.2. хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хангах, ийнхүү хангахад нэмэр болохуйц нөхцөл, байдлыг бий болгох, түүнийг хэрэгжүүлэх,
65.3.3. нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах,
65.3.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэх төлөвлөгөөт ажил, эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцлийг сайжруулах,
65.4. Тусгай зөвшөөрлөөр оногдуулсан үүрэг, нөхцөл шаардлагыг өөрчилсөн талаар төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуулийн 58.3, 58.4-т тус тус заасан байгууллагуудад бичгээр мэдэгдэнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Тусгай зөвшөөрөл эзэмшигч
66 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмших эрх
66.1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд улсын хилийн бүсээс бусад газарт ашигт малтмалын эрэл, хайгуул, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй.
66.2. Үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн бөгөөд компанийн дүрмийн сангийн 75-с доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа, эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компанийн дүрмийн сангийн 34-өөс доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй.
66.3. Үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн бөгөөд компанийн дүрмийн сангийн 75-с доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа, эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компанийн дүрмийн сангийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газарт олборлолт явуулах тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй.
66.4. Үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн бөгөөд компанийн дүрмийн сангийн 75-с доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж байгаа, эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компанийн дүрмийн сангийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн эзэмшиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээд улсын хилийн бүсэд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй.
67 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлөн үүрэг, хариуцлага хүлээх этгээд
67.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагыг тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл түүнтэй адилтгах байгууллагын гишүүд хүлээнэ.
68 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байх
68.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд энэ хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг удирдан явуулах болон гүйцэтгэхээр томилогдсон этгээд аливаа үйл ажиллагааг энэ хууль, холбогдох бусад хууль болон дүрэм, журамд нийцүүлэн хийж гүйцэтгэх үүрэгтэй.
69 дүгээр зүйл. Байгалийн нөөц баялгийг сорчлон олборлохыг хориглох
69.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөцийг бүрэн олборлох үүрэг хүлээх бөгөөд сорчлон олборлохыг хориглоно.
69.2. Ашигт малтмалын нөөцийг сорчлон олборлосон байж болзошгүй нөхцөл байдал илэрвэл төрийн захиргааны байгууллага шинжээч томилох бөгөөд шинжээч томилох тухай шийдвэр гарснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
69.3. Төрийн захиргааны байгууллага шинжээч томилох тухай шийдвэр гаргаснаас хойш 3 сарын дотор шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ашигт малтмалын нөөцийг сорчлон олборлосон эсэхийг тогтооно.
69.4. Шинжээчийн дүгнэлтэд дараах нөхцөл байдлуудыг тодорхойлно.
69.4.1. нөөцийг сорчлон олборлосон эсэх;
69.4.2. сорчлон олборлосон ашигт малтмалын хэмжээ, түүний зах зээлийн үнэлгээ;
69.4.3. сорчлон олборлолт явуулснаас цаашид олборлох боломжгүй болсон ашигт малтмалын хэмжээ, түүний зах зээлийн үнэлгээ;
69.4.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэх нөхөн төлбөрийн хэмжээ;
69.4.5. сорчлон олборлосноос үүссэн геологи, уул техникийн нөхцлийн хохиролын хэмжээ;
69.5. Нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 69.4.2, 69.4.3-т тус тус заасан ашигт малтмалын зах зээлийн үнэлгээний нийлбэр дүнгээс багагүй байна.
69.6. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Техник, эдийн засгийн үндэслэлээр зөвшөөрөгдөөгүй үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдал үүсгэхийг хориглоно.
70 дугаар зүйл. Ашигт малтмалыг бүрэн олборлох, боловсруулах үүрэг
70.1. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн ордод олборлолт явуулахдаа үйлдвэрлэлийн нөөцөөр тогтоогдсон үндсэн болон дагалдах ашигт малтмалыг бүрэн олборлох үүрэгтэй.
70.2. Боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үндсэн ашигт малтмалыг дагалдах ашигт малтмалын хамт боловсруулах үүрэгтэй.
70.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолт, боловсруулалтын явцад дагалдах ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлж болно.
70.4. Дагалдах ашигт малтмалын жагсаалтыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
71 дүгээр зүйл. Түүхий эдээр хангах үүрэг
71.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийг нэн тэргүүнд өөрийн олборлосон, боловсруулсан үндсэн болон дагалдах ашигт малтмал, түүхий эдээр хангах үүрэгтэй.
71.2. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 71.1-т заасан үүргээ биелүүлэхдээ түүхий эдийн үнийг аливаа байдлаар хөнгөлөх, түүхий эдийг худалдан борлуулах зах зээлийн болон бусад этгээдтэй байгуулах гэрээний үнээс доогуур тогтоох үүрэг хүлээхгүй.
72 дугаар зүйл. Дотоодын аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлэх үүрэг
72.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үндсэн болон туслах үйл ажиллагааны 60-аас доошгүй хувийг дотоодын аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх үүрэгтэй.
72.2. Энэ хуулийн 72.1-т заасан “дотоодын аж ахуйн нэгж” гэдэгт “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр байгуулагдсан аж ахуйн нэгж хамаарахгүй.
72.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүрэлцээ, тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд тавигдаж буй шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан энэ хуулийн 72.1-т заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд түүнийг зохих ѐсоор нотолсон бол эрх бүхий байгууллагын шийдвэрээр энэхүү үүргээс бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлж болно.
73 дугаар зүйл. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийг тэмдэглэсэн шав тэмдэг тавих
73.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь тухайн орчиндоо бусад газраас зааглагдсан, аливаа хүнд танигдахуйц, эрх бүхий байгууллагаас баталсан стандартад нийцсэн байнгын шав тэмдэгтэй байна.
73.2. Төрийн захиргааны байгууллагаас олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгож, бүртгэснээс хойш 3 сарын дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль болон холбогдох журамд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийг тэмдэглэсэн байнгын шав тэмдэг тавина.
73.3. Талбайн хил өөрчлөгдсөн тохиолдолд ийнхүү өөрчилснийг төрийн захиргааны байгууллага бүртгэснээс хойш 2 сарын дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч шав тэмдгийг шилжүүлэн байрлуулах үүрэгтэй.
74 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн дагуу газар эзэмших, ашиглах
74.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл олгогдсоноос 90 хоногийн дотор тухайн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг эрх бүхий байгууллага Газрын хуульд заасны дагуу шийдвэрлэх үүрэгтэй.
74.2. Тусгай зөвшөөрөл олгох тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчид газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгоно.
74.3. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг тусгай зөвшөөрөл олгосон хугацаатай адил хугацаагаар олгоно. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд цаашид сунгагдаагүй, тусгай зөвшөөрлийг хугацаанаас нь өмнө буцаан өгсөн, тусгай зөвшөөрөл цуцлагдсан нь газар эзэмших, ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болно.
74.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон газрыг дор дурдснаас бусад зорилгоор эзэмшиж, ашиглахыг хориглоно.
74.4.1. энэ хуульд заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийн дагуу эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулах;
74.4.2. энэ хуулийн 74.4.1-т заасан үйл ажиллагаа явуулах ажилчдын байнгын болон түр сууц, зайлшгүй шаардлагатай бусад барилга, байгууламж барих;
74.4.3. уурхай, үйлдвэрийн эдэлбэрт олборлолт явуулахад зайлшгүй шаардлагатай үйлдвэрлэлийн дэд бүтэц барьж байгуулах;
74.4.4. үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдалын далан үүсгэх;
74.4.5. олборлосон ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйл ажиллагаа явуулах, ачиж буулгах зориулалт бүхий байгууламж барьж байгуулах;
74.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 74.4.2- 74.4.5 -т заасан зорилгоор газар эзэмшиж, ашиглахдаа холбогдох бусад хуулиар тогтоосон төлбөр, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
74.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 74.4.2- 74.4.5-т заасан үйл ажиллагаа явуулахдаа холбогдох бусад хууль тогтоомж, стандарт, дүрэм журмаар оногдуулсан үүргээс чөлөөлөгдөхгүй.
74.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 74.4.2– 74.4.5-д заасан зорилгоор газар эзэмших, ашиглах явцдаа тухайн газарт хохирол учруулсан бол Газрын тухай хуульд заасны дагуу уг хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
74.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хуулийн 74.4.2– 74.4.5-д заасан зорилгоор газар эзэмшиж, ашиглаж буй байдалд Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хяналт тавина.
74.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд шав тэмдэг тавих зорилгоор нэвтрэх тухайгаа дараах этгээдэд ийнхүү нэвтрэхээс 20-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.
74.9.1. тухайн орон нутгийн засаг, захиргааны байгууллага;
74.9.2. газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
74.9.3. хэрэв тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь хувийн өмчийн эсхүл газар эзэмших, ашиглах гэрээгээр олгогдсон газарт хамаарч байгаа тохиолдолд тухайн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид;
74.10. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газар эзэмших, ашиглах, нэвтрэх эрх нь дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хадгалагдана.
74.10.1. энэ хуульд заасны дагуу шав тэмдэг тавьсан;
74.10.2. тусгай зөвшөөрлийг анх олгосон буюу түүнийг сунгасан хугацаанд;
74.10.3. тусгай зөвшөөрлийг буцаан өгсөн, тусгай зөвшөөрлийг цуцалсан төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй;
75 дугаар зүйл. Даатгуулах үүрэг
75.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилготой заавал даатгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагын даатгалд хамрагдсан байна.
76 дугаар зүйл. Хувьцаа гаргах тухай шийдвэрийг мэдэгдэх үүрэг
76.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээр явуулж буй хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах бол ийнхүү гаргах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
76.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан бол хөрөнгийн зах зээлд бүртгүүлснээс хойш 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
76.3. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 76.1-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэнэ.
76.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл түүний гадаад улсад бүртгэлтэй охин болон хараат компани, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд хувьцаагаа худалдах бол “Стратегийн ач хологдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” (2012) Монгол Улсын хуулийн холбогдох заалтийг дагаж мөрдөнө.
77 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олон нийттэй зөвлөлдөх үүрэг
77.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэх үйл ажиллагаа нь тухайн орон нутгийн иргэдийн эрх ашигт нөлөөлж болзошгүй бол тухайн асуудлаар орон нутгийн иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
77.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 77.1-т заасны дагуу мэдээлэл өгөхдөө тухайн асуудлаар орон нутгийн иргэдийг санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах үүрэгтэй.
78 дугаар зүйл. Эртний амьтан, ургамалын ховор олдвор, түүх соѐлын дурсгалын олдворын талаар мэдэгдэх үүрэг
78.1. Эрэл, хайгуул, олборлолтын ажил гүйцэтгэх явцад эртний амьтан, ургамалын ховор олдвор, түүх соѐлын дурсгал олдсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 98.1-т заасан зайн хэмжээнд үйл ажиллагааг зогсоож, хамгаалалт тогтоон энэ тухай орон нутгийн засаг захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
79 дүгээр зүйл. Цацраг идэвхит ашигт малтмалын илэрцийн талаар мэдэгдэх үүрэг
79.1. Эрэл, хайгуул, олборлолтын ажил гүйцэтгэх явцад цацраг идэвхит ашигт малтмалын үйлдвэрлэлийн агуулга бүхий илэрц илэрсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ тухай төрийн захиргааны байгууллагад 30 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй.
79.2. Цацраг идэвхит ашигт малтмалын үйлдвэрлэлийн агуулга бүхий илэрцийг Цөмийн энергийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр ойлгоно.
80 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх
80.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор Байгаль орчны тухай хуульд заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байна.
80.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тухайн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ, уурхай, үйлдвэр хаах үед авах арга хэмжээг уг үнэлгээнд тусгана.
80.3. Газар зүйн хувьд хиллэж байгаа 2 буюу түүнээс дээш талбайд эсхүл нэг ордын хэмжээнд олборлолт, боловсруулалт явуулж буй 2 буюу түүнээс дээш тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ тус бүрийг боловсруулахдаа тухайн үйл ажиллагааны явцад байгаль орчинд үзүүлж болох нөлөөллийг нийтэд нь тооцож тусгасан байна.
80.4. Олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд бодит хор хохирол учирч болзошгүй буюу учирсан байх нөхцөл байдал, тэдгээрийг үнэлэх шалгуур, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлалыг байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон холбогдох журмаар зохицуулна.
81 дүгээр зүйл. Хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх
81.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор хүн амын эрүүл мэндэд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчлан тодорхойлох, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тусгасан үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн байна.
82 дугаар зүйл. Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, ахуй хангамжийг бүрдүүлэх
82.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу өөрийн ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ахуй хангамжийг бүрдүүлэх үүрэгтэй.
83 дугаар зүйл. Газрын төлбөр төлөх үүрэг
83.1. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Газрын төлбөрийн тухай” хуульд заасны дагуу эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлийн дагуу олгосон газрын нийт талбайн гектар тутамд газрын төлбөр төлнө.
83.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.
84 дүгээр зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг
84.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан зарчмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлөх үүрэгтэй.
84.2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх журам, улсын төсөвт төвлөрүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуваарилах журмыг тусдаа хуулиар зохицуулна.
84.3. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах зарчмаар төлнө.
84.3.1. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн олборлолтын ажлын тайланд тусгагдсан олборлолтын ажил явагдсан талбайд ногдох бүртгэгдсэн үндсэн болон дагалдах ашигт малтмалын нөөцийн хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө.
84.3.2. Улсын нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн нөөцийн хэмжээ олборлолтын явцад батлагдаагүй тохиолдолд дараа жилийн олборлолтын ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээс өмнө Уул уурхайн Мэргэжлийн зөвлөлөөр тухайн асуудлыг хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсан байна.
84.3.3. Уул уурхайн Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн урьд бүртгэгдсэн улсын нөөцийн бүртгэлд өөрчлөлт оруулна.
84.3.4. Боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн түүхий эд худалдан авах гэрээнд тусгагдсан ашигт малтмал бүхий хүдэр, баяжмалын хэмжээ болон тэдгээрийн үндсэн болон дагалдах ашигт малтмалын хэмжээнээс тооцон нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
84.3.5. Энэ хуулийн 84.3.4-д заасны дагуу тооцсон үндсэн болон дагалдах ашигт малтмалын хэмжээ боловсруулалтын явцад
тогтоогдоогүй тохиолдолд дараа жилийн үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөөг хүргүүлэхээс өмнө Төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ.
84.3.6. Олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны Техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан технологийн хаягдалаас илүү хэмжээгээр технологийн хаягдал үүсгэсэн байх нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
84.3.7. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын явцад бий болсон үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө.
