ОРОЛЦОГЧ: 29

Цоо шинийг хүртэл хаяж байсан нь уйлмаар. Би тэр үед төмрийн хаягдал дээр очоод хаягдлыг нь хоёр гурав дахин өндөр үнээр авья гэхэд өгдөггүй байлаа.Уг нь жилд импортоор 700 гаруй тоног төхөөрөмжийг гааль НӨАТ-ын татвараас чөлөөлөөд оруулж ирдэг мөртлөө дотооддоо үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөс НӨАТ авдгийг болих хэрэгтэйЭнэ шударга уу. ...

Экспертийн саналыг дэмжиж байна. Төмөрлөг үйлдвэрлэл бий болсноор маш олон салбарыг араасаа дагуулна.Газар улсын өмч учраас газрын чадавхиа сайжруулахын тулд ногоочдод бордоогоор урамшуулал өгөх нь ашигтай.Бид дэлхийн эдийн засагт Монголчууд хулхи гэдэг нэр томьёог хоногшуулчихлаа.АН өвчний оношийг буруу тогтоож, 100 хоногийн тариа хийх гээд байна. Харин МАН-ын хувьд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Эмчилгээ бу...

Маш их судалгааны ажил хийгдэж байж нэг стандарт гаргадаг. Үүнийг үйлдвэрлэгчдийн хийх ажил мэтээр хүмүүс буруу ойлгодог.Монгол хүний хийсэн зүйлийг үнэлж, нэгэндээ итгэх итгэл монголчуудад алга. Машин үйлдвэрлэл бол хүнд аж үйлдвэрийн суурь, эх орны эдийн засгийн үндэс болдог. Машин үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй учраас бид зүү тэвнэ, халбага сэрээ гэх мэт бүх бүтээгдэхүүнийг гаднаас авдаг.Тухайн машины 33-аас дээш хувийг өөрсдөө ...

Өнөөдөр Монгол улс өөрийнхөө хөгжлийн эрэмбийг тодорхой болгох ёстой.Монголын монел, Солонгосын самсунг хоёр нэг онд байгуулагдсан. Гэтэл өнөөдөр Самсунгийн хөгжлийн ямар түвшинд хөгжсөн байна, монголынх ямар түвшинд байна гэдгийг харах ёстой.Хэрвээ Аж үйлдвэрийн яам байгуулвал өнгөт металл, хар төмөрлөгийн агентлаг, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн агентлаг, машин үйлдвэрлэл, төлөвлөлт стратегийн институти, боловсон хүчний инсти...

Гэвч зах зээлд шилжиж, өмч хувьчлалыг зөв зохион байгуулаагүйгээс металл боловсруулах, засварын үйлдвэрүүдийг цөмийг нь устгаж, агуулахад байсан шинэ сэлбэг, эд ангиудаас эхлээд хэвийн ажиллаж байсан суурь машин тоног төхөөрөмжүүдийг өмнөд хөрш рүү хаягдал төмөр нэрээр гаргасан нь харамсмаар түүх билээ....

Хэрвээ боловсруулах шатанд гаргаж, бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргавал нэмүү өртөг манай улсад шингэнэ. Олон хүн ажлын байртай болно. Олон татвар төлөгчид бий болно.Дотоодын сэлбэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь маш энгийн зүйлээс л эхэлнэ. Хүрз, жоотуу, алх, дөш, хадуур, хадаас зэргийг өөрсдөө хийх боломжтой учраас тодорхой хэсгийг хэсгийг дотооддоо боловсруулья. Үүний тулд төсвийн мөнгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиг...

Бодлогоо түвшиглээд, төмөрлөг, машин үйлдвэрийг ямар төрлөөр хөгжүүлэхийг тодорхой болгох ёстой. Тэгэж байж хөгжинө.Төмрөө хүдэр шиг чигээр нь экспортолсоор байна. Боловсруулья гэхээр төр засгаас түүнийг нь дэмжсэн хөнгөлөлт дэмжлэг байдаггүй байна. Тийм болохоор үйлдвэрлэгчид салбарыг хөгжүүлэх эдийн засгийн сонирхол үүсэхгүй байгаа юм.Худалдаачин сэтгэлгээгээр манайхан оруулж ирж байгаа нь манай зах зээл хамгаалалтгүй байна....

Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн ширмээр, хөнгөн цагаанаар цутгуурын эд ангиудыг хийж байна. Энэ бүхэн бол төмөрлөгийн чиглэлд үзүүлж байгаа ололт амжилт.Цахилгааны утас, бүх төрлийн метал бэлдэц, шил, мотор, гээд бүх үндсэн эд ангиудыг ашиглаад техник, машин болгох нь машин үйлдвэрлэлийн том эхлэл. Энэ амжилт монгол улс гэсэн нэрийн дор явна. Механик инженерүүд бидэнд зориг дутаж байна. Энэ нь монголд машин үйлдвэрийн салб...

Төмөрлөг үйлдвэрлэгчид дэд бүтцээсээ хамаараад өөрсдөө хаана барихаа шийднэ. Борлуулалтаа нэгдсэн схемээр хийвэл Хятадад бүтээгдэхүүнийг нэгдсэн гэрээгээр зарах боломжтой. ...

Төмөртэй, Төмөртолгойг ашиглаж байгаа Дарханы гангийн үйлдвэр хүчин чадлаа муу ашиглаж, монголын дотоодын хэрэгцээг хангах арматурын төмөр гаргаж чадахгүй байна.Түрүүч нь нээгдээд явж байгаа. Тэгэхээр нөөц дууслаа гэж ярихаас өмнө үйлдвэрээ байгуулах талаар ярих ёстой. Одоо хүртэл Дарханд үйлдвэр барихгүй байгааг гайхдаг.Сайн чанарын гангийн үйлдвэртэй больё гэвэл дагалдах элементийн нөөцөө судлах хэрэгтэй....

Бидний хийх ёстой ганцхан зүйл нь эксппортын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах асуудал. Хэрвээ чанарыг сайжруулвал бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулж, өртөг нэмэгдэнэ. Энэ нь монгол улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний орлого орно гэсэн үг.Нэг далайлтаар бүхнийг хийж болохгүй. Үе шаттайгаар явна. Эхний ээлжинд нойтон баяжуулах үйлдвэрийг барьж, хүдрийн баяжмалын агуулгыг нэмнэ. Зөөгөөд байгаа шорооны хэмжээг багас...

Компаний дараагийн бүтээн байгуулалт болох Нойтон баяжуулах үйлдвэрийг байгуулснаар чадварлаг олон иргэдийн тогтвортой ажлын байрыг бий болгон, нэмүү өртөг шингэсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр бид ажиллаж байна.Бидний хувьд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахуйц гангийн үйлдвэрийг байгуулахад төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байгаа....

Хангайн бүсэд усны асуудал арай хялбар. Харин говийн бүсэд ус хайж олоход төвөгтэй. Газрын гүний ус хэрэглэдэг. Үүгээрээ томоохон хэмжээний хайгуул хийдэг.Нэг нэгээрээ жоохон юм бариад худалдан авагч нар дээр очиход яаж хүлээж авах вэ, нэгдээд нэгдэл болоод очвол хэрхэн очих вэ гэдгийг бодолцох хэрэгтэй....

Гэхдээ хэзээ нэгэн цагт хятад нийлүүлэлт хийхээ болилоо гэхэд, Америк улс бүх зүйлээ өөрсдөө үйлдвэрлэж чадах чадвар, нөөц, боловсон хүчнээ бэлдчихсэн байх жишээтэй. Яагаад гэвэл машин үйлдвэрлэлийн салбар гэдэг импортын худалдааг хаадаг салбар. ...

Хүнсний тоног төхөөрөмж, эд анги, сэлбэг бүгд л импортоор авч байгаа шүү дээ. Яахав дотооддоо үйлдвэрлэдэг хэд хэдэн газрууд байна....

Дэлхийн хөгжилтэй орон нь машин үйлдвэрлэлээ хөгжүүлж байж хөгжилтэйд тооцогдох болсон. Бид үргэлж хэрэглэгч орон байх нь үнэхээр хэцүү.Тэгэхээр юуны өмнө мэдээллийн бүх байгууллага монголд машин сэлбэг эд анги үйлдвэрлэх гэж оролдож байгаа өчүүхэн бага ч гэсэн оролдлогыг дэмжин дэлгэрүүлэх, урам өгөх талаар төрөөс бодлого чиглэлтэйгээр ард түмэнд хүргэх хэрэгтэй. ...

Бидэнд асар өнөөдөр асар их нөөц боломж байна. Тэгэхээр бид энэ салбараа хөгжүүлж, өөрсдөө юмаа үйлдвэрлэх нь хамгийн чухал.Металлын хайлшийг бид дахиж шинээр гаргах шаардлагагүй, найрлага хийцийг нь оновчтой болгож сайжруулах талаар судалж, докторуудаа ашиглах хэрэгтэй....

