Б.Болд-эрдэнэ: Хариуцлагыг өндөржүүлсэн нь сайн хэрэг болсон
Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-эрдэнэ
2013.08.29

Б.Болд-эрдэнэ: Хариуцлагыг өндөржүүлсэн нь сайн хэрэг болсон

Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-эрдэнээс ашигт малтмалын хуулийн талаарх байр суурийг сонсов. 

"Ашигт малтмалын хуулийн талаар манай холбоо өнгөрсөн жилээс нэлээн эрчимтэй ажилласан. Ерөнхийлөгч хуулийн анхны хэлэлцүлгийг иргэний танхим дээр хийсэн.

Геологичдийн холбооноос ашигт малтмалын хуулийн концепци, бодлогыг ямар зорилгод нийцүүлж байгааг ойлгомжгүй гэж үзсэн. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хэмжээ хэтэрхий их байгаа нь жирийн геологийн судалгаа эрхэлдэг монгол компанид том ачаа болно.

Монголын компаниудад том ачаа болно

Геологчид болон судалгаа хийж байгаа компани ямар нэгэн орд оллоо гэхэд тэрийг төр шууд хураан авах боломжтой байгаа нь зүйд нийцэхгүй.

Тус хууль нэг талаараа хариуцлагыг өндөржүүлсэн сайн талтай ч геологийн асуудлыг уул уурхайгаас салгаж, тусад нь зохицуулах хэрэгтэй. Тиймээс манай улс эхлээд бодлогоо тодорхой болгоод, уул уурхайгаас авсан сургамжаа судалсны дүнд зорилгодоо нийцсэн хуультай болох нь зүйтэй гэсэн саналтай байна".