84.3.8. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн олборлолтын явцад бий болсон үүсмэл орд, уурхайн хаягдлыг дахин боловсруулсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө.
84.3.9. Нөөц ашигласны төлбөрийг сайн дураараа нэмэгдүүлэн төлөхөөр амласан сонгон шалгаруулалтын ялагчид тусгай зөвшөөрөл олгосон бол уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө.
84.4. Энэ зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлвөл зохих ашигт малтмал, бүтээгдэхүүний үнийг Үндэсний эрдэс баялгийн биржийн үнэлгээгээр тогтооно.
84.5. Үндэсний эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг тусдаа хуулиар зохицуулна.
85 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг
85.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр жил бүр төлнө.
85.2. Эрэл, хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг төлөх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй.
85.3. Боловсруулалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо тухайн үйлдвэрийн хүчин чадлыг үндэслэнэ.
85.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг дараах байдлаар жил бүр урьдчилан төлнө.
85.4.1. төрийн захиргааны байгууллагаас энэ хуулийн 58.3-д заасан мэдэгдэл хүлээн авсан, эсхүл энэ хуульд заасны дагуу мэдэгдэл хүлээн авсанд тооцогдсоноос хойш ажлын 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлнө.
85.4.2. тусгай зөвшөөрлийг анх олгосон, сунгасан өдрөөс тооцож түүний нэг жилийн хугацаа дуусах өдрөөс өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг төлсөн байна.
85.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасны дагуу талбайг бүрэн буюу хэсэгчлэн буцаан өгсөн нь урьд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг буцаан олгох үндэслэл болохгүй.
85.6. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.
86 дугаар зүйл. Гэрээ байгуулах
86.1. Хамтран ажиллах гэрээ байгуулах
86.1.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасны дагуу эрэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож бүртгэснээс хойш 3 сарын дотор эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Хамтран ажиллах гэрээ байгуулна.
86.1.2. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан гэрээний загварын дагуу Хамтран ажиллах гэрээний төсөл бэлтгэж энэ хуульд заасан хугацаанд тухайн сум, дүүргийн өөрөө удирдах байгууллагад хүргүүлнэ.
86.1.3. Сум, дүүргийн өөрөө удирдах байгууллага Хамтран ажиллах гэрээний төслийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна.
86.2. Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулах
86.2.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасны дагуу олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлийг олгож бүртгэснээс хойш 3 сарын дотор олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулна.
86.2.2. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан гэрээний загварын дагуу Орон нутаг хөгжүүлэх гэрээний төсөл бэлтгэж энэ хуульд заасан хугацаанд тухайн аймаг, нийслэлийн өөрөө удирдах байгууллагад хүргүүлнэ. тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна.
86.2.4. Орон нутаг хөгжүүлэх гэрээгээр дараах зүйлүүдийг тохиролцож болно.
86.2.4.1. орон нутагт дэд бүтцийг сайжруулах;
86.2.4.2. орон нутагт нийгмийн үйлчилгээг сайжруулах;
86.2.4.3. орон нутгийн иргэдийн үйлдвэрлэл, бизнесийг дэмжих;
86.2.4.4. орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах;
86.2.4.5. байгаль орчны төлөв, байдлыг сайжруулах;
86.3. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч хэд хэдэн этгээд нийлж Хамтран ажиллах гэрээ болон Орон нутаг хөгжүүлэх гэрээний нэг тал болж болно.
86.3.1. нутгийн өөрөө удирдах байгууллага санал гаргасан;
86.3.2. тухайн орон нутагт тусгай зөвшөөрөл авсан хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нийлж хүсэлт гаргасан;
86.4. Хамтран ажиллах гэрээ болон Орон нутаг хөгжүүлэх гэрээнд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч анх сонгон шалгаруулалтад оролцох болон тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргасан гэрээний нөхцлүүдийн талаар гаргасан саналд тусгагдсан хэмжээнээс багагүй байна.
86.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Хамтран ажиллах гэрээ болон Орон нутаг хөгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол орон нутгийн өөрөө удирдах байгууллага ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж болно.
86.6. Хамтран ажиллах гэрээ болон Орон нутаг хөгжүүлэх гэрээний хугацааг талууд уг гэрээгээр тохиролцоно.
86.7. Хамтран ажиллах гэрээ болон Орон нутаг хөгжүүлэх гэрээнд талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж болно.
86.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээнд заагаагүй асуудлаар аливаа үүрэг хүлээхгүй.
86.2.3. Аймаг, нийслэлийн өөрөө удирдах байгууллага Орон нутаг хөгжүүлэх гэрээний төслийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор
ДОЛДУГААР БҮЛЭГ
Техник, эдийн засгийн үндэслэл, ажлын төлөвлөгөө
87 дугаар зүйл. Техник, эдийн засгийн үндэслэл
87.1. Техник, эдийн засгийн үндэслэлийг энэ хуулийн 18.1.10-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий этгээд боловсруулна.
87.2. Техник, эдийн засгийн үндэслэл нь хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа, түүний эдийн засгийн үр ашгийг тооцсон ерөнхий төлөвлөгөө байна.
87.3. Техник, эдийн засгийн үндэслэлд дараах зүйлийг тусгана.
87.3.1. ордын нөөцийг олборлох тооцоо;
87.3.2. олборлолт, боловсруулалтын техник, технологийн сонголт, инженерийн шийдэл;
87.3.3. хөрөнгө оруулалт, зардлын тооцоо, санхүүгийн дүн шинжилгээ;
87.3.4. эдийн засаг, зах зээлийн дүн шинжилгээ;
87.3.5. ажиллах хүчний бодлого, төлөвлөлт;
87.3.6. байгаль, экологид үзүүлэх хохирлын тооцоо, түүнийг багасгах аргачлал, авах арга хэмжээ;
87.3.7. хүний эрүүл мэндэд үзүүлэх хохирлын тооцоо, түүнийг багасгах аргачлал, авах арга хэмжээ;
87.3.8. нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөллийн судалгаа, авах арга хэмжээ;
87.3.9. уурхай, үйлдвэр хаах үед авах арга хэмжээний төлөвлөгөө;
87.4. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор олборлох, боловсруулах үйл ажиллагааны Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж төрийн захиргааны байгууллагад, хувийг дараах төрийн байгууллагуудад хүргүүлнэ.
87.4.1. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
87.4.2. эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
87.4.3. мэргэжилийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
87.5. Энэ хуулийн 87.4-т заасан байгууллагууд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн Техник, эдийн засгийн үндэслэлтэй танилцаж түүнд өөрчлөлт оруулах эсэх саналаа төрийн захиргааны байгууллагад хүргүүлж болно.
87.6. Энэ хуулийн 87.5-т заасны дагуу Техник, эдийн засгийн үндэслэлд өөрчлөлт оруулах талаар ирүүлсэн саналын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Техник, эдийн засгийн үндэслэлд зохих өөрчлөлт оруулах үүрэгтэй.
87.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг Уул уурхайн мэргэжлийн зөвлөл 3 сарын дотор хянан үзэж дүгнэлтээ гаргана.
87.8. Төрийн захиргааны байгууллага Уул уурхайн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг зөвшөөрөх эсэх тухай шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэнэ.
87.9. Уул уурхайн мэргэжлийн зөвлөл Техник, эдийн засгийн үндэслэлийг зөвшөөрөхгүй талаар дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага Техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргана. Татгалзсан шийдвэр гаргасан талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэн даруй мэдэгдэнэ. Шийдвэрт татгалзсан үндэслэлийг тодорхой дурдах бөгөөд уг Техник, эдийн засгийн үндэслэлийг өөрчлөх болон дахин боловсруулах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөж, Техник, эдийн засгийн үндэслэлийг дахин ирүүлэх хугацааг тогтооно.
88 дугаар зүйл. Ажлын төлөвлөгөө
88.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд аливаа үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас батлагдсан дараах төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.
88.1.1. эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч эрлийн ажлын төлөвлөгөө
88.1.2. хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын төлөвлөгөө
88.1.3. олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын ажлын төлөвлөгөө
88.1.4. боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч боловсруулалтын ажлын төлөвлөгөө
88.2. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын ажлын жил бүрийн гүйцэтгэх ажлын хэмжээ, төрөл, зарцуулах хөрөнгийн хэмжээг тусгасан ажлын төлөвлөгөөг батлагдсан журмын дагуу боловсруулж, төрийн захиргааны байгууллагаар жил бүр батлуулсан байна.
88.3. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөгдсөн Техник, эдийн засгийн үндэслэлд нийцүүлэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны жил бүрийн гүйцэтгэх ажлын хэмжээ, эдийн засгийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалт, зардлын хэмжээг тусгасан ажлын төлөвлөгөөг батлагдсан журмын дагуу боловсруулж төрийн захиргааны байгууллагаар жил бүр батлуулсан байна.
88.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын төлөвлөгөөг 2 хувь үйлдэж дараах хугацааны дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
88.4.1. эрэл, хайгуулын ажлын эхний жилийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор, дараагийн жилүүдэд тухайн жилийн эрэл, хайгуулын ажил эхлэхээс 3 сарын өмнө;
88.4.2. олборлолт болон боловсруулалтын ажлын эхний жилийн төлөвлөгөөг Техник, эдийн засгийн үндэслэл батлагдснаас хойш 60 хоногийн дотор, дараагийн жилүүдэд тухайн хуанлийн жил эхлэхээс 30 хоногийн өмнө;
88.5. Эхний жилийн ажлын төлөвлөгөөнд дараах баримт бичгийг хавсаргана.
88.5.1. энэ хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хийлгэсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ;
88.5.2. хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээний талаарх төлөвлөгөө;
88.5.3. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийх энэ хуулийн 115.1-т заасан нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө;
88.5.4. Хамтран ажиллах гэрээ болон Орон нутаг хөгжүүлэх гэрээ;
88.6. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүрийн ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад ирүүлэхдээ тухайн сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны улсын байцаагчаас санал авсан байна.
88.7. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүрийн ажлын төлөвлөгөөг тухайн жилд хийх нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөний хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуулийн 88.4-т заасан хугацаанд хүргүүлнэ.
88.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 88.7-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ирүүлсэн ажлын төлөвлөгөөг 14 хоногийн дотор хянан үзэж төрийн захиргааны байгууллагад санал ирүүлнэ.
88.9. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 88.8-д заасан хугацаанд санал ирүүлээгүй бол төлөвлөгөөг батлах саналтай гэж үзнэ.
88.10. Төрийн захиргааны байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргана.
88.11. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 88.10-т заасан шийдвэрийг гаргахдаа дараах зүйлүүдийг харгалзан үзнэ.
88.11.1. энэ хуулийн 88.8, 88.9-д заасан санал;
88.11.2. тухайн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахад энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу зайлшгүй авах шаардлагатай бусад зөвшөөрлүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч авсан эсэх;
88.11.3. ажлын төлөвлөгөө нь биелэгдэх боломжтой эсэх;
88.12. Төрийн захиргааны байгууллага төлөвлөгөөг батлахдаа тодорхой асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвлөмж өгч болно.
88.13. Төрийн захиргааны байгууллага төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал тавьсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөвлөгөөг өөрчлөн боловсруулж төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд төрийн захиргааны байгууллага шинэчлэн боловсруулсан төлөвлөгөөг энэ хуулийн 88.3-88.12-т заасны дагуу хянан үзэж шийдвэр гаргана.
89 дүгээр зүйл. Эрлийн ажлын зардлын доод хэмжээ
89.1. Эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч эрлийн ажлын төлөвлөгөөнд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий эрлийн ажлыг жил бүр хийж гүйцэтгэхээр тусгасан байна:
89.1.1. тусгай зөвшөөрлийн эхний 2 жилд жил тус бүр 1 га тутамд 5000 төгрөг;
89.1.2. тусгай зөвшөөрлийн гурав болон дөрөв дэх жилд жил тус бүр 1 га тутамд 10000 төгрөг;
90 дүгээр зүйл. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ
90.1. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэхээр тусгасан байна:
90.1.1. тусгай зөвшөөрлийн эхний 3 жилд жил тус бүр 1 га тутамд 150 000 төгрөг;
90.1.2. тусгай зөвшөөрлийн дөрөв, тав дахь жилүүдэд жил тус бүр 1 га тутамд 300 000 төгрөг;
91 дүгээр зүйл. Ажлын төлөвлөгөөг өөрчлөх
91.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ төрийн захиргааны байгууллагаас батлагдсан журмын дагуу бичгээр гаргана.
91.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ.
91.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 91.1-д заасан хүсэлтийг хянан үзэж ажлын төлөвлөгөө өөрчлөгдснөөс нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орохоор байвал мэдэгдэл хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор уг өөрчлөлттэй холбоотой асуудлаар төрийн захиргааны байгууллагад саналаа ирүүлнэ.
91.4. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажлын төлөвлөгөөг өөрчлөх тухай гаргасан хүсэлтийг эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзэж мэдэгдэл хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад саналаа ирүүлнэ.
91.5. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 91.3, 91.4-т заасан саналуудыг харгалзан үзсний үндсэн дээр ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.
91.6. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 91.5-д заасан шийдвэрийг гаргахдаа энэ хуулийн 88.3- 88.12-т заасан журмыг баримтлана.
91.7. Төрийн захиргааны байгууллага ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар өөрөө санаачлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тусгай
91.8. Ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахад тавигдах нөхцөл, шаардлагыг төрийн захиргааны байгууллагаас батлагдсан журмаар тогтооно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Ажил гүйцэтгэх зөвшөөрөл
92 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл
92.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбайд эрлийн ажил хийх, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанаас бусад аливаа үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас олгосон ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.
92.2. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгоно.
92.3. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид төрийн захиргааны байгууллагаас батлагдсан ажлын төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэх эрх олгоно.
92.4. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл нь зөвхөн тухайн зөвшөөрөлд дурдсан талбай дээр хийж гүйцэтгэх ажлын хувьд хүчинтэй байна.
92.5. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл өмнө олгогдсон бөгөөд хүчинтэй байгаа нь ажлын төлөвлөгөө энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу өөрчилөгдснөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчид оногдуулсан аливаа үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцсний үндсэн дээр төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж болно.
93 дугаар зүйл. Хайгуулын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
93.1. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагаас хайгуулын ажил гүйцэтгэх зөвшөөрөл аваагүй бол тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбай дээр хайгуулын ажил эхлэх, хайгуулын аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
93.2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аливаа байдлаар олборлолтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
93.3. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах нөхцлүүдийг нэгбүрчлэн, бүрэн хангасан тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас хайгуулын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгоно.