Манай улсын газар тариаланд нэг тулгамдсан асуудал нь хөрсийг боловсруулах асуудал байдаг. Үүнийг шийдэхэд гол шийдэх гарц нь ажлын хошуу буюу суман хошуу байгаа юм.Бүгдийг нь хятадаас оруулж ирж байгаа. Гэхдээ төр засаг дэмжээд холбоодоор дамжуулаад салбарыг дэмжвэл бололцоотой....

Дөнгөж 0,3 хувийг нь эцсийн бүтээгдэхүүний экспорт эзэлсэн. Жил ирэх тусам машин техник төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн импорт хурдацтай өсч байна. Бидний хэрэгцээ ч нэмэгдсээр....

Төрийн албан хаагчидтай уулзахад тэдэнд заримдаа хичээл заах шаардалгатай болдог. Мөн гишүүн нь, сайд нь тус тусдаа өөр өөр юм ярьж явмааргүй байна, эсвэл засаг солигдохоор Засгийн газар нь “яах вээ байз” гэж толгойгоо гашилгаж цаг алдаж суумааргүй байна. Төрөөс баталсан тогтвортой, тодорхой – бодлого, бодлого бас дахин бодлого л хэрэгтэй. Бодлого тодорхой байгаа цагт санхүүжилтын схем аяндаа тодроод ирнэ....

Өнөөдөр юуны түрүүнд энэ олон холбоо, нэгдэл, төр засаг нэгдэж цэгцтэй нэгдсэн бодлоготой болох хэрэгтэйНойтон соронзон аргаар баяжуулсан баяжмалаасаа шууд ангижруулсан төмөр, ширмэн гулдмай зэргийг үйлдвэрлэж өөрийн хэрэгцээт ган бүтээгдэхүүнээ хангах илүүдэл завсрын бүтээгдэхүүнээ экспортлох нь зүйтэйТөр хувийн хэвшлийн уялдаа холбоо муу байна. Энэ нь төрийн дэмжлэг, хөшүүрэг дутагдаж байгаа явдал юмТэгэхэд ямарч баялаггүй у...

Монгол улс барилга болон аж үйлдвэрийн томоохон комплекс барихын тулд төмрийн хүдрээ өөрсдөө олборлоод, өөрсдөө баяжуулаад боловсруулаад үйлдвэрлэх ёстой.Хүхэр ихтэй учраас нэгд: технологийн асуудалд нь анхаарах ёстой юм. Хоёрт боловсруулах үйлдвэр байгуулаад хүхрийг нь зайлуулах журмаар үйлдвэрээ зохион байгуулах шаардлагатай. Эдийн засгийн хувьд манай улс чадваржиж байгаа учраас төмрийн салбараа хөгжүүлэх боломж бүрдлээ. Өмн...

Аль зах зээлд, ямар үнэтэй борлогдох вэ гэдгээ эцсийн эцэст бодох хэрэгтэй. Үйлдвэрүүдэд их хөрөнгө хаяж босголоо гэхэд худалдан авагч хангалттай биш бол яах вэ.Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулагч олдохгүй. Төр өөрөө гаргая гэхээр чадахгүй....

“Хандах зүгээ зөв тогтоогоогүй хурд өсөлт тийм чухал биш”.Тээврийн зардал өндөртэй, 60 хувь нь хаягдал болдог байтал ийнхүү гаргаад байгаа нь нэг л учиртай. Тийм их хоосон чулууг тээгээд явах сонирхолтой байгааг бодоход бас нэг бизнесийн ашиг сонирхол байна гэсэн үг.Ирээдүйн технологиуд шинэчлэгдэж улам сайжирч байгаа. Олон ч технологи байна. Ер нь бол ямар хүдэр байна, түүнд таарсан технологи тавих хэрэгтэй....

Яг үнэндээ Монгол орон маань өөрөө өөрийнхөө төмрийг боловсруулах чадваргүй байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмөр боловсруулахаас цаашгүй байна.Техник технологийн хувьд ч манай төмөр боловсруулах салбарын хөгжил сул байна. Яг одоогийн байдлаар ган үйлдвэрлэх байтугай нойтон баяжуулах технологийг бүрэн утгаар нь ашигласан тохиолдол ч байхгүй байна. ...

