ОРОЛЦОГЧ: 43

Геологи хайгуулын ажлыг чөлөөтэй болгож, геологийн салбарыг дагасан шинжлэх ухааныг хөгжүүлэх ёстой. Олон улсын зах зээл дээр худалдааны стандартын хэм хэмжээний хүрээнд, далайд гарцгүй орны хувьд, худалдан авагч нь хязгаарлагдмал орны хувьд өөрийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс бодлоготой байх хэрэгтэй....

Бодлогын түвшинд улс төржсөн, сэтгэл хөдлөлд тулгуурласан, мэргэжлийн бус байдал газар авч, уул уурхайг сонгуулийн өрсөлдөөний сэдэв болгож хувиргасан. Уул уурхайн салбарын томоохон хэмжээний хамтын ажиллагаанд төр хариуцлагатай оролцогч байж чадахгүй гэдгийг Оюутолгойн жишээ тодорхой харууллаа.Төрийн оролцоог хязгаарлана гэдэг Монголын оролцоог хязгаарлана гэсэн үг биш. ...

18 сая тонныг л экспортоллоо. Энэ онд бас дахиад 30 сая тонныг гадаад зах зээлд борлуулна гэсэн. Тэгээд ч биелэхгүй бол 20 сая тонн болгосон ч биелэхгүй байх. Нүүрсний үнэ ханшаас эхлээд шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Төр, хувийн компани хоёр язгуур нэг эрх ашгийн төлөө хамтарч ажиллах нь чухал. Хэн нь нүүрс экспортлох нь сонин биш. Иймд татварын системийг уян хатан байлгах нь зөв. ...

Авлигатай тэмцэх газар үнэхээр хүчрэхгүй байна. Авлига бол зөвхөн мөсөн уулын орой. 10 хүрэхгүй хувь нь илэрч байгаа ч олигтой хариуцлага тооцож чадахгүй байгаа нь үүнийг гэрчилнэ.Маш нарийн, өчнөөн олон зүйлийг хамруулдаг. Хамгийн гол суурь нь нийгмийн үнэт зүйлс. Нийгмийн үнэт зүйлсийг ард иргэд нь маш сайн мэддэг, хандлагаа болгоод төлөвшүүлчихсэн.Зөвхөн сайд нар нь солигддог. Өөр нэг ч хүн солигддоггүй. Тэгэхээр төрийн ал...

Хөрөнгө оруулагчдын хүсч байгаа гол зүйл нь татвар чухал биш. Хамгийн гол нь нэг тогтоосон татвар, хууль нь амархан өөрчлөгддөгүй байх явдал.Өнөөдөр уул уурхайн салбарт хэд хэдэн хууль цохилт өгсөн. Гэнэтийн ашгийн татварын хууль, стратегийн орд, урт нэртэй хууль гэх мэт....

Гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямралаас огт хамаагүй. Харин дотоодын сөрөг хүчин зүйлд шүүмжлэлтэй хандаж, төрийн бодлогыг тогтвортой, цэгцтэй, зөв явуулахад анхаарах нь зүйтэй. Төр өмчөө нэгэнт гадныханд хөрөнгө оруулаад ашиглуулж байгаа учраас түүнтэй холбогдсон бүх татваруудаа авах ёстой. Нөөц ашигласны татвараа ахиухан авах ёстой. Бараг 16, 17 нэр төрлийн татвар авч байгаа....

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулагсад дэндүү зэрлэг балмадаар хүний эрхийг зөрчих болсонТөр нь хүнээ хамгаалах хэрэгтэй. Эрхийг нь сэргээлгэх ёстой....

Шаардлага нөхцөл хангагдахгүй байгаа нь түгээмэл байна. Үйлдвэрлэлийн осол уул уурхайн салбарт ерөөсөө буураагүй. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн үндсэн зорилго нь хоёр үндсэн хэсэгтэй....

Нэгдүгээрт нуураа хамгаалах, хоёрдугаарт ард иргэдийн дургүйцэл, үр хойчдоо өвлүүлэх хүсэл хүчтэй нөлөөлсөн. Манай улсад 1800 компани лицензийн зөвшөөрөлтэй байдаг. 1800 газар сэндийчиж байснаас цөөн хэдхэн газрыг олборлох хэрэгтэй гэж бодож байна. Үр хойчоо бодох хэрэгтэй....