93.3.1. хайгуулын ажлын төлөвлөгөөг энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагаар батлуулсан;
93.3.2. энэ хуульд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлуулсан;
93.3.3. энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажлын зардлын барьцааг тусгай дансанд байршуулсан;
93.3.4. энэ хууль болон холбогдох бусад хуулиар хайгуулын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй авах шаардлагатай бусад зөвшөөрлүүдийг авсан;
93.3.5. энэ хуулийн 86.1-т заасны дагуу Хамтран ажиллах гэрээг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хийсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа;
93.3.6. энэ хуулийн 75.1-т заасан заавал даатгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагын даатгалд даатгуулсан;
93.4. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 93.3-т заасан нөхцлийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хангасан эсэхийг нягтлан үзсэний үндсэн дээр хайгуулын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгож бүртгэнэ.
93.5. Хайгуулын ажил гүйцэтгэх зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэгтэй.
93.5.1. ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгогдсноос хойш 6 сарын дотор хайгуулын ажлаа эхлэх;
93.5.2. хайгуулын ажил эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хайгуулын ажил эхлэх тухай мэдээлэх;
93.5.3. тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд жил бүр энэ хуулийн 90 дүгээр зүйлд заасан хэмжээнээс багагүй зардал гарган хайгуулын ажил гүйцэтгэх;
93.5.4. хайгуулын тусгай зөвшөөрөл, хайгуулын ажлын болон байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөний хувийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газарт байлгах;
93.5.5. хайгуулын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангах;
93.5.6. тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах;
93.5.7. эрх бүхий байгууллагаар батлагдсан нөөцийг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, хайгуулын ажлын тайланг анхдагч материалын хамт Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санд хүлээлгэн өгөх;
94 дүгээр зүйл. Олборлолтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
94.1. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны төв байгууллагаас ажил гүйцэтгэх зөвшөөрөл аваагүй бол тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбай дээр олборлолтын ажил эхлэх, олборлолтын аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
94.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах нөхцөлүүдийг нэгбүрчлэн бүрэн хангасны үндсэн дээр ажил гүйцэтгэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
94.2.1. энэ хуульд заасны дагуу Техник, эдийн засгийн үндэслэл, олборлолтын ажлын төлөвлөгөөг батлуулсан;
94.2.2. энэ хуульд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлуулсан;
94.2.3. энэ хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн;
94.2.4. хүн амын эрүүл мэндэд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлох, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тусгасан үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн;
94.2.5. энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажлын зардлын барьцааг тусгай дансанд байршуулсан;
94.2.6. энэ хуулийн 135.1-т заасны дагуу уурхайн хаалтын үйл ажиллагааны зардлыг тусгай дансанд байршуулсан;
94.2.7. энэ хууль болон холбогдох бусад хуулиар олборлолтын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй авах шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан;
94.2.8. энэ хуулийн 86.2-т заасны дагуу Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа;
94.2.9. энэ хуулийн 75.1-т заасан заавал даатгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагын даатгалд даатгуулсан;
94.3. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 94.2-т заасан нөхцөл шаардлагуудыг хангасан бол төрийн захиргааны төв байгууллага түүнд олборлолтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгож, бүртгэнэ.
94.4. Төрийн захиргааны төв байгууллагаас олборлолтын ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгохдоо тодорхой талбайд олборлолт явуулах гүний хэмжээнд хязгаарлалт тогтоож болно.
94.5. Олборлолтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэгтэй.
94.5.1. ажил гүйцэтгэх зөвшөөрөл авснаас хойш 12 сарын дотор олборлолтын ажил эхлэх;
94.5.2. олборлосон бүх төрлийн үнэт метал, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлэх;
94.5.3. олборлосон үндсэн болон дагалдах ашигт малтмалыг худалдан борлуулах, боловсруулахад төрийн захиргааны байгууллагаас гарал үүслийн гэрчилгээ авах;
94.5.4. олборлосон 400 граммаас дээш жинтэй эсхүл түүнээс хөнгөн боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн төрц алт, түүнчлэн ховор өнгө, дүрстэй эрдэнийн чулууг Монгол банкны төрийн эрдэнэсийн санд урамшуулалтай үнээр худалдах;
94.5.5. уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх;
94.5.6. агаар мандал, тоосжилт, усны бохирдолт болон дуу чимээний түвшинг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах;
94.5.7. батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэж байгаа нийт ажилчдын 90%-с багагүйг Монгол Улсын иргэдээс бүрдүүлэх;
94.5.8. уурхайд ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон олборлолтын талбайн орчимд иргэдийн аюулгүй байдлыг хангах;
94.5.9. олборлолтын үйл ажиллагааны явцад осол аваар гарсан болон бусад аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч, уурхайн удирдлага үүссэн нөхцөл байдлыг арилгах зайлшгүй арга хэмжээг яаралтай авч, хэлмэдэгсдэд анхны тусламж үзүүлж, аюултай газар нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох эрх бүхий байгууллагад шуурхай мэдэгдэх;
94.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 94.5.7-д зааснаас бага хэмжээгээр Монгол Улсын иргэдийг ажиллуулсан бол ажлын нэг байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр тухайн сум, дүүргийн төсөвт төлөх үүрэгтэй.
94.7. Энэ хуулийн 94.7.1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд дан ганц эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
94.7.1. Уул уурхайн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага зөвшөөрсөн тохиолдолд олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд 3 жил хүртэл хугацаагаар олборлолт явуулахгүйгээр зөвхөн эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулж болно.
95 дугаар зүйл. Боловсруулалтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
95.1. Боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах нөхцөлүүдийг нэгбүрчлэн бүрэн хангасны үндсэн дээр ажил гүйцэтгэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны төв байгууллагад гаргана.
95.1.1. боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд улсын комисс хүлээн авсан;
95.1.2. энэ хуулийн 88.3-т заасны дагуу үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөөг батлуулсан;
95.1.3. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн;
95.1.4. хүн амын эрүүл мэндэд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчлан тодорхойлох, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тусгасан үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн;
95.1.5. энэ хуульд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлуулсан;
95.1.6. энэ хуулийн 135.1-т заасны дагуу үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлыг тусгай дансанд байршуулсан;
95.1.7. энэ хууль болон холбогдох бусад хуулиар олборлолтын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй авах шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан;
95.1.8. энэ хуулийн 75.1-т заасан заавал даатгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагын даатгалд даатгуулсан;
95.1.9. энэ хуулийн 86.2-т заасны дагуу Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа;
95.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 95.1-т заасан нөхцөл шаардлагуудыг хангасан бол төрийн захиргааны төв байгууллага түүнд боловсруулалтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгож бүртгэнэ.
95.3. Боловсруулалтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл эзэмшигч дараах үүрэгтэй
95.3.1. төрийн захиргааны байгууллагаас олгосон гарал үүслийн гэрчилгээтэй үндсэн болон дагалдах ашигт малтмалыг худалдан авах;
95.3.2. боловсруулсан үндсэн болон дагалдах бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, дахин боловсруулахад төрийн захиргааны байгууллагаас гарал үүслийн гэрчилгээ авах;
95.3.3. боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамал үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх;
95.3.4. батлагдсан төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгэж байгаа нийт ажилчдын 90%-с багагүйг Монгол Улсын иргэдээс бүрдүүлэх;
95.3.5. үйлдвэрт ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон боловсруулалтын талбайн орчимд иргэдийн аюулгүй байдлыг хангах;
95.3.6. боловсруулалтын үйл ажиллагааны явцад осол аваар гарсан болон бусад аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлдвэрийн удирдлага үүссэн нөхцөл байдлыг арилгах зайлшгүй арга хэмжээг яаралтай авч, хэлмэдэгсдэд анхны тусламж үзүүлж, аюултай газар нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох эрх бүхий байгууллагад шуурхай мэдэгдэх;
95.3.7. боловсруулах үйл ажиллагааны стандарт, журмыг чанд баримтлан ажиллах;
95.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 95.3.4-т зааснаас бага хэмжээгээр Монгол Улсын иргэдийг ажиллуулсан бол ажлын нэг байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр тухайн сум, дүүргийн төсөвт төлөх үүрэгтэй.
96 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх
96.1. Дараах тохиолдолд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлж болно.
96.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан төлөвлөгөө, тайлан, гэрээ, бусад бичиг баримтыг хугацаанд нь ирүүлээгүй буюу тэдгээр нь энэ хууль болон холбогдох журамд заасан шаардлагыг хангаагүй, зохих журмын дагуу гаргаагүй бол;
96.1.2. энэ хууль болон түүнд нийцүүлэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан дүрэм, журмаар оногдуулсан төлбөр төлөх үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол;
96.1.3. энэ хуулийн 119.7-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлсэн бол;
96.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч Хамтран ажиллах гэрээ болон Орон нутаг хөгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс орон нутгийн өөрөө удирдах байгууллага ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналыг төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн;
96.1.5. энэ хуулийн 144.2-т заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай шаардлагыг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн;
96.2. Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тодорхой үйл ажиллагааг хориглох замаар ажил гүйцэтгэх зөвшөөрлийг хэсэгчлэн түдгэлзүүлж болно.
96.3. Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хэсэгчлэн түдгэлзүүлэх хугацааг сунгаж болох бөгөөд түдгэлзүүлсэн болон түүнийг сунгасан нийт хугацаа нь 6 сараас хэтрэхгүй байна.
96.4. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хэсэгчлэн түдгэлзүүлсэн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ажил, үүрэгт хамаарахгүй.
97 дугаар зүйл. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг сэргээх
97.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгасан гэж үзвэл түүнийг сэргээлгэх тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт энэ хуульд заасан журмын дагуу холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад гаргана.
97.2. Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага хүсэлт хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хүсэлтийг хянан үзэж зөрчил арилсан гэж үзвэл ажил гүйцэтгэх зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргана.
98 дугаар зүйл. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах талбай
98.1. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 98.2-т зааснаас бусад тохиолдолд дор дурдсан объектоос тал бүр тийш 100 метрээс дотогш талбайд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын аливаа үйл ажиллагаа явуулж болохгүй.
98.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж төрийн захиргааны байгууллагад бүртгэгдэхээс өмнө суурьшсан малчны хаваржаа, өвөлжөө, хүн амьдран суух зориулалтаар барьсан байшин, орон сууц, худаг;
98.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдаж төрийн захиргааны байгууллагад бүртгэгдэхээс өмнө тэмдэглэгдсэн буюу тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдсэн эртний амьтан, ургамалын ховор олдвор, түүх соѐлын дурсгал;
98.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 98.1.1-д заасан эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан талбайд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлийг үндэслэн үйл ажиллагаа явуулж болно.
98.3. Энэ хуулийн 98.2-т заасан өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл нь төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу бичгээр гаргасан байна.
98.4. Энэ хуулийн 98.3-т заасан бичгээр гаргасан зөвшөөрөл нь:
98.4.1. өмчлөгч, эзэмшигчээс эрх шилжүүлэн буюу өвлөн авсан этгээдүүдийн хувьд нэгэн адил хүчинтэй бөгөөд;
98.4.2. уг өмчлөгч, эзэмшигч өөрөө буюу түүнээс эрх шилжүүлэн буюу өвлөн авсан этгээдүүд уг зөвшөөрлийг хүчингүй болгох эрхгүй;
98.5. Энэ хуулийн 98.2-т заасан зөвшөөрлийг олгохдоо өмчлөгч, эзэмшигч нь эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хилийн заагийг тогтоож болно.
98.6. Энэ хуулийн 98 дугаар зүйлд заасан эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа гэдэгт дараах үйл ажиллагааг ойлгоно.
98.6.1. эрэл, хайгуулын дээж авах болон олборлолтын зориулалтаар механик тоног төхөөрөмж ашиглан газрын хөрсийг хөндөх,малталт хийх;
98.6.2. газар доорх байгууламжид нэвтрэх эсхүл түүнийг агааржуулах зорилготой аливаа байгууламж, уурхайн ам барьж байгуулах, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, тэдгээрийг ашиглах;
98.6.3. машин механизм болон гар ажиллагаатай төхөөрөмжөөс бусад тоног төхөөрөмж ашиглан ашигт малтмалыг олборлох, боловсруулах;
98.6.4. үүсмэл орд, хүдрийн овоолго, уурхайн болон үйлдвэрийн хаягдал руу ачаа зөөх, түүнд хүрэх зориулалттай аливаа байгууламж, эсвэл авто болон шороон зам барих, ашиглах;
98.6.5. үүсмэл орд, хүдрийн овоолго, хаягдал үүсгэх;
98.6.6. уурхайн болон үйлдвэрийн хаягдал, үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа ус болон хөрсний усыг хадгалах зориулалттай далан, барилга байгууламж барих, ашиглах;
98.6.7. уурхайн болон үйлдвэрийн хаягдал хадгалах, дахин боловсруулах зориулалттай аливаа барилга байгууламж барих, дээрх зорилгоор аливаа байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглах;
98.6.8. аливаа зориулалтаар өрөмдлөг хийх;
98.7. Энэ хуулийн 98.1-т заасан 100 метрийн зайг дараах байдлаар тооцно.
98.7.1. хаваржаа, өвөлжөө, хүн амьдран суух зориулалтаар барьсан орон сууц, байшингийн эзэмшил газрыг хуульд өөрөөр заагаагүй бол 0.1 га гэж тооцох бөгөөд эзэмшил газрын хилээс тал бүр тийш 100 метр зайг;
98.7.2. хэрэв энэ хуулийн 98.7.1-т заасны дагуу эзэмшил газрыг тогтоох боломжгүй бол хүн амьдран суух зориулалтаар барьсан орон сууц, байшин, худгийн гадна хананаас тал бүр тийш 30 метрээс эхлэн хэмжиж 100 метрийн зайг;
99 дүгээр зүйл. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг удирдан болон гүйцэтгэн явуулах
99.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээр эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг удирдан явуулах, гүйцэтгэх этгээдийг гэрээгээр ажиллуулж болно.
99.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 99.1-т заасан гэрээ болон томилогдсон этгээдийн тухай мэдээллийг гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор тухайн нутгийн захиргааны байгууллага, төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгүүлэх үүрэгтэй.
99.3. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг удирдан явуулах, гүйцэтгэхээр томилогдсон этгээд нь үйл ажиллагааг аюулгүй удирдаж, бүрэн хяналтандаа ажиллуулах мэдлэг, чадвар, дадлага, туршлагатай, тухайн чиглэлээр мэргэшсэн энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмуудын талаар бүрэн мэдлэгтэй, үүрэг, хариуцлагаа ухамсарласан байна.