Гэхдээ аливаа зүйлийг шат дараалалтай хөгжүүлэх ёстой. Эхлээд хүдрээ баяжуулах хэрэгтэй, дараа нь хорголжин төмөр хийж сурах байх, дараа нь ширэм ган гээд ярих болно. Тус салбарт 10 мянган хүн ажилладаг. Хэрвээ нойтон баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлж, хэрэгжүүлж чадвал шууд 5000 ажлын байр шинээр нэмэгдэх боломжтой....

Ерөнхийдөө төмрийн хүдэр олборлоод баяжуулаад дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бидний хувьд нээлттэй байгаа учраас хүдрээ 70 гаруй хувь хүртэл баяжуулья гэсэн шийдэлд хүрсэн. Засгийн газар компанийг дэмжих бодлого барихгүй. Харин салбарын дэмжинэ гэсэн. Цогцолборыг барихын тулд Дэлхийн банкны санхүүжилтээр судалгааны ажлыг хийж байна....

Энэ сиймхийг ашиглаж үйлдвэр, аж ахуйн газрууд хувь хүмүүс хаягдал төмрийг их хэмжээгээр Хятад руу гаргачихсан....

Бид монгол улсынхаа газар тарилан, хөдөө аж ахуйн механикжуулалтын асуудал, техник ашиглалт, засвар үйлчилгээ, сэлбэгийн үйлдвэрлэлийг сайжруулах эрхэм зорилготой.Одоо тус улсын Нийгата хотод техник, технологийн хэд хэдэн томоохон судалгаа, туршилтуудыг хийж байна.Японы Кубото илүү хүчин чадалтай, намаг цас гололгүй явдаг. Мөн генератортой холбогдож цахилгаан эрчим хүч гаргадаг. Миний бодлоор эрчим хүчийг нь ашиглаж цахилгаан ...

Эксперт Сэтгэгдэл
EShuurai Металлурги инженер

Манай улсын металлургийн салбарт ганцхан үе шат буюу Шууд ангижруулах төмрийн үйлдвэр дутагдаад байна. Энэ үйлдвэр нь өртөг өндөртэй учраас хувийн хэвшлийн байгуулга бариж байгуулхана тун хэцүү байгаа . Бидний хувьд дотоодынхоо хэрэгцээг болон олон улсад экспортлох бүрэн боломж бий үйлдвэрийг байгуулахад төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байнаа.

2014.03.15
Батбаяр.З Заабар ХХК-ийн захирал

Улс төрчид л зам барьсан гэж шоудахгүй бол салбар маань хөгжинө. Үнэхээр сайн замтай больё гэж сэтгэж чадвал хөгжил ойрхон байна. Гэхдээ даанч энэ сэтгэхүй мөд салахгүй. Монголын улс төрчдөөс болж сэтгэлээр унаад байгаа замчин хүний хувьд хэлж байна. Улс төрчид үнэхээр сэтгэлтэй бол төсвөө хайрлаж, чанартай зам барихын тулд зөв зохион байгуулалт хийх л байсан. Манайх Англи, Европод зуун жилийн өмнө тавигдаж байсан замыг тавьж байгаа ш дээ. Хөгжлөөрөө хоцрогдож байна. Чанартай 10 км зам барихаас илүү, 100 км чанаргүй зам барих гээд улс төрчид нь зүтгээд байхад компаниуд яах билээ. Компаниудын үгийг сонсохгүй байна. Чанартай 10 км зам 10 жилийн дараа эвдэрдэг байх уу, чанаргүй 100 км зам хоёр жилийн дараа эвдрэх үү гэдгийг бодолцох хэрэгтэй.