Тэдний ажлын байр нь олборлолтын газар. Гэтэл олборлолтын газаргүй бол ажлын байргүй болно гэсэн үг. Энд л тэдний эрх зөрчигдөж байгаа юм....

Гэхдээ нэгэн мэдээлэл дуулгахад манай улс гомдол гарсан тохиолдолд түүнийг шийддэг олон улсын гэрээ конвенциудад нэгдсэн учраас эрхээ зөрчүүлсэн гэж үзвэл НҮБ-д гомдол гаргах эрхтэй. Хэрвээ миний гомдлыг монгол улс шийдэж чадахгүй бол гэсэн утгаар шүү дээ....

Тус хууль нэг талаараа хариуцлагыг өндөржүүлсэн сайн талтай ч геологийн асуудлыг уул уурхайгаас салгаж, тусад нь зохицуулах хэрэгтэй....

Нэг талаар хэтэрхий их өндөр зардал хөрөнгө оруулалт шаардсан нь дотоодын компани даахааргүй босго болчихсон. Тиймээс давхардсан гэрээ хэлцлийг багасгах бодлого барих хэрэгтэй. Ер нь ашигт малтмалын хууль нь монгол хүн үр ашиг хүртэхээр , өгөөж нь ард түмэнд тусахаар байх хэрэгтэй...

Хуулинд эрэл хайгуулын ажил гэж маш олон салгаж, ажил тус бүр нь зөвшөөрөл авахаар заасан байгаа нь хүндрэлтэй байгаа юм.Гэтэл Шинэчлэлийн засгийн газраас олон зөвшөөрлийг багасгах бодлого барьж ажиллана гэдэг мөртлөө үүнээсээ зөрсөн заалтыг хуулинд оруулж өгсөн.Дээрээс нь орон нутагт маш их эрх мэдлийг төвлөрүүлсэн. Өнөөдөр орон нутагт эрдэс баялгийн салбарын асуудлыг шийдэх хэмжээний тийм боловсон хүчин байхгүй....

Эргэж хармаар заалтууд олон байна. Зөвшөөрлийн тоог нэмэгдүүлсэн. Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэнээс болоод олон дахин зөвшөөрөл авах хэрэгтэй болж байна.Жишээлбэл эхний жил эрлийн шатанд заавал төчнөөн тэрбум төгрөг зарсан байх ёстой гэж заасан нь геологи хайгуулын ажлын хувьд хэрэгжүүлэхэд нилээн төвөгтэй асуудал.Тэртэй тэргүй геологи тодорхой эрсдлийг хүлээж, хөрөнгө оруулалт хийдэг салбар. Тийм байтал төлбөрийг нэм...

Нөгөө нэг зүйл нь татварын бодлого. Салбарын эдийн засгийн гол хөшүүрэг нь татварын бодлого байдаг. Тэр эрсдлийг төр үүрэх хэрэггүй. Түүний оронд хяналтаа сайжруулаад татвараа сайн аваад сууж байх хэрэгтэй. Одоо бас Тавантолгойн ордыг 100 хувь төрийн мэдэл дор ашиглах гээд л байна....

Хэрэв үлдсэн найман компани өөрийн эзэмшил газартаа олборлолтоо эхэлбэл тус сумын нутагт мал аж ахуй эрхлэх ямар ч боломжгүй болж, нүүдлийн мал аж ахуй эндээс эхлэн устаж алга болох нь ээ. Нүүрс тээврийн зам дайран өнгөрдөг тус аймгийн зургаан сумын нутагт олон салаа замаас үүдэлтэй газрын хөрс эвдрэх, малын бэлчээр талхлагдах, агаарт дэгдэж буй шороо, тоосжилтоос шалтгаалж хүн мал, ан амьтан нутагшихад туйлын хүнд болсон байн...

Хүний эрхийн үндэсний комисс жил бүр нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, хөдөө орон нутгаар явдаг. Засгийн газрын хувьд жил бүр бидэнд тайлан өгөх ёстой байдаг ч гэлээ тайланг цаг хугацаандаа өгөх тал дээр их хойрго ханддаг.Гэтэл одоогийн нэг тогтсон хандлага нь лиценз эзэмшигчийн гэрчилгээ нь газар эзэмшигчийн гэрчилгээнээс илүү эрхтэй гэж ойлгоод байгаа юм. Энэ буруу....