99.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмаар хүлээсэн үүргийн талаар уурхайн болон үйлдвэрийн үйл ажиллагааг удирдахаар томилогдсон этгээдэд бүрэн мэдээлэл өгөх үүрэгтэй.
99.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 99.3-т заасан шаардлагыг хангасан бол эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг өөрөө удирдан явуулж болно.
99.6. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг удирдан явуулах, гүйцэтгэхээр томилогдсон этгээд өөрийн үйл ажиллагааны улмаас аливаа хохирол учруулсан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.
100 дугаар зүйл. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт олборлолт явуулах
100.1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг олборлолт явуулж эхэлсэн өдрөөс эхлэн гэрээний үндсэн дээр улсын төсөвт буцааж нөхөн төлнө.
100.2. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажил, геологийн зураглалын ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг тус тус оруулан тооцно.
100.3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хувьчлагдсан аж ахуйн нэгжийн хувьд өмнө нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлын дүнгээс тухайн ордын нэгэнт ашиглагдсан ашигт малтмалын хэмжээнд ногдох хайгуулын зардлыг хувь тэнцүүлэн хасч, үлдэгдэл нөөцөд ногдох хайгуулын зардлыг нөхөн төлнө.
100.4. Нөхөн төлбөр хийх гэрээнд төлбөрийн нийт хэмжээ, хугацаа, жил бүр хийх төлбөрийн хэмжээг тус тус тусгана.
100.5. Жилд төлөх нөхөн төлбөрийн хэмжээг тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд тулгуурлан тогтооно.
100.6. Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй бол гэрээний үүргийг биелүүлэх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно.
100.7. Нөхөн төлбөр төлөх гэрээний үүргийг биелүүлэх тухай мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагаас авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуульд заасан нөхөн төлбөр, алдангийг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт зарлана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Мэдээ тайлан, санхүү
101 дүгээр зүйл. Мэдээ тайлан гаргах
101.1. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн хайгуулын ажлын тайланг батлагдсан журмын дагуу дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор үнэн зөв гаргаж татварын байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.
101.2. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг энэ хуулийн 102 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаар баталгаажуулж, батлагдсан журмын дагуу түүнийг анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.
101.2.1. хайгуулын ажлын нэгдсэн тайланд үндсэн болон дагалдах ашигт малтмал, хортой хольцыг тогтоож, түүний чанар, нөөцийн хэмжээг стандартын дагуу үнэн зөв тооцсон байна.
101.3. Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 101.2-т заасан ашигт малтмалын ордын нөөц, хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
101.4. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
101.4.1. тухайн жилийн ажлын тайлан, маркшейдерийн хэмжилтээр тогтоогдож батлагдсан олборлолтын ажлын үндсэн үзүүлэлт болон график зургийг төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор;
101.4.2. дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг батлагдсан маягтын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны дотор;
101.5. Энэ хуулийн 101.4.1, 101.4.2-т тус тус заасан тайлан, мэдээнд дараах зүйлийг тусгана.
101.5.1. ажилласан өдөр, ажиллагсдын тоо, уурхайн аюулгүй ажиллагааны талаарх мэдээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн зүйлтэй холбоотой гэрээ, хэлцэл;
101.5.2. олборлолтын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, нөөцийн хөдөлгөөний тооцоо, уурхай ажилласан хугацаа, үйлдвэрлэлийн дамжлагын схем, өргөтгөл, шинэтгэлийн ажил;
101.5.3. олборлосон хүдэр, борлуулсан болон борлуулахаар ачуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулсан үнэ, түүнийг худалдан авагчийн тухай мэдээлэл, тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болон ашиглаж байгаа тоног төхөөрөмж, бусад хөрөнгийн тухай тайлан, мэдээ;
101.6. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 101.5.3-т заасан тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дүгээр сарын 10-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушааж, баримтыг төрийн захиргааны байгууллагад нэн даруй ирүүлсэн байна.
101.7. Боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
101.7.1. тухайн жилийн ажлын тайлан, үйлдвэрлэлийн ажлын үндсэн үзүүлэлтийг төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор;
101.7.2. дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг батлагдсан маягтын дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны дотор;
101.8. Энэ хуулийн 101.7.1, 101.7.2-т тус тус заасан тайлан, мэдээнд дараах зүйлийг тусгана.
101.8.1. ажилласан өдөр, ажиллагсдын тоо, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны талаарх мэдээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлийн зүйлтэй холбоотой гэрээ, хэлцэл;
101.8.2. боловсруулалтын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, үйлдвэр ажилласан хугацаа, үйлдвэрлэлийн дамжлагын схем, өргөтгөл, шинэтгэлийн ажил;
101.8.3. боловсруулсан хүдэр, баяжмал, тэдгээрийн гарал, үүслийн баримт, гэрээ хэлцэл, борлуулсан болон борлуулахаар ачуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулсан үнэ, түүнийг худалдан авагчийн тухай мэдээлэл, тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн болон ашиглаж байгаа тоног төхөөрөмж, бусад хөрөнгийн тухай тайлан, мэдээ;
101.9. Боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 101.8.3-т заасан тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушааж, баримтыг төрийн захиргааны байгууллагад нэн даруй ирүүлсэн байна.
101.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлын тайланг батлагдсан журмын дагуу дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор гаргаж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын алба, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ.
101.11. Нөхөн сэргээлтийн ажлын тайланд нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөний биелэлт болон дараах зүйлсийг тусгана.
101.11.1. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийн бүртгэл;
101.11.2. нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй хэдий ч байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;
101.11.3. үйл ажиллагааг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөл, түүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон дараа жилийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал;
101.12. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилд олборлосон, боловсруулсан, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөр, хураамж, Хамтран ажиллах гэрээ, Орон нутаг хөгжүүлэх гэрээний дагуу зарцуулсан хөрөнгийн нийт хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлэх үүрэгтэй. Төрийн захиргааны байгууллага энэ зүйлд заасан мэдээллийг ийнхүү хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
101.13. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны тайлан, мэдээнд тусгагдсан хуулиар байгууллагын нууцад хамааруулсан мэдээллийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу нууцад хамааруулна. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд нууц хадгалах асуудлаар түүнтэй гэрээ байгуулж болно.
101.14. Энэ зүйлд заасан тайлан, мэдээ гаргах маягтыг төрийн захиргааны байгууллага батална.
102 дугаар зүйл. Эрэл, хайгуулын ажлын үр дүнг хүлээн авах, ордын нөөц тогтоох
102.1. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мэргэшсэн этгээдийн удирдлага, оролцоотойгоор эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэнэ.
102.2. Хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон ордын нөөцийн тооцоог энэ хуульд заасан хайгуулын ажил гүйцэтгэхэд оролцсон мэргэшсэн этгээд хийнэ.
102.3. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон болзол, нөхцлийг хангасан этгээдэд мэргэшсэн этгээдийн гэрчилгээ олгоно.
102.4. Мэргэшсэн этгээдийн хийсэн нөөцийн тооцоо, эрэл, хайгуулын ажлын тайлангийн үнэн зөвийг хянах зорилгоор төрийн захиргааны байгууллага геологийн хөндлөнгийн шинжээч томилж болно.
102.5. Геологийн хөндлөнгийн шинжээч, мэргэшсэн этгээд нь олон улсын болон үндэсний геологийн мэргэшсэн байгууллага, хувь хүн байж болно.
102.6. Энэ хуульд заасан нөөцийн тооцоо, тайланд төрийн захиргааны байгууллагаас томилогдсон геологийн хөндлөнгийн шинжээч дүгнэлт гаргасны үндсэн дээр Эрдсийн нөөцийн мэргэжлийн зөвлөл нөөцийн тайланг хэлэлцэж, Үндэсний эрдэс баялгийн нэгдсэн санд бүртгэх эсэх тухай дүгнэлт гаргана.
102.7. Энэ хуульд заасан геологийн мэргэшсэн этгээд нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтлана.
102.7.1. хайгуулын ажилд биечлэн оролцсон байх;
102.7.2. хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон нөөцийн тооцоо нь анхдагч баримт бичигт үндэслэгдсэн үнэн бодитой байх;
102.7.3. гаргасан дүгнэлтийнхээ үнэн бодит байдлыг үйлчлүүлэгч болон бусад этгээдийн өмнө бүрэн хариуцах;
102.7.4. тооцоог санаатай буруу хийснээс аливаа этгээдэд хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх;
102.7.5. мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгагдсан байх;
102.7.6. үйл ажиллагааны явцад олж авсан үйлчлүүлэгчийнхээ бизнесийн нууцыг хадгалах, хуульд тусгайлан заагаагүй бол бусдад мэдээлэхгүй байх;
102.7.7. үйл ажиллагааныхаа явцад олж авсан үйлчлүүлэгчийн талаарх аливаа мэдээллийг хувийн эсхүл гуравдагч талын ашиг сонирхлын тулд ашиглахгүй байх;
102.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайлан, нөөцийн тооцоо, холбогдох анхдагч баримт бичгийн хамт төрийн захиргааны байгууллагад энэ хуульд заасан хугацаанд ирүүлэх үүрэгтэй.
АРАВДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн зөвлөл
103 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөл
103.1. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн зөвлөх чиг үүрэг бүхий Геологийн судалгааны мэргэжлийн зөвлөл, Эрдсийн нөөцийн мэргэжлийн зөвлөл, Уул уурхайн мэргэжлийн зөвлөл тус тус ажиллана.
103.2. Зөвлөлийн гишүүд нь геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын талаар нарийн мэдлэг, чадвар, туршлагатай байна.
103.3. Эрдсийн нөөцийн мэргэжлийн зөвлөл нь дараах 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
103.3.1. холбогдох төрийн байгууллагын мэргэжлийн хэлтэс, албанаас –6
103.3.2. эрдэм шинжилгээний байгууллагаас –4
103.3.3. геологи, уул уурхайн мэргэжлийн холбоодоос – 5
103.4. Уул уурхайн мэргэжлийн зөвлөл нь дараах 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
103.4.1. холбогдох төрийн байгууллагын мэргэжлийн хэлтэс, албанаас –6
103.4.2. эрдэм шинжилгээний байгууллагаас –4
103.4.3. геологи, уул уурхайн мэргэжлийн холбоодоос – 5
103.5. Геологийн мэргэжлийн зөвлөл нь дараах 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
103.5.1. холбогдох төрийн байгууллагын мэргэжлийн хэлтэс, албанаас –6
103.5.2. эрдэм шинжилгээний байгууллагаас –4
103.5.3. геологи, уул уурхайн мэргэжлийн холбоодоос – 5
103.6. Энэ хуулийн 103.3, 103.4, 103.5-т тус тус заасан гишүүдийг тухайн мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн геологи уул уурхайн асуудал эрхэлсэн сайд 3 жилийн хугацаагаар томилно.
103.7. Энэ хуульд заасан мэргэжлийн зөвлөлүүд нь үйл ажиллагаа явуулах дүрэмтэй байна.
103.8. Мэргэжлийн зөвлөлийн дүрэм, зөвлөлийн гишүүдийг томилох, нөхөн томилох журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.
103.9. Геологийн мэргэжлийн зөвлөл нь улсын төсвийн хөрөнгөөр зураглал, эрэл, хайгуул хийх талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
103.9.1. зураглал, эрэл, хайгуул хийх талбайг тогтоох;
103.9.2. ажлын хэлбэр, хэмжээ, төсвийг тогтоох;
103.9.3. ажлын гүйцэтгэл, тайланг хэлэлцэж батлах;
103.9.4. шаардлагатай тохиолдолд энэ хуульд заасны дагуу шинжээч томилох;
103.10. Эрдсийн нөөцийн мэргэжлийн зөвлөл нь эрэл, хайгуулын асуудлаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
103.10.1. улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээс бусад эрэл, хайгуулын ажлын тайланг хэлэлцэж, түүнийг хүлээж авах эсэх асуудлаар дүгнэлт гаргах;
103.10.2. шаардлагатай тохиолдолд энэ хуульд заасны дагуу шинжээч томилох;
103.11. Уул уурхайн мэргэжлийн зөвлөл нь олборлолт, боловсруулалтын асуудлаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
103.11.1. олборлолтын болон боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн уул уурхайн үйлдвэрлэлийн Техник, эдийн засгийн үндэслэлийг хянах, түүнд өөрчлөлт оруулах асуудлаар мэргэжилийн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах;
103.11.2. төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдал үүсгэх талаар олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлтийг хянан үзэж дүгнэлт гаргах;
103.11.3. төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзсэн олборлолт, боловсруулалтын ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагаас батлах, түүнийг өөрчлөх, буцаах талаар санал оруулах, зөвлөмж, дүгнэлт гаргах;
103.11.4. төрийн захиргааны байгууллагаас шаардлагатай гэж үзсэн ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар төрийн захиргааны байгууллагад мэргэжилийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
103.12. Мэргэжлийн зөвлөл эрх бүхий шинжилгээний лабораторид хийгдсэн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад гарсан дээж, хүдэр, бүтээгдэхүүний талаарх дүгнэлтийг эс зөвшөөрвөл дахин дээж авч шинжлүүлэхээр шинжээч томилох тухай санал, дүгнэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд төрийн захиргааны байгууллага шинжээч томилох тухай шийдвэр гаргана. Үүнтэй холбогдон гарах зардлыг энэ хуулийн 103.18-д заасан Зөвлөлийн төсвөөс санхүүжүүлнэ.
103.13. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 103.12-т заасан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрвөл эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад гарсан дээж, хүдэр, бүтээгдэхүүнийг олон улсын хөндлөнгийн итгэмжлэгдсэн шинжилгээний лабораторид шинжлүүлж болно. Энэ тохиолдолд холбогдох зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргах бөгөөд тухайн итгэмжлэгдсэн шинжилгээний лабораторийг төрийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн байна.
103.14. Олон улсын хөндлөнгийн итгэмжлэгдсэн шинжилгээний лабораторийн дүгнэлт эцсийн байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн дүгнэлтээр тогтоогдсон ордын нөөц, үндсэн болон дагалдах ашигт малтмалын төрөл, хэмжээгээр төлбөл зохих татвар, төлбөр, хураамжийг
төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй хугацааны татвар, төлбөр, хураамжийг татварын байгууллагын тогтоосон хувь хэмжээгээр нөхөн төлнө.