2013.11.12
Түмэнбаяр.T Түмэн төмөртэй ХХК ерөнхий захирал

Компани, үйлдвэр цехүүд хувь хувьдаа өөрсдийгөө болгоод явж байгаа учраас төр засгийн зүгээс айхтар дэмжлэг хэрэггүй. Харин тэд бодлогоороо зөв чиглүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хийе, бүтээе, зүтгэе гэсэн залуус их байна. Жишээ нь манай компанид Солонгост ажиллаж байсан туршлагатай залуус ажилладаг. Их мундаг. Тэд маань жинхэнэ үйлдвэрлэлийн зориулалттай уул уурхай, жижиг дунд үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг бүтнээр болон хэсэгчлэн детальчилж хийдэг. Монголдоо машин үйлдвэрлэлээр дээгүүрт ордог гэхэд болно. Одоо манай уул уурхайн компанийхан тоног төхөөрөмжөө дандаас гаднаас импортолж, эсвэл хятадад хийлгэж байна. Тиймээс төмрийн баяжмалаа үйлдвэрлээд дотооддоо гаргаад эхэлвэл тоног төхөөрөмж, сэлбэг эд ангиа улсдаа үйлдвэрлээд байж болно. Эхний ээлжинд манайх шиг хэсэгчлэн буюу бүтнээр нь хийж ч болно шүү дээ. Одоо бүтээн байгуулалтын хүрээнд уул уурхайн том үйлдвэрүүд, цахилгаан станц, онгоцны буудал баригдаж байгаа. Үүнд мөмөргүй зүйл гэж нэг ч байхгүй. Зохион байгуулалттайгаар биднийг консорциум болгоод өөрсдөө үйлдвэрлэж чадах зүйлээ хийлгэмээр л байгаа юм. Гэтэл цаг хугацааны давчуу байдлаас болж, хятадаас л авчихдаг. Энд төрийн бодлого хэрэгтэй.

2013.11.12
Дугаржав.Б Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал

Аль болохоор өөрсдийнхөө чадаж, үйлдвэрлэж болох зүйлсийг үйлдвэрлэхийг дэмжих хэрэгтэй. ҮХААЯ-нд Хүнд үйлдвэрийн газрын хүрээнд энэ асуудал хариуцагдаж байгаа ч төрийн бодлогыг боловсруулмаар байгаа юм. Одоо бодлого алга. Хөрөнгө мөнгө төлөвлөсөн зүйл алга. Уг нь төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх суурь бааз нь байна. Өөрсдөө юм хийе гээд оролдож байна. Троллейбус, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж гэх мэт. Манай хүрээлэн гэхэд эсгий боловсруулах тоног төхөөрөмжийг өөрсдөө хийдэг. Ноос боловсруулах, самнахад зориулсан төхөөрөмж , үслэг эдлэл боловсруулах төхөөрөмжийг бас хийж байна. Эхлээд хийж байхад явцын дунд сайжирна шүү дээ. Бид уг нь боолт, гархи, хадаасаа өөрсдөө хийдэг байлаа. Одоо чадахаа байсан. Төрийн бодлого алга. Яриад л өнгөрч байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уг нь энэ талаар байж л байгаа.

2013.11.12
Батдэлгэр.Ш Тосон тоосго ХХК-ийн ерөнхий инженер Ш.Батдэлгэр

Төмөрлөг машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төмрөө хүдрээ эхнээс нь боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн гаргах чадалтай том үйлдвэр байгуулах шаардлагатай. Хүдрээ олборлоод, баяжуулаад, хайлуулахаас нь эхлээд дэс дараатай хөгжүүлэх хэрэгтэй. Бид нар их явцуу хүрээнд ажиллаж байна. Урагшаа хөнгөн цагаанаа гаргаад эхэлвэл ажилгүй болчихдог. Манай улс их баялаг орон учраас боломж их байна. Гэтэл баялгаа боловсруулалгүй шууд л экспортлоод байгаа нь харамсалтай. Гэсэн мөртлөө буцаагаад төмөр хийц, эдлэлийг импортоор их үнэтэйгээр авдаг. С.Ганбаатар гишүүн төмөрлөгийн үйлдвэрлэл байгуулах санал гаргаж байгаа ч хүмүүс дэмжихгүй байна. Уг нь энэ их хэрэгтэй. Бидэн шиг жижиг дунд үйлдвэрүүдэд улсаас ямар ч дэмжлэг байдаггүй. Тэр зээл нь ч олддоггүй. Хэн авдаг нь бүү мэд. Төр засаг НӨАТ-ын босгоо ч өөрчлөхгүй байгааг харахад өөрсдийн эрх ашгийг дээгүүрт тавьж байгаатай холбоотой. Өчнөөн хөдөлмөрлөж, өглөөнөөс орой болтол ажиллаж байгаа ч өсч дэвжиж чадахгүй байгаа нь төр засгийн бодлого байхгүйтэй л холбоотой. Дарга нар баахан хурал хийдэг ч бодитой бодлого оруулж, системтэй явж байгаа зүйл алга. Бичиг баримт боловсруулаад л байдаг. Амьдрал дээр харагддаггүй.

2013.11.02

amjilt

2013.08.31

Дэлхийн банк, олон улсын валютын сан бидэнд зөвлөгөө өгдөг. Үүнээс нь Монгол улс хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь хаядаг. Яах вэ, бидэнд нэг үе тэдний зөвлөгөг заавал авч байж, дараагийн тусламтай золгодог байсан. Тэр үе ард хоцорсон.