Хэмжээтэй баялаг дуусах тэр цагт иргэдийн амьдралд, орон нутагт юу үлдэх вэ. Цаашдын амьжиргааны эх үүсвэрийг юу гэж төсөөлөх вэ гэдгээ одооноос бодож, аливаа шийдвэрээ гаргах хэрэгтэй.Хэлэлцүүлгийн үр дүнгээс бид олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, оролцооны гэрээг байгуулья гэсэн санаачилга гаргасан. Энэ ч утгаараа шинээр найруулагдаж байгаа Ашигт малтмалын тухай хуулинд гэрээ байгуулах талаар оруулж өгсөн.Олон талт хамтын...

Тэр үед хэдийгээр хэвлэл сониноор байнга шүүмжилдэг ч Газрын тосны газрынхан, Петрочайна Дачин Тамсаг компани гэж дархлагдсан эрх мэдэлтнүүдийн араас хөөцөлдөөд олддоггүй, хэвлэл мэдээллийнхэнд хариу өгдөггүй, ийм л байсан.Монгол хүн бол “зөвхөн миний эрх” гэж ярихаас илүүтэй, миний нутаг, манай бэлчээр сүйрч дуусах нь ээ гэсэн харамслаас тэмцэл эхэлдэг. Нийтлэг эрх зөрчигдөөд буйг ойлгоод дуугардаг, ганц нэгээрээ дуугарахад х...

Юу хийхээ мэдэхгүй хүн яаманд томилогддог боллоо. Үүнд л санаа зовж байна. Дотоодын компаниуддаа давуу эрх олгож босгох нь чухал. Экспортын бүтээгдэхүүний жишиг үнийн асуудлаар яаман дээр үе үе уулзалтууд хийж байна. Эрдэмтэд, ахмадууд, шинжээчид саналаа хэлж байна. ...

Монголчууд хүчирхэг болохын тулд эхлээд гадна, дотны хөрөнгө оруулагч чононуудтай хүссэн, хүсээгүй бүжиглэх хэрэгтэй. Бүжиглэж ч байгаа.Гурван жилийн харьцуулалтаар эдгээр эрдсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурч байгаа нь тодорхой харагдана. Тал талаасаа мэтгэлцэж жишиг үнээ тогтоож байхаар зөвшилцсөн. Урьд нь Засгийн газар шийдчихдэг байсан. Нүүрс, төмөр, жонш гурав өөрөө дэлхийн жишиг байдаггүй, тухайн бүс нутагтаа үнэ...

Тал талаасаа мэтгэлцэж жишиг үнээ тогтоож байхаар зөвшилцсөн. Урьд нь Засгийн газар шийдчихдэг байсан. Төмөртэй орд болохоор монгол улсдаа төмрийн боловсруулах үйлдвэр барина гэсэн учраас экспортыг хязгаарлаад байж байгаа. ...

Үнэ гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж олон хэмжээс параметрээс хамаарч үндэслэдэг. Тийм учраас үнийг орд, ашигт малтмалын төрөл бүр дээр ялгавартай авч үздэг. Үнэ бүрдэх зарчмын хувьд хоёр гол аргачлал байдаг.Ялангуяа хайлуур жонш бол фабрикийн баяжуулалтын зардал худалдан авагчийн санал болгож байгаа үнээс давчихвал жонш борлогдохгүй. Бор-Өндөр зогсоод байгаа нь үүнтэй бас холбоотой....

Гэхдээ миний бодлоор манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь ингэж их гаргаж, дураар нь байлгаж болохгүй. Би үүний эсрэг байдаг. Боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргавал бидэнд л ашигтай. Татварын дарамт гээд байгаа нь хэдхэн хүний л эрх ашиг....

Нүүрсний уурхай бас нэлээдгүй зогссон байна лээ. Болд төмөр ерөө гол яагаад жилдээ 5 сая тонн төмрийн хүдэр экспортолж чадаж байна гэхээр Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр үйл ажиллагаа явуулдаг юм.Уул уурхай дагасан ханган нийлүүлэгч компани, аж ахуй нэгжүүдийн орлого бас буурсан. Дизель түлш, техник, засвар үйлчилгээ, ажлын хувцас, эрчим хүч, хоол хүнс гээд бүхий л салбарт тусч байгаа. Хаана ч зарлагддаггүй, бусад ...