103.15. Төрийн захиргааны байгууллагаас шаардлагатай гэж үзвэл зөвлөлүүдийн гишүүд нь ажлын төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгах төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд оролцож, санал, зөвлөмж, дүгнэлт гаргана.
103.16. Төрийн захиргааны байгууллага мэргэжлийн зөвлөлүүдийн гаргасан дүгнэлтийг үндэслэж холбогдох шийдвэрийг гаргана.
103.17. Зөвлөлүүд нь энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор дараах эрхийг хэрэгжүүлнэ.
103.17.1. тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг шаардан авах;
103.17.2. шаардлагатай гэж үзсэн асуудлаар хөндлөнгийн шинжээч, аудитын дүгнэлт гаргуулах, асуудлыг хэлэлцэхдээ эдгээр дүгнэлтийг харгалзан үзэх;
103.18. Зөвлөлүүд нь тухайн жилд төлөгдсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн 20%-аар санхүүжинэ.
103.19. Зөвлөлүүдийн гишүүдэд цалин хөлс, урамшуулал олгох, томилолтын зардал тооцох журмыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Бүртгэл
104 дүгээр зүйл. Бүртгэлийн сан
104.1. Төрийн захиргааны байгууллага нь бүртгэлийн нэгдсэн сантай байна.
104.2. Бүртгэлийн нэгдсэн сан нь тусгай зөвшөөрлийн болон тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэлийн сангаас бүрдэнэ.
104.3. Төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлийн санг олон нийтэд нээлттэй байлгана.
104.4. Бүртгэлийн сан нь цахим хэлбэртэй байж болно.
104.5. Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд дараах бичиг баримтыг бүртгэнэ:
104.5.1. тусгай зөвшөөрөлтэй холбоотой гаргасан өргөдөл, хүсэлт;
104.5.2. тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
104.5.3. ажил гүйцэтгэх зөвшөөрөлтэй холбоотой гаргасан өргөдөл, хүсэлт;
104.5.4. нөхөн төлбөр төлөх тухай гэрээ;
104.5.5. тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ, тусгай зөвшөөрлийг барьцаанаас чөлөөлсөн тухай шийдвэр;
104.5.6. тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрхэд ашиг сонирхол үүсгэх, ашиг сонирхлын хувь хэмжээг хамтран эзэмших болон хувь хэмжээг шилжүүлэх гэрээ;
104.5.7. хамтран ажиллах болон орон нутаг хөгжүүлэх гэрээ;
104.5.8. нөхөн сэргээлтийн зардлыг тусгай дансанд байршуулсан тухай баримт;
104.5.9. уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлыг тусгай дансанд байршуулсан тухай баримт;
104.5.10. энэ хуульд заасны дагуу төлбөл зохих төлбөр төлсөн баримт;
104.5.11. энэ хуулийн 98.2-т заасан өмчлөгч, эзэмшигчийн бичгээр гаргасан зөвшөөрөл;
104.5.12. нөхөн сэргээлтийн ажлын чанарын гэрчилгээ;
104.5.13. уурхай, үйлдвэр хаах өргөдөл;
104.5.14. энэ хуульд бүртгүүлэхээр заасан бусад аливаа бичиг баримт;
104.6. Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд төрийн захиргааны байгууллагаас гаргасан дараах шийдвэрийг бүртгэнэ.
104.6.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан;
104.6.2. тусгай зөвшөөрөл олгосон болон тусгай зөвшөөрөл олгохдоо үүрэг оногдуулсан;
104.6.3. тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан;
104.6.4. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өргөдөл гаргасан этгээдийн хүсэлтээр буцаасан;
104.6.5. тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан болон хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн хэмжээг багасгасан;
104.6.6. тусгай зөвшөөрлөөр оногдуулсан үүргийг аливаа байдлаар өөрчилсөн;
104.6.7. тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан;
104.6.8. тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээс татгалзсан;
104.6.9. олборлолтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хэсэгчлэн шилжүүлсэн, нэгтгэсэн;
104.6.10. тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцааж авсан;
104.6.11. тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон;
104.6.12. тусгай зөвшөөрлийг цуцалсан;
104.6.13. эрэл, хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөөг баталсан, өөрчилсөн, батлахаас татгалзсан;
104.6.14. ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгосон, олгохоос татгалзсан түүнчлэн түдгэлзүүлсэн, хэсэгчлэн түдгэлзүүлсэн, сэргээсэн;
104.6.15. нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах Комиссын шийдвэр;
104.6.16. уурхай, үйлдвэрийг ашиглалтад хүлээж авсан тухай шийдвэр;
104.6.17. уурхай, үйлдвэрийг түр болон бүр хаахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;
104.6.18. уурхай, үйлдвэрийг хаасан тухай Комиссын дүгнэлт, эрх бүхий байгууллагын шийдвэр;
104.6.19. энэ хуульд бүртгэгдэхээр заасан бусад аливаа шийдвэр;
104.7. Тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэлийн санд дараах зураг, зураглалыг бүртгэнэ.
104.7.1. эрэл, хайгуулын талбайн зураг;
104.7.2. олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түүнд өөрчлөлт орсон талбайн зураг;
104.7.3. уурхайн эдэлбэр газрын талбайн зураг;
104.7.4. боловсруулах үйлдвэрийн эдэлбэр газрын талбайн зураг;
104.7.5. нөхөн сэргээлт хийгдсэн талбайн зураг;
104.7.6. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон газар нутгийн хилийн заагийг тодорхойлсон кадастрын зураг;
104.7.7. улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, нөөцөд авсан талбайн зураг;
104.7.8. геодези, зураг зүйн улсын нэгдсэн санд бүртгэлтэй иргэдэд өмчлүүлсэн, эзэмшүүлсэн, ашиглуулсан газрын хилийн заагийг тодорхойлсон кадастрын зураг;
104.8. Төрийн захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүхээс гаргасан шийдвэрийг бүртгэлийн санд бүртгэж болно.
104.9. Нэг тусгай зөвшөөрөлтэй холбоотой гарсан бүх шийдвэр, баримт бичгүүдийг шийдвэр гарсан буюу баримт бичгийг хүлээн авсан дарааллаар тухайн тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт архивын нэгж болгон хадгална.
105 дугаар зүйл. Бүртгэлийг хүчингүйд тооцох, сэргээх
105.1. Энэ хуульд заасан баримт бичиг нь энэ хууль болон төрийн захиргааны байгууллагаас баталсан холбогдох журамд заасан мэдээллийг агуулаагүй, өргөдөл нь батлагдсан хэлбэрээр бичигдээгүй буюу баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол түүнийг бүртгэсэн бүртгэлийг төрийн захиргааны байгууллагын дарга хүчингүйд тооцож болно.
105.2. Энэ хуулийн 105.1-д заасны дагуу бүртгэлийг хүчингүйд тооцсон шийдвэр гарсны дараа тухайн этгээд бичиг баримтыг зохих ѐсоор дахин бүрдүүлж 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад өгсөн бол төрийн захиргааны байгууллага бүртгэлийг сэргээнэ.
105.3. Энэ хуулийн 105.2-т заасан хугацаанд уг бичиг баримттай холбоотой тусгай зөвшөөрөл, түүний дагуу олгогдсон талбайн талаар аливаа шийдвэрийг төрийн захиргааны байгууллага гаргахгүй.
105.4. Энэ хуулийн 104.5, 104.6-д тус тус заасан шийдвэр, баримт бичгийг бүртгэлийн санд бүртгэх явцад санаатай буюу хууран мэхлэх зорилготойгоос бусад тохиолдолд гарсан бичилтийн алдаа, шийдвэр болон баримт бичигт мэдээллийг андуурч оруулсан нь тухайн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
106 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх мэдээллийг бүртгэлийн санд оруулах
106.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, түүнийг төлөөлөх тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн овог, нэр, иргэний бичиг баримт, регистрын дугаар, оршин суугаа хаягийг тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэнэ.
106.2. Төлөөлөх этгээдүүдийн энэ хуулийн 106.1-т заасан мэдээллийн өөрчлөлтийг тухайн этгээд өөрөө эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ийнхүү өөрчлөлт хийсэн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад шинэчлэн бүртгүүлнэ.
107 дугаар зүйл. Бүртгэлтэй холбоотой журам батлах
107.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 104.5, 104.6-д тус тус заасан шийдвэр, бичиг баримтыг бүртгэх захиргааны үйл ажиллагааны журмыг энэ хуульд нийцүүлэн батална.
107.2. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой гаргах өргөдөлийн загвар, өргөдөл хүлээн авах, тэдгээрийг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааны журмыг энэ хуульд нийцүүлэн батална.
107.3. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг олон нийтэд мэдээлэх журмыг энэ хуульд нийцүүлэн батлана.
108 дугаар зүйл. Баримт бичиг бүртгэлийн санд бүртгэгдснээр үүсэх хууль зүйн үр дагавар
108.1. Тусгай зөвшөөрлийн барьцааны гэрээ болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг хамтран эзэмших болон эрх эзэмших хувь хэмжээгээ шилжүүлэх гэрээг энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгүүлээгүй бол уг гэрээ болон тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар төрийн захиргааны байгууллага аливаа үүрэг хүлээхгүй.
108.2. Энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллага баримт бичгийг бүртгэлийн санд бүртгэсэн нь аливаа бизнесийн гэрээ, хэлцэл хийх, гэрээ, хэлцэлд оролцогч талуудад эрх олгох болон гэрээ, хэлцлээр эрх шилжүүлэх, давуу эрх үүсгэх баталгаа болохгүй.
109 дүгээр зүйл. Бүртгэлд гарсан алдааг залруулах
109.1. Бүртгэлд гарсан алдааг төрийн захиргааны байгууллагын бүртгэл хариуцсан нэгжийн дарга өөрийн санаачлагаар болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр залруулж болно.
109.2. Төрийн захиргааны байгууллагын бүртгэл хариуцсан нэгжийн дарга бүртгэлд гарсан алдааг залруулсан тухай акт үйлдэж тухайн тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт архивийн нэгж болгон хадгална.
109.3. Төрийн захиргааны байгууллагын бүртгэл хариуцсан нэгжийн дарга шаардлагатай гэж үзвэл дараах байдлаар бүртгэлд гарсан алдааг залруулна.
109.3.1. мэдээллийг нөхөж оруулах;
109.3.2. мэдээллийг зөвтгөж засах;
109.3.3. алдаатай мэдээллийг хасах;
109.4. Бүртгэлд гарсан алдааг залруулсан нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон аль нэг эрх, үүргийг хөндөж байгаа бол ийнхүү залруулсан тухай төрийн захиргааны байгууллагын бүртгэл хариуцсан нэгжийн дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэн даруй мэдэгдэж, актыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.
109.5. Бүртгэлд гарсан алдааг залруулсаны улмаас уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх, үүрэгт өөрчлөлт орсон нь бусад этгээдийн хувьд хохиролтой гэж үзвэл тухайн эрх нь хөндөгдсөн этгээд уг актыг хянуулахаар шүүхэд хандах эрхтэй.
110 дугаар зүйл. Бүртгэлийн санд бүртгэгдэх баримт бичгийн үнэн зөвийг тогтоох
110.1. Бүртгэлийн санд бүртгэгдсэн аливаа баримт бичиг нь үнэн зөв байх ѐстой бөгөөд төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасан аливаа шийдвэр, баримт бичгийг бүртгэхээс өмнө түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор хяналтын үйл ажиллагаа явуулж болох бөгөөд хяналтын үйл ажиллагаа явуулах нөхцөл, журмыг төрийн захиргааны байгууллага тогтооно.
111 дүгээр зүйл. Тодорхойлолт олгох
111.1. Төрийн захиргааны байгууллагын бүртгэл хариуцсан нэгжийн дарга бүртгэлийн санд хадгалагдаж байгаа аливаа шийдвэр, баримт бичгийн бүртгэлийн талаар сонирхогч этгээдэд тодорхойлолт олгож болох бөгөөд энэхүү тодорхойлолт нь тухайн баримт бичгийн үнэн зөв, бүртгэлийн санд бүртгэгдсэн эсэх талаар нотолгоо болно.
111.2. Төрийн захиргааны байгууллагаас энэ хуулийн 111.1-т заасан тодорхойлолт олгох, бүртгэлийн санд бүртгэгдсэн бичиг баримтыг хуулбарлан өгөхөд үйлчилгээний төлбөр тогтоож болно.
112 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, бүртгэл
112.1. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасан аливаа асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харьцахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэлийн санд бүртгүүлсэн албан ѐсны хаяг, утасны дугаараар холбоо барина.
112.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн албан ѐсны хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг үнэн зөв мэдүүлж төрийн захиргааны байгууллагын бүртгэлийн санд хадгалуулах үүрэгтэй.
112.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 112.2-т заасны дагуу өөрийн албан ѐсны хаяг, холбоо барих утасны дугаарыг шинэчлэн бүртгүүлээгүйгээс төрийн захиргааны байгууллагаас хүргүүлсэн аливаа мэдэгдэл, захидал бусад бичиг баримт буцаж ирсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдох боломжгүйд хүрсэн бөгөөд үүний улмаас энэ хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч зохих мэдэгдэл, захидал бусад бичиг баримтыг хүлээн аваагүй бол түүнээс гарсан үр дагаварыг төрийн захиргааны байгууллага хариуцахгүй.
113 дугаар зүйл. Мэдэгдэл, захидал бусад бичиг баримтыг хүлээн авагчид хүргэгдсэнд тооцох
113.1. Төрийн захиргааны байгууллагаас энэ хуульд заасны дагуу мэдэгдэл, захидал бусад бичиг баримтыг аливаа этгээдэд хүргүүлэхээр түүний албан ѐсны хаягаар шуудан, цахим шуудан, факсаар явуулсан тохиолдолд дараах хугацаанд хүлээн авагчид хүргэгдсэнд тооцно.
113.1.1. шуудангаар явуулсан бол Шуудангийн тухай Монгол Улсын хуульд заасан илгээмж хүргэх хугацаанд;
113.1.2. цахим шуудан, факсаар явуулсан бол түүний баталгаажсан огноогоор;
113.2. Төрийн захиргааны байгууллага мэдээ мэдээллийг утсан харилцааг ашиглан аливаа этгээдэд хүргэсэн нь уг ярианы бичлэгээр нотлогдсон байвал мэдээ, мэдээлэл хүргэгдсэнд тооцно.
АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
Нөхөн сэргээлт
114 дүгээр зүйл. Геологи, уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн байгаль орчныг заавал нөхөн сэргээх
114.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөний дагуу эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд өртсөн газар, байгаль орчныг нөхөн сэргээх үүрэгтэй.