2013.08.21

kgfhjfsgrfdjh

2013.08.20

Амжилт

2013.08.06

meddeg yum chi medeelelee bicheech hudalaa tom baahiin orond zaluu aan haha

2013.07.14

БНСАУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,000,000 вон. Энэ хэмжээгээрээ үйлдвэрлэл сайн хөгжсөн, иргэд сонгогч худалдан авах чадвар сайт, үйлдвэрлэлийн үнэ хямд чанар сайн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчээ татдаг нь үйлдвэрлэл хөгжих шалтгаана нь болж байна. Ч.Нанжаа: 2030 оны инженерүүдийг одооноос бэлтгэх хэрэгтэй гэдэг саналтай санаа нийлж байна. Баярлалаа.

2013.07.08

Б.Амаржаргал

2013.06.28

Эрхэм уншигч болон эх орныхоо төлөө сэтгэл нь зовинож явдаг хөх толботон бүрт энэ өдрийн мэндийг хүргэе. Эх орны хөгжил: 1. Эх орны хөгжил хүний хөгжлөөс эхлэнэ гэж үзэж байна. Үүнд. Монгол хүн бүр шударга байвал тэнд эв нэгдэл үргэлж байдаг. Эв нэгдэлтэй газар үргэлжийн дийлэгдэшгүй хүчирхэг омог, сэтгэл, цохилох зүрх байдаг гэж миний мунхаг толгой бодно. Иймээс ийм иргэнийг төлөвшүүлэн, эх орныхоо нийгэм эдийн засгийг хөгжүүлэн Азийн цээжнээс дэлхийн төв болгох хөгжлийн хурдцыг түлрүүлэх нь зүйтэй. Үүний тулд Эх орон шинээр өлгийдөн авч буй иргэнээ бус шинээр иргэн төрүүлэн, өсгөн хүмүүжүүлэх шинэ, залуу гэж бүлийнхээ хөгжлийг нэн анхаарах нь зүйн хэрэг юм. 2. Чадварлах эдийн засагтай Улс гүрэн болох. Манай Монгол улсыг эдийн зах зээлийн хамрах хүрээ хумигдмал хэмээдэг нь хэнд ч нууц биш ээ. Гэвч Ази, Европ болон тив дэлхийн брейндын албан ёсны худалдааны эрхтэй, үйлдвэрлэлийн эрхтэй бүтээгдэхүүн нийлүүлэх компаниуд ихээр үүд хаалгаа нээж байна. Энэ нь Монгол хүний худалдан авах чадварлаг хэсэгхэн бүлэг иргэнд нь зориулагдаж буй мэт санагдана. Харин манай улсын засгийн газар үндэснийхэн үйлдвэрлэлийг дэмжин ажиллана л гээд байдан Үнэн хэрэг дээрээ үндэсний үйлдвэрлэлээс бий болсон бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэглэгчийн худалдан авах чадвар чадамж байхгүй бол мянга үйлдвэрлэлээд, мянга худалдаанд гаргаад яах вэ дээ. БНСАУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1,000,000 вон. Энэ хэмжээгээрээ үйлдвэрлэл сайн хөгжсөн, иргэд сонгогч худалдан авах чадвар сайт, үйлдвэрлэлийн үнэ хямд чанар сайн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчээ татдаг нь үйлдвэрлэл хөгжих шалтгаана нь болж байна. Ч.Нанжаа: 2030 оны инженерүүдийг одооноос бэлтгэх хэрэгтэй гэдэг саналтай санаа нийлж байна. Баярлалаа.

2013.06.28

Жилийн 200-300 сая тн ангижруулсан төмрийн хүдрийн баяжмал байгаа Энэ юу гэсэн үг вэ. Ийм онигоотой юм байх уу. Ийм юм мэдэхгүй байж яаж бодлого боловсруулах юм бэ. Наад нөхөр чинь ямар мэргэжилийн нөхөр вэ.Мэдэхгүй юм аа ингэж бурж байдаг мөнч хоосон толгой юм ааа. Ха Ха Ха Ха

2013.06.25

ямар ч алхам хийсэн тэр нь улс оронд маань хөгжил л авчрах ёстой гэдгийг санах нь зүйтэй, компаниуд эцсийн бүтээгдэхүүн гаргаж, нэмүү өртөг шингээх саналтай байгаад талархаж байна

2013.06.20