Ер нь бол ашигт малтмалын хуулийн 47.2.3-д заасны дагуу экспортлогчийн гэрээний үнээр тооцох нь хамгийн зөв хувилбар.Нүүрсний үнслэгийн агуулга, хүхрийн агуулга, дэгдэмхийн агуулга, коксжих шинж чанар гэх мэт гол үзүүлэлтүүд нь маш бага хэмжээгээр хувьсан өөрчлөгдөхөд л худалдааны үнэ өөрчлөгддөг. Австралийн үнээр жишиг үнэ тогтооно гэсэн санаа биш байх. Австралийн нөөц ашигласаны татварыг тооцохдоо ашигладаг аргачлалыг л хэрэ...

Бид судалгаа хийсэн, түүнийг төрийн эрх бүхий байгууллагууд анхааралтай судлан үзээд үндэслэл бүхий хариулт өгч, үүн дээр үндэслэн шийдвэр гаргах хэрэгтэй. Мэргэжлийн баг ажиллах хэрэгтэй. Олон улсын практик, жишгийг судлах хэрэгтэй. Харилцан санал, шүүмж сонсох хэрэгтэй.Гэтэл өнөөдөр уул уурхайн ажлын хэсэг энэ өндөр агуулгатай хүдэртэй харьцуулж, үнэ тогтоож байгааг бид хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. ...

Татварын ерөнхий хуулиар татвар тооцох аргачлалыг Татварын ерөнхий газрын дарга баталдаг. ТЕГ-ын баталсан аргачлалын дагуу төлбөр ногдуулж, жишиг үнийг тогтоох аргачлалыг гаргадаг....

Түүний харьяа Бор-Өндөрийн үйлдвэр бүтээгдэхүүний борлуулалттай холбоотойгоор өнгөрсөн хоёр сараас эхлэн үйл ажиллагаа зогсоосон. Хамгийн том үйлдвэр ийм байхад бусад жижиг үйлдвэрийн борлуулалт хялбар биш байгаа нь ойлгомжтой.Хятадын 70 хувь, Мексикийн 68 хувьд асуудалгүй. Харин манай 39 хувийн хүдрийг 80 хувьд хүргэхэд зардал их ордог. Одоогийн байдлаар 75 хувийн агууламжтай жоншыг 192 ам.доллараар жишиг үнэ тогтоосон. Харин...

Тэд нүүрсний экспортын жишиг үнийг тогтоохдоо Хятадын үнийг суурь болгож аваад байгааг манай экспортлогч нар үндэслэлгүй гэж үзэж байгаа.Экспортлогч нар бол өдөр бүр зах зээлийг судалж үнэтэй ажиллаж байна.Тэгэхээр манай экспортлогчдийн Холбоо нүүрсний үнийг тогтоохдоо Австрали улсын нүүрсний үнийн жишгийг суурь болгон тогтооё гэсэн байр суурьтай байна....

Жишиг үнэ нь 407 ам.доллар, худалдах үнэ нь 250 ам.доллар, 250 ам.доллараар худалдаанд 407 ам.долларт ногдох татвар төлж байна. Үүнээс болж үйл ажиллагаа нь зогслоо. Уг нь засгийн газар төрөлжсөн биржээр дамжуулж үнийг ил болгох ёстой. Мөн зөвлөх үүрэгтэй байтал жишиг үнэ тогтоогоод татвар авдаг байдал үргэлжилсээр гурван жил боллоо. Хувийн компаниуд үгээ хэлж байна шүү дээ....

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 20..оны ...сарын ...-ний өдөр                                            Улаанбаатар хот АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ (шинэчилсэн найруулга) НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зори...

Суманд бүлээн цусаа харуулахгүй мөртлөө хорин жил үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж өчнөөн байна. Тийм компани байдаг эсэхийг байгаль орчны байцаагч маань ч мэддэггүй. Шинэ ашигт малтмалын хуулиар сумын засаг даргад ямар ч эрх мэдэл байхгүй болсон байна лээ. Ашигт малтмалын хуулийн төслийн 20.1-д зааснаар сумын засаг даргад хоёрхон эрх байгаа.Гэхдээ миний харснаар хуулинд 30 гаруй цоорхой байгаа. Тухайлбал хуулийн 18, 1...

Хэлэцүүлэг өрнүүлнэ гэдэг чинь энэ харилцаанд оролцож байгаа бүх талуудын саналыг оруулна гэсэн үг. Тийм л асуудал яригдаж байгаа. Ямартай ч монгол улсын төр хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг л баримтална гэдгийг хэлмээр байна....