114.2. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчны чанар байдлыг дүйцүүлэн сайжруулах талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Хамтран ажиллах гэрээ, Орон нутаг хөгжүүлэх гэрээгээр тохиролцож болно.
114.3. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд өртсөн газарт нөхөн сэргээлтийн ажил хийхдээ тухайн газрыг ойжуулах арга хэмжээг газар нутгийн бүс харгалзахгүйгээр заавал авч хэрэгжүүлэх үүрэгтэй.
114.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад огтолсон нэг модны оронд 10 мод тарьж, ургуулах үүрэгтэй.
114.5. Энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл эрх бүхий өөр этгээдээр нөхөн сэргээлтийн ажлыг заавал гүйцэтгүүлнэ.
114.6. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөхөн сэргээлтийн ажлын нэгж га талбайд ногдох зардлын доод хэмжээг нутаг дэвсгэрийн бүсчлэл, ашигт малтмалын төрлөөс нь хамааруулан ялгавартай тогтоож батална.
115 дугаар зүйл. Нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө
115.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтийн ажлыг эрх бүхий байгууллагаас батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.
115.2. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлт хийх газрыг дүйцүүлэн сайжруулахаар Орон нутаг хөгжүүлэх гэрээгээр тохиролцсон бол нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд тусгана.
115.3. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг тухайн сум, дүүргийн байгаль орчны байцаагч хянаж, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж батлана.
115.4. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлана.
116 дүгээр зүйл. Нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг хянах
116.1. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг хянуулахаар эрэл, хайгуулын ажлын төлөвлөгөөний хамт тухайн сум, дүүргийн байгаль орчны байцаагчид хүргүүлнэ.
116.2. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг олборлолт, боловсруулалтын ажлын төлөвлөгөөний хамт энэ хуулийн 88.7-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
116.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сум, дүүргийн байгаль орчны байцаагч энэ хуульд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг хянахдаа дараах нөхцөл байдлуудыг үнэлнэ.
116.3.1. нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө нь тухайн ажлын төлөвлөгөөтэй нь уялдаж байгаа эсэх;
116.3.2. нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө нь биелэгдэх боломжтой эсэх;
116.3.3. нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгдсөн зардал нь нөхөн сэргээлтэд бодитой шаардагдах зардалд хүрэлцэж байгаа эсэх;
116.3.4. нөхөн сэргээлтийн ажил нь зохих стандарт шаардлага хангаж байгаа эсэх;
116.4. Сум дүүргийн байгаль орчны байцаагч нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор хянаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.
116.4.1. төлөвлөгөөг зөвшөөрөх
116.4.2. төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар тодорхой санал өгч буцаах
116.4.3. төлөвлөгөөг зөвшөөрөхөөс татгалзах
116.5. Сум, дүүргийн байгаль орчны байцаагч нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг өөрчлөх талаар тодорхой санал өгсөн, татгалзсан бол үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, төлөвлөгөөг дүгнэлтийн хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаана.
117 дугаар зүйл. Нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлах
117.1. Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг сум, дүүргийн байгаль орчны байцаагч хянаж зөвшөөрсөн бол түүнийг батлуулахаар аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлнэ.
117.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж, төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 116.3.1-116.3.4-т заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана;
117.2.1. төлөвлөгөөг батлах;
117.2.2. төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар тодорхой санал өгч буцаах;
117.2.3. төлөвлөгөөг батлахаас татгалзах;
117.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг баталсан бол баталсан шийдвэрийг шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дараах этгээдэд хүргүүлнэ.
117.3.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч;
117.3.2. төрийн захиргааны байгууллага;
117.3.3. мэргэжлийн хяналтын алба;
117.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж, энэ хуулийн 117.2.2-т зааснаар нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар тодорхой санал өгч төлөвлөгөөний төслийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаасан бол буцаасан шийдвэрийг төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 117.3-т заасан хугацаанд мэдэгдэнэ.
117.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах талаар тодорхой санал өгч төлөвлөгөөний төслийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаасан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөвлөгөөнд зохих өөрчлөлт оруулж буцаасан шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгжид ирүүлнэ.
117.6. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж энэ хуулийн 116.3-т заасан нөхцөл байдлуудыг үнэлсний үндсэн дээр нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзвэл түүнийг батлахаас татгалзаж, татгалзсан шийдвэрийг төрийн захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ хуулийн 117.3-т заасан хугацаанд мэдэгдэнэ. Татгалзсан шийдвэрт нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлийг тодорхой заана.
117.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтийн ажлын өмнөх жилийн тайланг зохих журмын дагуу холбогдох байгууллагад ирүүлээгүй бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзна.
117.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
117.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрт гомдол гаргаагүй бол нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг дахин нэг удаа шинээр боловсруулж 30 хоногийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгжид ирүүлнэ.
117.10. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж шинээр боловсруулсан нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг энэ зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэнэ.
118 дугаар зүйл. Нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээ
118.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцох, нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг тодорхойлох зорилгоор нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээ хийлгэнэ.
118.2. Нөхөн сэргээлтийн ажлын нэгж гектарт ногдох зардлын үнэлгээ нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан нөхөн сэргээлтийн ажлын зардлын доод хэмжээнээс багагүй байна.
118.3. Нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээ хийж буй этгээд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хийж гүйцэтгэнэ.
118.4. Нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээг хийхдээ энэ хуулийн 116.3-т заасан хүчин зүйлүүдийг харгалзан үзэж тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан геологи, уул уурхайн үйл ажиллагаа явагдах талбай, түүнд хийх нөхөн сэргээлтийн ажлуудыг нэгбүрчлэн үнэлнэ.
118.5. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагаас хийсэн нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээг аудитын байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардаж болно.
118.6. Энэ хуулийн 118.5-т заасан тохиолдолд дүгнэлт гаргасан аудитын байгууллага гаргасан дүгнэлтийн нэг хувийг 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлэх үүрэгтэй.
118.7. Нөхөн сэргээлтийн ажлын зардлын дүн нь нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд тусгагдаж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгжээр батлагдсан байна.
119 дүгээр зүйл. Нөхөн сэргээлтийн ажлын зардлыг байршуулах
119.1. Нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх баталгаа нь энэ хуулийн 118 дугаар зүйлд заасан нөхөн сэргээлтийн ажлын тухайн жилийн зардлын үнийн дүнгийн 100 хувьтай тэнцүү байна.
119.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ажлын төлөвлөгөө батлагдсанаас хойш 14 хоногийн дотор нөхөн сэргээлтийн ажлын зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байршуулна.
119.3. Тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн ажлын зардлыг өөр бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.
119.4. Тухайн жилд хийж гүйцэтгэх эрэл, хайгуулын ажлын төлөвлөгөө өөрчлөгдсөн эсхүл тухайн жилд хийсэн нөхөн сэргээлтийн ажлын үр дүн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан стандарт, шаардлагад нийцээгүй бол аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж нөхөн сэргээлтийн ажлын тусгай дансанд байршуулсан буюу дараа жилд байршуулах мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж болно.
119.5. Тухайн жилд хийж гүйцэтгэх олборлолт, боловсруулалтын ажлын төлөвлөгөө өөрчлөгдсөн эсхүл тухайн жилд хийсэн нөхөн сэргээлтийн ажлын үр дүн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан стандарт, шаардлагад нийцээгүй бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөхөн сэргээлтийн ажлын тусгай дансанд байршуулсан буюу дараа жилд байршуулах мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж болно.
119.6. Энэ хуулийн 119.4, 119.5-д тус тус заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч шаардагдах нэмэлт мөнгөн хөрөнгийг 30 хоногийн дотор нөхөн сэргээлтийн ажлын зардлын тусгай дансанд шилжүүлнэ.
119.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 119.6-д заасны дагуу нэмэлт мөнгөн хөрөнгийг тусгай дансанд шилжүүлээгүй бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн орон нутгийн байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
119.8. Нөхөн сэргээлтийн ажлын зардлыг байршуулах тусгай дансны гүйлгээнд хяналт тавих асуудлыг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна.
120 дугаар зүйл. Нөхөн сэргээх үйл ажиллагаа
120.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч жил бүр нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан стандарт, шаардлагад нийцүүлэн нөхөн сэргээсэн байх үүрэгтэй.
120.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө нөхөн сэргээлтийн ажлыг хийж дуусгаагүй бол түүнийг аль болох богино хугацаанд хийж дуусгах үүрэгтэй. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийгдээгүй үлдсэн нөхөн сэргээлтийн ажлын онцлогтой уялдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн сэргээлтийн ажлыг хийж дуусгах тодорхой хугацаа тогтоож өгнө.
120.3. Нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцад тухайн нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж хамтарсан хяналт тавина.
120.4. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь тухайн талбай дээр хийж гүйцэтгэх нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж дуусгах, түүнтэй холбоотой үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
121 дүгээр зүйл. Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах Комисс
121.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны асуудал эрхэлсэн нэгж, нутгийн иргэдийн төлөөлөлөөс бүрдсэн Комисс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хүлээн авна.
122 дугаар зүйл. Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах
122.1. Комисс нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг газар дээр нь үнэлж, дүгнэлт гаргаж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
122.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 122.1-т заасны дагуу гаргасан Комиссын дүгнэлтийг үндэслэн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах эсэх асуудлаар шийдвэр гаргана.
122.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авсан эсэх тухай шийдвэрээ 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тус тус хүргүүлэх үүрэгтэй.
123 дугаар зүйл. Нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзах
123.1. Нөхөн сэргээлтийн ажил байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан стандартад нийцээгүй, тухайн жилд нөхөн сэргээлт хийх талбайг бүрэн хамраагүй гэж үзвэл нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах Комисс нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзах тухай дүгнэлт гаргаж, нөхөн сэргээлтийн ажлыг нөхөн гүйцэтгэх тодорхой хугацаа тогтооно. Комисс дүгнэлтээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын алба болон төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
123.2. Энэ хуулийн 123.1-т заасан тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргана.
124 дүгээр зүйл. Шийдвэрт гомдол гаргах
124.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзах тухай Комиссын дүгнэлт, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргаж болно.
124.2. Энэ хуулийн 124.1-т заасны дагуу гомдол гаргасан бол байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 124.4-т заасан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн хөндлөнгийн шинжээчдийн баг томилно.
124.3. Мэргэшсэн хөндлөнгийн шинжээчдийн багийн гишүүд нь байгаль орчин, геоэкологийн талаар мэргэшсэн, мэдлэг, чадвар, туршлагатай байна.
124.4. Шинжээчдийн баг нь нь дараах бүрэлдэхүүнтэй байна.
124.4.1. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын алба тус бүрээс ургамал, амьтан, агаар, ус, хөрс судлалаар мэргэшсэн –нэг хүн
124.4.2. тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагаас -2
124.4.3. геоэкологийн асуудлаарх эрдэм шинжилгээний байгууллагаас мэргэшсэн судлаач- 2
124.4.4. ботаникийн асуудлаарх эрдэм шинжилгээний байгууллагаас мэргэшсэн судлаач -2
124.4.5. ус, хөрс судлалын асуудлаарх эрдэм шинжилгээний байгууллагаас мэргэшсэн судлаач-2
124.4.6. амьтан судлалын асуудлаарх эрдэм шинжилгээний байгууллагаас мэргэшсэн судлаач-2
124.4.7. тухайн нутгийн иргэдийн төлөөлөл -2
124.4.8. мэргэжлийн холбоод, геологи, уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн төлөөлөл- 1
124.5. Энэ хуулийн 124.4.1, 124.4.3-124.4.6-д заасан гишүүдийг тухайн мэргэжлийн болон олон нийтийн байгууллагын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
124.6. Энэ хуулийн 124.4.2, 124.4.7, 124.4.8-д заасан гишүүдийг тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон нийтийн байгууллагын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
124.7. Шинжээчийн багийн гишүүдийг сонгох болон томилох, нөхөн томилох, шинжээчийн багийн үйл ажиллагаа явуулах дотоод журам, багийн гишүүдэд урамшуулал олгох, томилолтын зардал тооцох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
124.8. Шинжээчийн багийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах эсэх тухай шийдвэр гаргана.
125 дугаар зүйл. Нөхөн сэргээлтийн ажилд гэрчилгээ олгох
125.1. Комисс тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч стандарт шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн сэргээлт хийсэн тухай гэрчилгээ олгоно.
126 дугаар зүйл. Тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн зардлыг буцаан олгох
126.1. Энэ хуулийн 125.1-д заасан нөхөн сэргээлтийн ажлын чанарын гэрчилгээг үндэслэн 14 хоногийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаан олгоно.
127 дугаар зүйл. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөхөн сэргээлт хийх
127.1. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд өртөж нөхөн сэргээлт хийгдээгүй, эсхүл дутуу хийгдсэн газар нутагт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөхөн сэргээлтийн ажлыг эрх бүхий өөр этгээдээр гүйцэтгүүлэх, тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг түүнд зарцуулах шийдвэр гаргана. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ тухай шийдвэрийг тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгүүлэхээр 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
127.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах тохиолдолд энэ хуулийн 127.1-д заасан шийдвэр гаргана.
127.2.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгээгүй;
127.2.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасны дагуу нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах Комиссын тогтоосон хугацаанд нөхөн сэргээлтийн ажлыг нөхөн гүйцэтгээгүй;
127.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн ажлын зардал нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй бол шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс гаргаж нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх эрх бүхий байгууллагаар нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлнэ.
127.4. Энэ хуулийн 127.3-д заасан улсын төсвийн хөрөнгөөс гаргасан зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буруутай тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана.
128 дугаар зүйл. Олон нийтэд мэдээлэх үүрэг
128.1. Байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалахтай холбогдсон дараах мэдээлэл, баримт бичиг, шийдвэрүүдийг байгаль орчны болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим хэлбэрээр олон нийтэд мэдээлнэ.
128.1.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
128.1.2. нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө, тайлан;
128.1.3. нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах комиссын шийдвэр;
128.1.4. нөхөн сэргээлтийн ажилтай холбоотой төрийн байгууллагад ирүүлсэн санал, гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдал;
128.1.5. байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй химийн хорт болон бусад бодисын хэрэглээний талаарх мэдээлэл;
АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ
Уурхай, үйлдвэр хаах
129 дүгээр зүйл. Уурхай, үйлдвэр хаах зөвшөөрөл хүсэх
129.1. Олборлолтын үйл ажиллагааны Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу уурхайг хаах хүсэлтээ тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхайг хаахаар төлөвлөсөн хугацаанаас 3 жилээс доошгүй хугацааны өмнө өргөдөл гаргаж дараах төрийн байгууллагуудад ирүүлнэ.
129.1.1. төрийн захиргааны байгууллага
129.1.2. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
129.1.3. мэргэжлийн хяналтын алба
129.1.4. нутгийн захиргааны байгууллага
129.2. Боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч боловсруулах үйлдвэрийг хаах хүсэлтэй бол хаахаар төлөвлөсөн хугацаанаас 3 жилээс доошгүй хугацааны өмнө өргөдөл гаргаж, өргөдлийг энэ хуулийн 129.1.1-129.1.4-т заасан төрийн байгууллагуудад ирүүлнэ.
129.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өргөдөлдөө энэ хуульд заасны дагуу батлагдсан уурхай, үйлдвэр хаах үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, холбогдох материалыг хавсаргасан байна.
129.4. Төрийн захиргааны байгууллага уурхай, үйлдвэр хаах өргөдлийг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэнэ.
130 дугаар зүйл. Уурхай, үйлдвэр хаах зөвшөөрөл олгох
130.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан өргөдөл, нарийвчилсан төлөвлөгөө, холбогдох бусад материалыг Уул уурхайн мэргэжлийн зөвлөл хянан үзэж уурхай, үйлдвэр хаах зөвшөөрөл олгох асуудлаар дүгнэлт гаргаж төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
130.2. Төрийн захиргааны байгууллага Уул уурхайн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уурхай, үйлдвэрийг хаах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
130.3. Төрийн захиргааны байгууллага уурхай, үйлдвэр хаах зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан бол энэ тухай мэргэжлийн хяналтын албанд бичгээр мэдэгдэнэ.
131 дүгээр зүйл. Уурхай хаах зөвшөөрөл олгохоос татгалзах
131.1. Уул уурхайн мэргэжлийн зөвлөл уурхайн батлагдсан үйлдвэрлэлийн нөөц дуусаагүйн улмаас уурхай хаах зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага уурхайг хаах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтэд татгалзаж болно.
131.2. Төрийн захиргааны байгууллагаас гаргасан 131.1-т заасан шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөхгүй бол төрийн захиргааны байгууллага ашиглаагүй үлдээсэн үйлдвэрлэлийн нөөцөд байгалийн нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг ногдуулсны үндсэн дээр уурхайг хаах зөвшөөрөл олгоно.
132 дугаар зүйл. Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны төлөвлөгөө
132.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалтын төлөвлөгөөтэй байна.
132.2. Уурхай, үйлдвэрийн хаалтын төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, батлуулахдаа хамтад нь боловсруулж батлуулна.
132.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай, үйлдвэрийн хаалтын төлөвлөгөөнд 3 жил тутамд тодотгол хийж тухай бүр энэ хуулийн 130 дугаар зүйлд заасны дагуу Уул уурхайн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж төрийн захиргааны байгууллагаар батлуулсан байна.
132.4. Уурхай, үйлдвэрийн хаалт хийгдэхээс 3 жилийн өмнө уурхай, үйлдвэрийн хаалтын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах ба уг төлөвлөгөөг жил тутамд тодотгож энэ хуулийн 132.3-т заасан журмаар хэлэлцүүлж батлуулсан байна.
132.5. Уурхай, үйлдвэрийн хаалтын төлөвлөгөөнд дараах зүйлүүдийг тусгасан байна.
132.5.1. уурхай, үйлдвэрийн хаалтын техникийн үзүүлэлтүүд;
132.5.2. уурхай, үйлдвэрийн хаалтын үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн талаар авах арга хэмжээ;
132.5.3. уурхай, үйлдвэр хаахаас үүдэн гарах нийгмийн нөлөөлөл, тэдгээрийг үнэлсэн байдал, шийдвэрлэх арга замын талаар авах арга хэмжээ;
132.5.4. уурхай, үйлдвэрийн хаалтын санхүүжилт, түүний үзүүлэлтүүд;
132.6. Үйлдвэрлэлийн зориулалтаар барьж байгуулсан болон ашигласан үйлдвэрлэлийн дэд бүтцийн барилга, байгууламжууд тусгай зөвшөөрлийн талбайн гадна байгаа тохиолдолд уурхай, үйлдвэрийн
хаалттай холбоотойгоор уг байгууламжуудын өмчлөл, ашиглалт, эзэмшлийн асуудлуудыг хаалтын төлөвлөгөөнд хамруулан авч үзнэ.
132.7. Хаалтын төлөвлөгөөнд хаалтын дараах уурхай, үйлдвэрийн орчны арчилгаа, хамгаалалт, хяналт-мониторингийн асуудлууд, тэдгээрийн санхүүжилтийг хэрхэн шийдэх, зохицуулах талаар тусгасан байна.
132.8. Хаалтын төлөвлөгөөнд уурхай, үйлдвэр хаагдсаны дараа газрыг шилжүүлэх, газрыг эзэмших, ашиглах зориулалтыг тодорхойлж, энэ талаар орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай зөвшилцсөн байна.
133 дугаар зүйл. Уурхай, үйлдвэрийг түр хаах
133.1. Уурхай, үйлдвэрийг түр хаах үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг хаалтын төлөвлөгөөнд тусгасан байна.
133.2. Уурхай, үйлдвэрийг түр хаах нөхцөл, байдал үүссэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай, үйлдвэр түр хаах тухай мэдэгдлээ төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын албанд ирүүлнэ.
133.3. Уурхай, үйлдвэр түр хаах тухай мэдэгдэлд тухайн уурхай, үйлдвэрийг түр хаах шалтгаан, хугацааг тодорхой дурдсан байна.
133.4. Мэргэжлийн хяналтын алба мэдэгдэл хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор уурхай, үйлдвэрийг түр хаах шалтгаан, нөхцөлийг шалгаж, түр хаах үйл ажиллагааны явцад хяналт тавина.
133.5. Уурхай, үйлдвэрийг түр хаах тохиолдолд энэ хуульд заасан хаалтын үйл ажиллагааны зардлын хэмжээг багасгахгүй бөгөөд зардлыг тусгай дансанд байршуулах үүргээс чөлөөлөхгүй.
133.6. Олборлолтын болон үйлдвэрлэлийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөгөөт зогсолт нь түр хаалтад хамаарахгүй.
134 дүгээр зүйл. Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны явцад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг
134.1. Энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас уурхай, үйлдвэр хаах зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөл авсан өдрөөс эхлэн уурхайн хаалтын үйл ажиллагааны бэлтгэлийг хангана.
134.2. Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны явцад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүрэгтэй.
134.2.1. Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны явцад аюулгүй ажиллагааг хангах, энэ талаар холбогдох дүрэм, журмуудыг чанд сахих;
134.2.2. уурхайн ам, хонгилыг хаах талаар холбогдох журмыг чанд баримтлах;
134.2.3. уурхай, үйлдвэрт ашигласан химийн бодисоор бохирдсон усыг газрын хөрс, гүний болон гадаргын усанд нэвчин орохоос сэргийлэх арга хэмжээ авах;
134.2.4. уурхай, үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, зам, барилга, суваг, шуудуу, дамжуулах шугам, хоолой гэх зэрэг уурхайд ашиглаж байсан зүйлсийг өөрөөр тохиролцоогүй бол уурхайн эдэлбэр газраас гаргаж, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг чөлөөлөх;
134.2.5. уурхай хаагдсаны дараа уг талбайд хууль бус олборлолт явуулах боломжийг хаах зорилгоор ил уурхайн бүх орцыг хаах;
134.2.6. гал түймэр гарах, ус хуримтлагдах эрсдлээс урьдчилан сэргийлэх;
134.2.7. ил олборлолт явуулсанаас үүссэн нүх, хонхор газрыг аль болох буцаан булах, газрын гадаргуутай тэгшлэх, эрх бүхий байгууллагаар батлагдсан төлөвлөгөөний дагуу хиймэл нуур, цөөрөм үүсгэх аргаар байгалийн төлөв байдлыг сайжруулах арга хэмжээ авах;
134.2.8. уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаанд өртсөн газрыг эсхүл энэ хуульд заасны дагуу дүйцүүлэн сайжруулахаар тохиролцсон газрыг ойжуулах, ургамалжуулах;
134.2.9. уурхай, үйлдвэрийн хаалтын үед гүний болон хөрсний ус газрын гадарга дээр ил гарсан бол түүнийг ахуйн болон усалгааны зориулалтаар ашиглах боломж бүхий суваг шуудуу татах;
134.2.10. олборлолт, үйлдвэрлэлийн явцад голын голдирол, усны савд өөрчлөлт оруулсан бол түүнийг нөхөн сэргээх;
134.2.11. уурхай, үйлдвэрээс гарч буй гүний болон хөрсний усны чанарыг хянах, уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаанаас улмаас бохирдсон усыг цэвэршүүлэх арга хэмжээ авах;
134.2.12. уурхай, үйлдвэрийн эдэлбэр, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг уурхай, үйлдвэр хаагдсаны дараа нийтийн хэрэгцээнд болон малын бэлчээр, газар тариалангийн зориулалтаар ашиглах боломжтой болгох арга хэмжээ авах;
134.2.13. уурхай, үйлдвэрт ажиллаж байсан ажилтан, ажилчид уурхай, үйлдвэр хаагдсаны дараа өөр ижил төстэй уурхай, үйлдвэрт ажиллах боломжийг хангах талаар арга хэмжээ авах;
134.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу тусгай дансанд байршуулах үүрэгтэй.
134.4. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь уурхай, үйлдвэрийг хаах, хаалтын дараах хяналт-шинжилгээ, тэдгээртэй холбоотой үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
135 дугаар зүйл. Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардал
135.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явагдсан газарт уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохих ѐсоор гүйцэтгэх баталгааг хангах зорилгоор уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлыг ажил гүйцэтгэх зөвшөөрөл авахын өмнө мөнгөн хэлбэрээр тусгай санд байршуулсан байна.
135.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлын хэмжээг дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тогтоосон байна.
135.2.1. тухайн уурхай, үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэл;
135.2.2. байгаль орчны нарийвчилсан үнэлгээ;
135.2.3. хүн амын эрүүл мэнд, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ;
135.2.4. тухайн уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаанд өртсөн эдэлбэр газрын хэмжээ;
135.2.5. ирээдүйд учирч болох эрсдлийн үнэлгээ;
135.2.6. хуульд заасан бусад үндэслэл;
135.3. Энэ хуулийн 135.2.4-т заасан эдэлбэр газрын хэмжээг тогтоохдоо олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны улмаас үүссэн сөрөг нөлөөлөл нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай болон түүний хил хязгаараас хэтэрсэн газрыг хамруулан тооцно.
135.4. Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлын хэмжээ нь энэ хуульд заасны дагуу батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ажил, үйл ажиллагааг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхүйц байна.
135.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай дансанд байршуулсан уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлын хэмжээг Уул уурхайн мэргэжлийн зөвлөл 5 жил тутамд хянаж, хаалтын зардлын хэмжээний өөрчлөлт, инфляци зэргийг харгалзан үзэж нэмэгдүүлнэ. Уул уурхайн мэргэжлийн зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай дансанд байршуулсан хаалтын үйл ажиллагааны зардлыг хорогдуулахгүй бөгөөд энэ хуулийн 138 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаан олгохгүй.
136 дугаар зүйл. Уурхай, үйлдвэр хаасан тухай шийдвэр гаргах
136.1. Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын алба, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага хамтарсан Комисс томилно.
136.2. Комисс уурхай, үйлдвэрийг хаалтын явцад хяналт тавьж уурхай, үйлдвэрийг зохих ѐсоор хаасан тухай дүгнэлт гаргана.
136.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай, үйлдвэр хаасан тухай Комиссын шийдвэр гарахаас өмнө тухайн уурхай, үйлдвэрийн зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэл болон хаалтын үйл ажиллагаатай холбоотой бусад бүх бичиг баримтыг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй.
136.4. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 136.2-т заасан дүгнэлтийг үндэслэн уурхай, үйлдвэр хаасан тухай шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэнэ.
137 дугаар зүйл. Хаалтын дараах хяналт- шинжилгээ
137.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай, үйлдвэрийг хаасны дараа тодорхой хугацаагаар хяналт- шинжилгээг өөрийн зардлаар хийж гүйцэтгэх үүрэгтэй.
137.2. Хаалтын дараах хяналт- шинжилгээний хугацааг тухайн уурхай, үйлдвэрийн үйл ажиллагаа явагдсан цар хүрээ, байгаль орчны өртөгдсөн байдал, аюулгүй болох нөхцөл, ирээдүйд учирч болох эрсдэл, үзүүлэх сөрөг нөлөөлөл арилах хугацааг харгалзан төрийн захиргааны байгууллага тогтооно.
138 дугаар зүйл. Хаалтын зардлыг буцаан олгох
138.1. Хаалтын дараах хяналт-шинжилгээний хугацаа бүрэн дууссан, уг хугацаанд хаалттай холбоотой эрсдэл учраагүй, газрыг дараагийн зориулалтаар шилжүүлсэн, цаашид гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд тусгай санд төвлөрүүлсэн хаалтын үйл ажиллагааны зардлын 90 хүртэл хувийг буцаан олгоно.
139 дүгээр зүйл. Уурхай, үйлдвэрийн хаалтын болзошгүй эрсдэлийн сан
139.1. Энэ хуулийн 138.1-д заасны дагуу хаалтын үйл ажиллагааны зардлыг буцаан олгогдсоны дараа тусгай санд байршуулсан уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлын 10 хувийг хаалт хийгдсэн талбайд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалсан Уурхай, үйлдвэрийн хаалтын болзошгүй эрсдэлийн санд төвлөрүүлнэ.
139.2. Уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зардлын тусгай сан болон хаалтын болзошгүй эрсдэлийн сангийн үйл ажиллагааг тусгай хуулиар зохицуулна.
АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хяналт шалгалт
140 дүгээр зүйл. Хяналт шалгалт хийх
140.1. Мэргэжлийн хяналтын байгууллага шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагч томилж болно.
140.2. Энэ хуульд заасны дагуу томилогдсон эрх бүхий улсын байцаагч нь дараах эрхтэй.