Тогтоол гарсны бичил уурхайчид тодорхой зохион байгуулалтад ороод үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл одоо шинэ хуулиар том, бага гэж ялгаж, тусад нь зохицуулахаар ярьж байна. Ашигт малтмалын хууль чинь л том, жижиг гэлтгүй уул уурхайн асуудлыг зохицуулсан гол хууль байлтай. “Улс орон өөрт оногдсон баялгаа өөрийнхөө эх оронд оршин суугаа иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн зарцуулна гэсэн тодорхой заалттай байдаг....

Түүнчлэн хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалт хийх бүрдээ Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа нь учир дутагдалтай юм. Ингэж зөвшөөрлийн барьерыг нэмэгдүүлсэнээр маш их хүндрэл учирна.Монгол улс нөөц баялагтаа хэтэрхий үндсэрхэг үзлээр хандаж байгааг шүүмжилмээр байгаа юм. Бид ингэлээ гээд юуг хожих вэ. ...

Бичил уурхайчид энэ хуулийн төсөлд тун гомдонгуй байгаа нь яах аргагүй үнэн. Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бичил уурхай эрхлэгчид янз бүрийн хэлбэрээр санал бодлоо илэрхийлж байгаа. Түүний дотор ажил хэрэг саналууд ч ирсэн.Аль ч улс орны хөгжлийн тодорхой үе шатанд, тодорхой учир шалтгааны улмаас бичил уурхайчид бий болдог. Зарим хүмүүс нинжа нарыг тодорхой хугацааны дараа алга болно гэж бодож байсанТиймээс өнөөдөр ч гэс...

Бүх талууд тодорхой хэмжээгээр эрхээ сонирхлоо хязгаарлуулахгүй байх үүрэгтэй. 2 сая 700 мянган хүний эрх ашгийн төлөө л энэ ашигт малтмалыг олборлож байгаа гэдэг утгаараа ашигт малтмалын хуулиндаа хүний эрхийг зөрчихгүй байх ёстой.Ялангуяа уул уурхайн бүсийн нөлөөлөлд өртөж байгаа малчин иргэдийн асуудлыг тусгаж өгөх ёстой. Малын бэлчээр дээр уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа малчдын саналыг аваач гэдэг саналыг их оруулж б...

Ер нь төрийн бодлогын хэмжээнд тодорхой бодлого орж ирж байж шийдэгдэнэ. Мэдээж хэрэг хууль тогтоомж гарахад хөрөнгө оруулагч, уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн зүгээс эрх ашиг хөндөгдөж байгаа. Үүнийг хуулиндаа тэнцвэртэйгээр тусгаж авч үзэх ёстой....

Энэ хуулийн төсөлд стратегийн ордуудын төрийн эзэмших хувийг хэрхэн тогтоох, уул уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн үр дүнтэй болгох зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэнэ...

Шуудхан хэлэхэд хэлэлцүүлэг хийж байгаа ч үр дүн нь бага байна. Улс орны амьдралд шууд хамааралтай энэхүү хуулийг хэлэлцүүлэхдээ салбар салбараар нь ангилах шаардлагатай.Тухайлбал, 50 сая тонн зэс, 1000 тонн алтны нөөцтэй Оюу толгойн орд ямар замаар Канадын компанийн өмч болох вэ гэдгийг л Ашигт малтмалын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд тов тодорхой гаргаж өгөх юм. Уг нь тухайн баялгийн үнийг бидэнд төлж байж манай улсын баял...

Миний эмзэглэж байгаа зүйл бол энэ л байна. Гадаадын хөрөнгө оруулагч өөрийнхөө хөрөнгөөр хайж олчихсон ордыг, төр мөнгийг нь төлөөд буцааж авна гэдэг зохисгүй. Хэрвээ ашигт малтмалын тухай хуулинд ийм заалт хүчтэй сууж өгөх юм бол Монгол улсад гадны хөрөнгө оруулалт орж ирэхэд ярвигтай болох байх. Үүнээс гадна лицензүүдийг тодорхой хэмжээгээр ангилж олгохоор яригдаж байгаа. Ингэхдээ олборлолт, баяжуулалт гэдгээр нь тусад нь ...

Татвар их авахын тулд жишиг үнийг өндөр гаргасан нь бодит байдалтайгаа нийцдэггүй. Уг нь засгийн газар төрөлжсөн биржээр дамжуулж үнийг ил болгох ёстой.Компаниудаас 50 хувиар барьцаа аваад 100 болгосноор асуудлыг шийдчихгүй. Барьцааны механизм ашигтай биш гэж үзэж байгаа юм....