140.2.1. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, уурхай, үйлдвэр, уурхайн эдэлбэр, түүнтэй холбоотой бусад барилга байгууламжид ажлын цагаар саадгүй нэвтрэх;
140.2.2. энэ хуулийн 140.2.1-д заасан талбай, барилга байгууламж, тоног төхөөрөмж, бараа материалд хяналт шалгалт, үзлэг, шинжилгээ хийх;
140.2.3. энэ хуулийн 140.2.1-д заасан талбай, барилга байгууламжид байгаа бичиг баримтад үзлэг, шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд бичиг баримтыг бүгдийг эсхүл заримыг хураан авах;
140.2.4. энэ хууль буюу холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагааны талаарх нотлох баримтыг хураан авах;
140.2.5. холбогдох этгээдэд асуулт тавих, тайлбар өгөхийг шаардах;
140.2.6. нэмэлт шинжилгээ шаардлагатай тохиолдолд шинжилгээний дээж авах;
140.2.7. зөрчлийн нотлох баримтыг бэхжүүлэх зорилгоор зураг авах, бичлэг хийх;
140.2.8. хуульд заасан бусад эрх;
140.3. Эрх бүхий улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа байгаль орчинд ноцтой байдлаар хохирол учруулж байгаа бөгөөд түүнийг хойшлуулшгүй таслан зогсоох, хянан шалгах шаардлагатай гэж үзвэл хоногийн аль ч цагт нэвтрэх эрхтэй.
140.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүнтэй холбоотой аливаа этгээд эрх бүхий улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах үүрэгтэй.
140.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан эрх бүхий улсын байцаагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байдлаар саад хийх, хамтран ажиллахаас үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.
140.6. Энэ хуульд заасны дагуу томилогдсон эрх бүхий улсын байцаагч энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 140.2.1-т заасан талбай, барилга байгууламжид нэвтрэхдээ улсын байцаагчийн үнэмлэх, томилолт, бусад хяналт шалгалт хийх эрх олгосон бичиг баримтаа үзүүлэх, хяналт шалгалт хийх талаар мэдэгдэж, тухайн этгээдэд энэ хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлах үүрэгтэй.
140.7. Эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 140.6-д заасан үүргээ биелүүлээгүй бол тухайн этгээд улсын байцаагчийн тавьсан аливаа шаардлагыг биелүүлэхээс татгалзаж болно.
141 дүгээр зүйл. Эрх бүхий улсын байцаагч хяналт шалгалт явуулсан тухай баримт үйлдэх
141.1. Эрх бүхий улсын байцаагч энэ хуульд заасны дагуу хяналт шалгалт хийх зорилгоор энэ хуулийн 140.2.1-т заасан талбай, барилга байгууламжид нэвтэрч хяналт шалгалт хийсэн бол ийнхүү нэвтэрсэн тухай баримт үйлдэж нэг хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл түүний эрх олгосон этгээдэд үлдээнэ.
141.2. Энэ хуулийн 141.1-т заасан баримт нь бичгээр үйлдэгдэх бөгөөд дараах зүйлсийг тусгана.
141.2.1. улсын байцаагчийн нэр, хувийн дугаар, томилолтын дугаар;
141.2.2. нэвтэрсэн болон гарсан өдөр, цаг, минут;
141.2.3. нэвтэрсэн зорилго;
141.2.4. хийсэн ажил, явуулсан арга хэмжээний талаарх тодорхойлолт;
141.2.5. хяналт шалгалтын явцад ажиглагдсан зөрчлийн талаарх товч дүгнэлт;
141.2.6. хяналт шалгалтын явцад авсан фото зураг, хийсэн бичлэгийн талаарх тодорхойлолт, тэдгээртэй тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл түүний эрх олгосон этгээд танилцах арга зам;
141.2.7. өөртэй нь буюу өөрийнх нь удирдах дээд албан тушаалтантай холбоо барих хаяг, утасны дугаар;
141.2.8. улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн газар дээр гаргасан дүгнэлт, шийдвэрийг хянуулах, гомдол гаргах журам;
142 дугаар зүйл. Эд зүйлсийг хураан авах, хураан авсан эд зүйлсийг буцаан өгөх
142.1. Улсын байцаагч шинжилгээний дээж авах зорилгоор аливаа зүйлийг хураан авсан бол хураан авсан эд зүйлсийн нэр төрөл, тоо хэмжээ, үнэлгээг тодорхой заасан акт үйлдэж нэг хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл түүний эрх олгосон этгээдэд гардуулан өгнө.
142.2. Мэргэжлийн хяналтын байгууллага нь дор дурдсанаас бусад тохиолдолд хураан авсан эд зүйлсийг түүнийг өмчлөгч, эзэмшигчид нь заавал буцаан өгөх үүрэгтэй.
142.2.1. хураан авсан эд зүйлс нь хууль буюу холбогдох дүрэм журмыг зөрчсөн талаарх нотлох баримт болох;
142.2.2. хураан авсан эд зүйлсийн өмчлөгч, эзэмшигч нь тогтоогдоогүй бол улсын орлогод авах шийдвэр гарсан;
142.2.3. хуульд зааснаар эсхүл шүүхийн шийдвэрээр устгалд оруулах эд зүйлс;
142.2.4. тухайн сорьц, дээж нь шинжилгээнд бүрэн зориулагдаж, буцаан олгох боломжгүй болсон;
142.3. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хураагдсан эд зүйлсийг ариутгал, хоргүйжүүлэлтэд оруулсан байж болох бөгөөд энэ тохиолдолд түүнтэй холбогдох зардлыг өмчлөгч, эзэмшигчээс гаргуулах талаар шийдвэр гаргаж болно.
143 дугаар зүйл. Хураагдсан зүйлсийг улсын орлого болгох
143.1. Дараах тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага хураагдсан эд зүйлсийг улсын орлого болгох шийдвэр гаргана.
143.1.1. хураагдсан эд зүйлсийн өмчлөгч, эзэмшигч тогтоогдохгүй байгаа;
143.1.2. тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны улмаас бий болсон эд зүйл, олборлосон ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэдгээрээс олсон орлого;
143.1.3. өмчлөгч, эзэмшигчид нь буцаан өгөхийг хуулиар хориглосон буюу олборлох, хадгалах, тээвэрлэх, борлуулахыг хуулиар хориглосон эд зүйлс;
144 дүгээр зүйл. Эрх бүхий улсын байцаагчийн бусад эрх
144.1. Эрх бүхий улсын байцаагч нь энэ хуулийн 140 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрхийг эдэлнэ.
144.1.1. хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд шалгуулагч этгээдээс орчуулагчийн туслалцааг үнэ төлбөргүй авах;
144.1.2. хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас тайлбар авах, дүгнэлт гаргуулах;
144.1.3. шаардлагатай тохиолдолд бичиг баримтыг хувилан авах;
144.2. Эрх бүхий улсын байцаагч хяналт шалгалтын явцад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн, энэ нь хуульд заасан ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл мөн гэж үзвэл дүгнэлт гаргаж ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх талаар төрийн захиргааны байгууллагад албан шаардлага гаргана.
144.3. Эрх бүхий улсын байцаагч хяналт шалгалтын явцад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж ноцтой зөрчсөн, энэ нь хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл мөн гэж үзвэл дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар төрийн захиргааны байгууллагад санал гаргана.
АРВАНТАВДУГААР БҮЛЭГ
Хариуцлага хүлээлгэх
145 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
145.1. Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дараах хариуцлага хүлээлгэнэ.
145.1.1. тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн, олборлосон, боловсруулсан бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5- 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хуулийн этгээдийг 25-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.2. хууль бусаар олборлосон ашигт малтмалыг цэвэршүүлсэн боловсруулсан, дамжуулсан, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдаж авсан, зуучилсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хуулийн этгээдийг 50-75 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.3. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон буюу хязгаарласан газар нутагт ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл
145.1.11. тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагаас олгосон ажил гүйцэтгэх зөвшөөрөлгүйгээр ажил эхлэх, аливаа үйл ажиллагаа явуулсан бол олсон орлогыг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.12. эрэл, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аливаа байдлаар олборлолтын үйл ажиллагаа явуулсан бол олсон орлогыг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.13. тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл түүний эрх олгосон этгээд энэ хуульд заасан эрх бүхий улсын байцаагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байдлаар саад хийсэн, хамтран ажиллахаас үндэслэлгүйгээр татгалзсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.14. тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг энэ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол тухайн тайлангийн хугацаанд олсон орлогын 20 хувиар торгох;
145.1.15. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан хувьцаа гаргах тухай шийдвэрийг төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.16. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан олон нийттэй зөвлөлдөх, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.17. энэ хуулийн 102 дугаар зүйлд заасан геологийн мэргэшсэн этгээд, хөндлөнгийн шинжээч эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайлан, тооцоог үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй, зориуд худал мэдээ, тайлан, тооцоо, дүгнэлт гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-200 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.18. үнэт метал, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоолгох, бүртгүүлэх журмыг зөрчсөн бол бүртгүүлбэл зохих үнэт метал, эрдэнийн чулууны нийт үнэлгээний 25 хувиар торгох;
145.1.19. тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон 400 граммаас дээш жинтэй эсхүл түүнээс хөнгөн боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн төрц алт, түүнчлэн ховор өнгө, дүрстэй эрдэнийн чулууг Монгол банкны төрийн эрдэнэсийн санд урамшуулалтай үнээр
худалдах үүргээ биелүүлээгүй бол тухайн зүйлсийн үнэлгээний 50 хувиар торгох;
145.1.20. тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, энэхүү зорилгоор хуурамч гэрээ байгуулсан, эсхүл үндэслэлгүй бага үнээр борлуулж, борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан буюу бууруулахыг завдсан бол олборлосон ашигт малтмалын хэмжээ болон үнийн зөрүүг тооцож улсын орлогод нөхөн төлүүлж, тухайн хугацаанд олсон орлогын 50 хувиар торгох;
145.1.21. олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоодын боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэхээс санаатай зайлсхийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400-450 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.22. тусгай зөвшөөрөл эзэмшигч эрэл, хайгуул, олборлолт боловсруулалтын үндсэн болон туслах үйл ажиллагааг энэ хуульд заасан хувь хэмжээгээр дотоодын аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250-300 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.23. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 101.12-т заасан мэдээллийг хугацаанд нь ирүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.24. эрэл, хайгуулын ажлын дээж, сорьц, анхдагч материалыг үрэгдүүлсэн, устгасан бол тэдгээрийг нөхөн бүрдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.25. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулсан бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.26. төрийн байгууллага энэ хуульд заасан мэдээлвэл зохих мэдээллийг батлагдсан журмын дагуу олон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол үүрэг хүлээсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.27. үүрэг хүлээсэн этгээд энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд өмнө нь бүртгэгдсэн уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх ашиг нь хөндөгдөж буй бусад этгээдэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.28. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан журмын дагуу талбайн хилийн шав тэмдэг тавиагүй, шав тэмдгийг шилжүүлэн байрлуулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.29. тусгай зөвшөөрөл эзэмшигч, уурхай, үйлдвэрийн удирдлага эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад осол аваар гарсан болон бусад аюултай нөхцөл байдал бий болсон тухай энэ хуульд заасан журмын дагуу мэдээлээгүй, үүссэн нөхцөл байдлыг арилгах зайлшгүй арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлээгүй, хэлмэдэгсдэд анхны тусламж үзүүлж, аюултай газар нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол хувь хүнийг 50-100 дахин нэмэгдүүлсэн, хуулийн этгээдийг 200-250 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.30. тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаандаа зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, эсхүл хуулиар хориглосон химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэсэн, химийн хорт бодис, бэлдмэлийг хэрэглэхдээ тогтоосон технологийн горим, дүрэм журмыг дагаж мөрдөөгүй бол учирсан хохирол болон хохирлыг арилгахад гарсан зардлыг нөхөн төлүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250-300 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.31. тусгай зөвшөөрөл эзэмшигч эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан агаар, ус, хөрсний бохирдолт, тоосжилт болон дуу чимээний түвшинг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах үүргээ зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.32. тусгай зөвшөөрөл эзэмшигч эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад түүх соѐлын дурсгал олдсон тухай энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, тогтоосон зайн хэмжээнд үйл ажиллагаагаа зогсоогоогүйн улмаас түүх соѐлын өв дурсгал, ховор олдвор гэмтсэн, устаж үгүй болсон бол хохирлыг нөхөн төлүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-200 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.33. тусгай зөвшөөрөл эзэмшигч эрэл, хайгуул, олборлолтын ажил гүйцэтгэх явцад илэрсэн цацраг идэвхит ашигт малтмалын үйлдвэрлэлийн агуулга бүхий илэрцийг төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх талаар энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, нуун дарагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.34. эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг удирдан явуулахаар томилогдсон этгээд нь энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн үйл ажиллагааны явцад аливаа
хохирол учирсан бол хохирлыг нөхөн төлүүлж хувь хүнийг 100-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр, хуулийн этгээдийг 200-250 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.35. хариуцсан албан тушаалтан тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд мэдээлэл оруулах тухай энэ хуульд заасан журмыг зөрчсөн, мэдээллийг буруу, дутуу оруулсан, ийнхүү буруу дутуу оруулснаас холбогдох этгээдэд хохирол учирсан бол хохирлыг нөхөн төлүүлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.36. нөхөн сэргээлтийн ажлын зардлыг үнэлэх эрх бүхий этгээд нөхөн сэргээлтийн зардлын үнэлгээг буруу, бодитой бус тогтоосон, үнэлгээ хийх тухай энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол эрхийг нь хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.37. Энэ хуулийн 119.3-т заасан журмыг зөрчиж хариуцсан албан тушаалтан тусгай дансанд байршуулсан нөхөн сэргээлтийн ажлын зардлыг зориулалтын бусаар ашигласан, ашиглах шийдвэр гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.38. ТЭЗҮ боловсруулах эрх бүхий этгээд ТЭЗҮ-ийн тооцоог буруу, бодитой бус хийсэн, ТЭЗҮ боловсруулах талаарх холбогдох хууль, дүрэмд заасан журмыг зөрчсөн бол эрхийг нь хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.1.39. тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны явцад энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох, үүний улмаас хохирол учирсан бол хохирлыг нөхөн төлүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох;
145.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нэг зөрчлийг давтан гаргасан эсхүл энэ хуульд заасан зөрчилд өмнө нь 2 удаа захиргааны хариуцлага хүлээсэн боловч дахин зөрчил гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцалж тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш 5 жилийн хугацаанд дахин эрэл, хайгуул, олборлолт боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.
145.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан зөрчил гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шүүхийн шийдвэр гарсан бол тусгай зөвшөөрлийг цуцалж учирсан хохирлыг нөхөн төлүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүдийн үүсгэн байгуулсан буюу хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш 5 жилийн хугацаанд дахин эрэл, хайгуул, олборлолт боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.