Гэхдээ тодорхой хугацаагаар л давуу байдлаа харуулах хэрэгтэй байх. Яг өнөөдрийн байдлаар монголын баялаг, монголын ард түмний, төрийн мэдэлд байх хэрэгтэй байна. ...

Монголд мөнгө байхгүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд олон улсын санхүүгийн институцийг монголд оруулж ирэх ёстой. Үүнд нь таарсан зохицсон хууль, эрх зүйн орчих байх ёстой гэж харж байна.Үүнээс гадна одоо энэ шинэ зохицуулах хуулиар төрийн нөлөөллийг багасгах ёстой. Ингэснээр хөрөнгө оруулагчдад итгэл найдварыг төрүүлэх юм....

Миний харж байгаагаар шинэчилсэн хууль гадны хуулийг харж байгаад, хуулаад тавьчихсан юм шиг л санагдаж байна. Байгаль орчны үнэлгээний стандартууд, хөтөлбөрүүдийг тусгаж өгөх хэрэгтэй. Хуулиудаа нарийвчилбал яасан юм бэ гэсэн саналтай байна. Нэр томьёоны хувьд ойлгомжгүй, хоёрдмол утгатай байна. “БОЛНО” гэсэн үг 65 удаа гарсан байна. Энэ үг нь болж ч болно, болохгүй ч байж болно гэсэн утга агуулж байна. Манай хуулийн цоорхой ...

Эксперт Сэтгэгдэл
Энхтөгс Металлурги инженер

Манай улсын металлургийн салбарт ганцхан үе шат буюу Шууд ангижруулах төмрийн үйлдвэр дутагдаад байна. Энэ үйлдвэр нь өртөг өндөртэй учраас хувийн хэвшлийн байгуулга бариж байгуулхана тун хэцүү байгаа . Бидний хувьд дотоодынхоо хэрэгцээг болон олон улсад экспортлох бүрэн боломж бий үйлдвэрийг байгуулахад төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байнаа.

2014.03.17

НҮҮРСЭЭ УХАХАА БОЛИОД УЛСАД ТАТВАР ТӨЛӨХӨӨ БОЛЬЧУУЛ ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛ ХУВЬ НЬ АЛГА БОЛНО. ТЭРИЙГ ХЭН ТӨЛӨХИЙН? САЛБАРЫГ УНАГААСАН УУЛ УУРХАЙН ЯАМ, САНГИЙН ЯАМ ТӨЛӨХ ҮҮ?

2013.08.15

Хөөрхийдөө. Төмрийн хүдэр төдийгүй бүх ашигт малтмалыг экспортлоход Монгол Улс юу ч авахгүй байгаа юм. Тэгээд жишиг үнэ 5 ч юмуу 50 ч юмуу ямар нэг үнэ хэлээд энэнээс нөөц ашигласны татвар авч, тэтгэвэр, багш, эрдэмтэн, цагдаа, тэгээд авилгач нарын мөнгийг бэлддэг ухаантай юм. Энэ мөнгөө яаж авах нь Монгол Улсын Засгийн газрын эрх. Жишиг үнэ гэнэ үү, эсхүл нэг тоо тавина уу. Хөөрхийдөө даанч хөөрхийдөө энэ монгол

2013.08.09

Энд нэг сонирхолтой зүйл ажиглагдаж байгаа нь өнөөдрийн байдлаар ажилтай байгаа геологи уул уурхайн мэргэжилтнүүд тун ховор байгаа гэтэл ерөнхийлөгчийн санаачилгаар олгож байгаа оюутны тэтгэлэгийн эрэлттэй байгаа мэргэжил гэсэн жагсаалтанд "геологич орсон байсан. Энэ нь төрөөс явуулж байгаа бодлого үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоо багатай байгааг харуулж байна. Миний бодлоор ашигт малтмалын хуулийг өөрийн улсад ч ашигтай гадны хөрөнгө оруулагчидад ч хатуурхахааргүй хийвэл зүгээр санагдаж байна

2013.08.06

Монгол улсын засгийн газар Хятад улсын бодлогыг дэмжиж Монголын нүүрсний салбарыг унагаахад том үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Сангийн яам, Уул уурхайн яам нь нүүрсний жишиг үнийг Хятадын интернэт сайтаас хуулбарлаж байна. Өөрөөр хэлбэл Монголын нүүрсний үнийг Хятадын нэг интернэт сайт тогтооно гэсэн үг шүү дээ.

2013.07.17

Нүүрсээ ухахаа больчуул Монголд л алдагдалтай. Эсрэгээрээ харин Хятадуудад ашигтай. Бидний өрсөлдөгч болох ОХУ, Австрали, АНУ-д ч мөн ашигтай.

2013.07.17

УУЛ УУРХАЙН ЯАМНЫ СОЁЛМАА ГЭЖ ХҮҮХЭН НҮҮРС ГЭЖ ЮУ ВЭ ГЭДГЭЭ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН НҮҮРСНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХИЙГЭЭД СУУЖ БАЙГАА. ТЭР МЭТЧИЛЭН ЮМ МЭДЭХГҮЙ ОХИДУУДААР АЖИЛ ХИЙЛГЭСЭН БОЛЖ МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫГ УНАЛТАНД ОРУУЛЖ БАЙНА. АРАЙ ДЭНДҮҮ

2013.07.17

AШИГГҮЙ БАЙГАА БОЛ УХАХАА БОЛЬЧИХГҮЙ ЯАГААД ЧАМЛАН ЧАМЛАН УХААД БАЙГАА ЮМ БЭ? ЗААВАЛ УХААД АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛА ГЭЖ ХЭН Ч ШААРДААГҮЙ ШҮҮДЭЭ . ТАТВАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ШУНАЛАА ТАТАХ ХЭРЭГТЭЙ.

2013.06.03

AШИГГҮЙ БАЙГАА БОЛ УХАХАА БОЛЬЧИХГҮЙ ЯАГААД ЧАМЛАН ЧАМЛАН УХААД БАЙГАА ЮМ БЭ? ЗААВАЛ УХААД АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛА ГЭЖ ХЭН Ч ШААРДААГҮЙ ШҮҮДЭЭ . ТАТВАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ШУНАЛАА ТАТАХ ХЭРЭГТЭЙ.

2013.06.03

AШИГГҮЙ БАЙГАА БОЛ УХАХАА БОЛЬЧИХГҮЙ ЯАГААД ЧАМЛАН ЧАМЛАН УХААД БАЙГАА ВМ БЭ? ЗААВАЛ УХААД АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛА ГЭЖ ХЭН Ч ШААРДААГҮЙ ШҮҮДЭЭ . ТАТВАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ШУНАЛАА ТАТАХ ХЭРЭГТЭЙ.

2013.06.03

Монгол өөрсдөө л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. түүнээс биш цөөн хэдэн хүний эрх ашгийг харж, хармаанд хэдэн төгрөг хийхийн тулд шууд ачаад байж болохгүй

2013.05.29

Монгол улс уул уурхайн биржээ байгуулах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдааны гэрээгээр борлуулах буруу. Хямд үнээр, давхар гэрээгээр татвараас зугтах суваг гаргаж бна. МУ баялгаа үнэгүйдүүлэхгүй бх бодлогоо зөв тодорхойлох ёстой.

2013.05.24

hudaldaanii gereeg undeslex ni zuv.gaaliin jisheg une bas ene jisheg une gesen hamgiin bodit bus 2 une bga.

2013.05.24

hudaldaanii gereeg undeslex ni zuv.gaaliin jisheg une bas ene jisheg une gesen hamgiin bodit bus 2 une bga.

2013.05.24

hudaldaanii gereeg undeslex ni zuv.gaaliin jisheg une bas ene jisheg une gesen hamgiin bodit bus 2 une bga.

2013.05.24

Үнэ гол нь биш гэрээний үнийг баримтлах хэрэгтэй 2 хөршид дотоод дахь асуудал сонин биш учраас гэрээг үндэслэх нь зөв

2013.05.24

Гэрээний үнээр тооцох хэрэгтэй

2013.05.24

Гэрээний үнээр тооцвол хамгийн зөв хувилбар

2013.05.24

Монголын нүүрсний үнийг Австралийн ч биш, Хятадын ч биш бид өөрсдөө л тогтоох хэрэгтэй. Засгийн газраас монголын нүүрсний жишиг үнийг тогтоох хэрэгтэй.

2013.05.24

Үнэ их тусмаа л монголчуудад хэрэгтэй шд ээ.

2013.05.23

Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрвэл Монголын эдийн засагт нилээн сөрөг нөлөө гарна.

2013.05.22